gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Түмэн-Өлзий: Шатар бол Монголчуудын оюуны гайхамшгийн ноён оргил

Соёл урлаг
2007-12-18
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-12-18
Монголчуудын уламжлалт наадгай, оньсон тоглоомын гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гэж өөрийн оюун ухаан, авьяас билгээ зориулан зүтгэж ваа,  Оньсон ухааны  дэлхийн шилдэг зохион бүтээгч "Олон улсын оньсон тоглоомын музей"-н захирал, соёлын гавьяат зүтгэлтэн 3.Түмэн-Өлзийтэй оньсон тоглоом, шатрын талаар ярилцлаа.

-Монголчуудын уламжлалт оньсон тоглоомын түүхээс ярьж өгөөч?
-Оньсон тоглоом бол монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмэр юм. Хүй нэгдлийн үе болон Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр бол архитекторын өвөрмөц шийдэлтэй оньсон барилга шүү дээ. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг. Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар энэ бүхэн уяа зангилааны урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж. Бидний өвөг дээдэс тоглоом, наадмаа шинжлэх ухаанчаар хөгжүүлэн 15 ангилсан байдаг.

-Хүмүүс тоглоомыг зөвхөн хүүхэд тоглох ёстой гэж ойлгоод байдаг?
-Тоглоомыг завтай хүн зугаагаа гаргах, уйдсан хүүхдийг сайтуулах зүйл гэж явцуу хүрээнд ойлгоод байдаг нь буруу л даа. Тоглоом гэдэг шинжлэх ухаан юм. Соёл урлагийн бүтээл болдог. Сурган хүмүүжүүлэх хэрэгсэл, ард түмний соёл иргэншил юм. Мөн бүх насны хүнийг хамарч чаддаг давуу талтай. Тоглоомын ач холбогдол нь хүний математик, философи сэтгэлгээг хөгжүүлдэг. Хэвшмэл сэтгэлгээнээс гаргадаг.

-Хэвшмэл сэтгэлгээ гэж юуг хэлээд байна вэ?
-Хүн хэдэн толгойтой вэ, