gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАХН шинэчлэгдэх эсэхийг бага хурал шийдээгүй байна

Улс төр
2007-08-06
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-06

Шүүмжлэлээр эхэлсэн Бага хурал МАХН-ын ээлжит YII Бага хурал өчигдөр хоёр дахь өдрөө хуралдав.

Шинэч­лэ­лийн уур амьсгалыг бүр­дүүлж, шинэ эргэлтийн гэд­гээр намын түүхэнд бичиг­дэнэ гэж өмнө нь ярьж байсан тэр найдлагыг биелүүлэх эсэхийг хурлын явц харуулах биз ээ. Хурлыг намын удирдлага дотроо шинэч­лэлийг түлхүү дэмжигч гэгд­дэг намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр удир­дахаар болсон юм. Энэ са­налыг намын дарга М.Энх­болд тавилаа. Дараагаар нь нам дахь шинэчлэгч бүлэг, хөдөлгөөн, жигүүрийнхний тавьж байсан Бага хурлыг өргөтгөсөн байдлаар хийе гэсэн шаардлагыг эхлээд авч хэлэлцсэн.

Ингэснээр 250 гишүүнтэй Бага хурлыг 38 хүнээр өргөтгөхөөр боллоо. Үүнийг намын Удирдах зөв­лөл дээр шийдсэн бололтой. Түүнийгээ Бага хуралд оруулж иржээ. Ингэснээр гишүүдэд нэр дэвшүүлэх, түүнийг тоолох ажлын хэсэг байгуулснаар хурал ажилдаа орсон юм.

Өмнөх хурлууд улс тө­рийн бэлтгэсэн илтгэлийг сонсож шууд эхэлдэг байсан бол энэ удаагийн хурал өр­гөт­гөлтэй холбоотой­гоор ги­шүүд саналаа хэлж эхлэв. Бага хурлын гишүүн Д.Тэр­биш, Д.Загджав нар эхлээд үгээ хэллээ. Тэр хоёр “Бага хурлыг шууд нэр дэв­шүүл­тээр өргөтгөж байгаа нь болж байгаа юм уу, дүрмэн­дээ өөрчлөлт хийсэн юм уу, тэ­гэх­гүй бол хурал дарга нарын нөгөө л бэлтгэсэн сце­нариар явах гэж байна” гэсэн нь намын удирдлагадаа ханд­сан ижил санаатай байв. Д.Загд­­жав, ийм байдлаар шинэчлэл явахгүй шүү. Ц.Ням­­дорж УИХ-ын даргаа­саа огцорч, М.Энхболд өөрийн хүмүүсээ авчирч албан тушаалд тавьс­наар намын нэрийг яаж унагаж байгаа билээ хэмээн нэлээд бухимдуу байв. Тэрээр өөрөө зүтгэсээр байгаад Бага ху­ралд нэр дэвшигчдийг тоолох комиссын дарга болж авав. Ингээд авлигын хэргээр хо­риг­дож байгаа ГЕГ-ын дарга асан Х.Баатар болон Хадга­лам­жийн банкны ахлах нягт­лан байсан Ц.Чимидцэрэн болон төрийн тусгай албан тушаалтан гэдгээр Улсын ерөнхий аудитор Л.Жавзмаа, Улсын ерөнхий прокурорын орлогч Мөнхбат, Унгар улсад суух Элчин сайдаар томилог­дон өөр ажилд шилжсэн О.Эр­дэнэ­чимэг нарын хүмүүсийг Бага хурлын гишүүнээс чө­лөөлөх, мөн нас барсан зэрэг хүний оронд гэх мэтээр есөн хүнийг нөхөн сонгох, өргөт­гөж орж ирэх 38 гишүүнтэйгээ нийлээд нийт 47 хүнийг нэр дэвшүүлэх ажил эхэлсэн юм.

Р.Буд малчнаа зүтгүүлсэн нэр дэвшилтүүд

Эхлээд шинэчлэгч бүлэг, хөдөлгөөн, жигүүрээс нэр дэвшилт эхэллээ. Жигүүрээс Бага хуралд УИХ-ын гишүүн асан Х.Балсандорж, Улсын мэргэжлийн хяналт хариуцсан сайдын зөвлөх Д.Мөрөн, БСШУЯ-ны ажилтан В.Алзах­гүй, жигүү­рийн зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ болон Л.Гэрэл­ням, Л.Шагдаррагчаа, Б.Бат­сай­­хан, Г.Бямбасүрэн, Ж.Жа­дам­баа, Н.Далантай, Д.Бат­тулга нарын 11 хүнийг, “Шинэ эр­гэлт” хөдөлгөөнөөс тэргүүн Ч.Жаргалсайхан, ерөнхий зохицуулагч Н.Цагаанхүү, Зохицуулах зөвлөлийн ги­шүүн Ч.Жазаг, Р.Саранчимэг, З.Батбаяр нарын таван хү­нийг, “Улаан сарнай, хөгжил хөдөлгөөн” болон Онц их хурлын төлөө хөдөлгөөнөөс тэргүүн Т.Гантулга, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, гавьяат эмч Ж.Хатанбаатар болон Дугаржав, “Шинэ ба­рилга” ХХК-ийн захирал Ө.Дорж­­дэрэм, яруу найрагч Ц.Хулан нарын мөн арван хүний нэрийг тус тус дэв­шүүл­сэн юм. Намын Удирдах зөвлөлөөс сургалт, судал­гааны “Прогноз” төвийн гүй­цэт­гэх захирал С.Одхүү, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, Сүхбаатар дүүр­гийн МАХН-ын хорооны дарга Г.Төмөрбаатар, Улаанбаатар төмөр замын дарга В.Отгон­дэмбэрэл, МАХН-ын даргын зөвлөх, сэтгүүлч, дипломатч Т.Баасансүрэн болон Орхон аймгийн МАХН-ын хорооны дэд дарга Дамба-Очир, Ерөн­хийлөгч асан Н.Бага­банди нарын хүмүүсийг нэр дэвшүүлж байгааг намын дарга М.Энх­болд танилцуул­сан юм. Ингэж байтал Бага хуралд урилгаар оролцож байгаа намын дэргэ­дэх ТББ-уудын нэг болох Монголын ардчилсан социа­лист оюутны холбоо (МАСОХ)-ны дэд ерөнхийлөгч Г.Дамдинням гэх залуу босч ирээд “Энд залуучууд, эмэг­тэй­чүүд, ахмадын байгуул­лагын төлөөлөл байна. Эд нартай барьцсан юм биш. Гэхдээ оюутны төлөөллөөс Бага хуралд оруулмаар бай­на. Биднийг жагсаал цуглаан болохоор нохойд барьдаг мод шиг ашигладаг мөртлөө бусад үед мартчих юм” гэж залуу хүн зоримог дуугарсан нь бусад гишүүдэд танхимаас нэр дэвшүүлэх бо­лом­жийг өдөөгөөд орхив. Ин­гэс­нээр бараг л хүн бүр хэн нэгнийг нэр дэвшүүлж сунжирсан юм.

УИХ-ын гишүүн Д.Арвин УИХ-ын гишүүн асан Д.Оюун­хоролыг нэр дэвшүүлсэн бол Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийн захирал асан профессор С.Нямзагд акаде­мич С.Нарангэрэлийг, НИТХ-ын дарга Н.Болормаа СХД-ийн Засаг дарга Л.Най­данг Бага хурлын ги­шүүн Д.Тэрбиш Г.Чулуунбаа­тар, Д.Рэгдэл нарын судлаач эрдэмтдийн нэрийг санал болгож байлаа.

УИХ-ын гишүүн Р.Буд орон нутгийн төлөөллөө оруу­лъя гэж байгаад Сүхбаатар аймгийн малчин Чулуун­баа­тарыг сонгоё гэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир “Арай ч дээ. Буд өө­рийнхөө малчныг хүртэл нэр дэвшүүлж байна. Намын аж­лыг ингэж хавтгайруулахаа зогсоо. Тэр Ховдын, тэр Сүх­баа­тарын хүн чинь энд ирсэн байгаа юмуу. Бага хурлын гишүүн болж чадах юм уу” гэхэд түүний хэлснийг дэм­жиж Бага хурлын гишүүн, МОНЦАМЭ агентлагийн гүй­цэт­гэх захирал Ариунболд “Энэ олон хүнийг шалгах хэрэгтэй. Намын гишүүн мөн ч юм уу” гэсэн ижил шүүмж­лэл тавьж байлаа. Энэ мэ­тээр Бага хурлын орон гарсан есөн, өргөтгөсөн 38, нийт 47 суудал дээр 88 хүний нэрийг дэвшүүлснийг эхний өдөр нууцаар санал хураасны эцэст нь Өмнөговь аймгийн Засаг дарга С.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Ш.Гунгаа­дорж, “Монгол шуудан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Жан­цан, “Прогноз” төвийн захирал С.Одхүү, сайдын зөвлөх Д.Мөрөн, УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэл, Ерөн­хийлөгч асан Н.Бага­банди, Увс аймгийн намын хорооны дарга Э.Цасчихэр, Булган аймгийн намын хороо­ны дэд дарга М.Саруулзам, нийслэлийн МАСОХ-ны дэд тэргүүн О.Содбилэг, Цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн багш Ю.Удвал, намын хэвлэл мэ­дээлэл, олон нийттэй харил­цах албаны дарга Я.Төмөр­баатар, нийслэлийн Татварын газрын дарга С.Энхбаатар, ТӨХ-ны дарга Д.Сугар, намын даргын зөвлөх Т.Баа­сансү­рэн, академич С.Нарангэрэл, СХД-ийн Засаг дарга Л.Най­дан, МАСОХ-ны дэд ерөнхий­лөгч Г.Дамдинням, гавьяат эмч Ж.Хатанбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, УИХ-ын даргын зөвлөх, эр­дэм­тэн Г.Чулуунбаатар, МАСОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, нийслэлийн намын хорооны хэлтсийн дарга Н.Алтансүх, жигүүрийн дэд зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ, Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга, Завхан аймгийн намын хорооны дарга Д.Урт­насан, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, СБД-ийн намын хорооны дарга Г.Тө­мөр­баатар, МАСОХ-ны на­рийн бичгийн дарга Д.Сорон­зонболд, Монголын Эмэгтэй­чүүдийн холбооны дарга асан, УИХ-ын гишүүн асан, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, нийс­лэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Б.Мөнх­баатар, БСШУЯ-ны ажилтан В.Алзахгүй, СЗХ-ны Тамгын газрын дарга Ж.Жа­дамбаа, Удирдлагын акаде­мийн ахлах багш Х.Оюун­цэцэг, мөн Удирд­лагын академийн багш Т.Гантөмөр, гавьяат барилгачин Ө.Дорждэрэм, Боловсролын хүрээлэнгийн захирал Н.Бэгз, БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш, нийслэлийн ИБМА-ны дарга Х.Батбилэг, “Монрок” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Балсандорж, МАСЭХ-ны дэд тэргүүн Г.Идэрмаа, Ба­рилга, хот байгуулалтын сай­дын зөвлөх Л.Шагдаррагчаа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Бат­баяр нарын 47 хүн Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар эгнээг өргөт­гөв. Бага хурлын гишүүдийн ихэнх нь жигүүр, хөдөлгөөнөөс нэр дэвшиж байгаа хүмүүсийг эхэндээ дэмжиж байсан бо­ловч ачир дээрээ тэднээс ердөө арав хүрэхгүй хүнийг сонгосон юм. Энэ нь молиго үмхүүлэв үү, эсвэл дарга нарын хор гүйв үү гэсэн хардлагыг төрүүлж байлаа. Гэхдээ Бага хуралд академич С.Нарангэрэл, нэгэн үе нам­даа ад үзэгдэн УИХ-д бие даан нэр дэвшихэд хүрч байсан УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, “элэгний” гэг­дэх эмч Хатанбаатар нарын олны танил, нийгэмдээ шу­дарга гэхдэх хүмүүс, Ерөн­хий­лөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Ш.Гунгаа­дорж болон Т.Баасансүрэн, Д.Мөнхөө зэрэг тулхтай хү­мүүс, Г.Чулуунбаатар, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Рэгдэл нарын эрдэмт­дийн төлөөлөл, жигүүрээс В.Алзахгүй, Р.Содхүү нарын намын шинэчлэлийн төлөө тууштай зогсож үгээ хэлдэг хүмүүс Бага хурлын бүрэл­дэхүүнд цус сэлбэн орж ир­сэнд олон хүн сэтгэл хан­галуун байгаагаа илэрхийлж байлаа.

“Шинэчлэгчид”-ийн илтгэл намын даргынхыгаа гүйцсэнгүй

Бага хурал эхний өдрөө шинэ нэр дэвшигчдээ санал болгосоор хурлын хоёр гол үндсэн итгэлээ 18.00 цаг болж байхад сая нэг юм сонсоцгоосон юм. Эхнийх нь намын даргын тавьсан “На­мын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намын шинэч­лэлийн тулгамдсан асуудал” гэсэн итгэл байлаа.

Хоёр дахь нь намын дэр­гэ­дэх шинэчлэгч жигүүрийн зохицуулагч Ц.Оюунбаа­тарын тавьсан “Намын ши­нэч­лэлийн зарим асуудал” сэдэвтэй байв. Тэрээр, намын шинэчлэгч бүлэг, хө­дөл­гөөн, жигүүрээс намын шинэчлэлийн талаар удирд­лага, нийт гишүүдэд шаард­лага, уриалга удаа дараа хүргүүлж байсан, хамгийн сүүлд гэхэд намын бүлгийн 13 гишүүний тавьсан асуудал цаг үеэ олсон, нам бүхэлдээ шинэчлэгдэх таа­тай нөх­цөлийг бий болгосон зэрэг өмнө нь дурдагдаж байсан тэр л зүйлүүдийг өгүүлээд шинэчлэл хүний сэтгэхүйг өөрчлөх урт хуга­цаа­ны бодлого үйл ажилла­гааны үр дүнд амжилтад хүрдэг юм байна гэж дүг­нээд намын нэр хүнд унаж байгаа алдаа дутагдлыг намын удирдлага, Удирдах зөвлөлийн гишүү­дээс эхлэн хайх ёстой. Тиймээс намын Их хурлыг хуралдуулах, нийг­мийн хяналт дор ил тод, цом­хон Засгийн газрыг байгуулан ажиллах гэх мэтээр нөгөө л шаардлагаа дурдсанаас өөр шинэ зүйлгүй, тодорхой жи­шээ, барьж тавих эзэн биегүй байв. Харин түүний илтгэлийн дэргэд намын даргынх нь тавьсан илтгэл хэдийгээр урьдаас бэлтгэсэн сценариар бичигдсэн хэмээн шүүмж­лэгд­сэн ч намын шинэч­лэлийг хүлээн зөвшөөрсөн, олон талаас нь дүгнэсэн ул суурьтай байв. Ийнхүү хоёр гол илтгэлийг сонссоноор эхний өдрийн хурал Бага хурлын нэр дэвшигчдийн санал хураалтыг үргэлж­лүү­лэх, илтгэлтэй холбоотой санал сонссоор 23.00 цагт өндөрлөсөн юм.

Хурлын хоёр дахь өдөр мөн илтгэлтэй холбоотой санал шүүмжлэлийг өрнүүлс­нээр эхэлсэн. Өчигдөр 12.00 цагийн байдлаар үг хэлэх гишүүдийн тоог 94 хүнээр тасалж, 14.00 цаг гэхэд тэд­гээ­рээс дөнгөж 32 нь саналаа хэлээд байлаа. Гишүүдийн өмнө шинэчлэлтэй холбоо­той­гоор намын дүрмэнд өөрч­лөлт оруулах, намын Их хур­лыг хоёр жил тутамд ху­рал­дуулж байхыг шийдэх зэрэг хэлэлцэх асуудал үлдээд байлаа. Хэдийгээр гишүүдийн дийлэнхийн хүсч байсан нам дахь бүлэглэл талцлыг эцэс болгох, намын даргыг Ерөн­хий сайдын албан тушаалаас салгах, намын Их хурлыг хуралдуулах зэрэг асуудлыг шийдэж амжаагүй ч Бага хурлыг өргөтгөсөн байдлаар хийх, шинэчлэгчдээс Бага хуралд оруулах зэргийг шийдэж чадсанаар бас чиг чамлалт­гүй хоёр өдрийг өнгөрүүлсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан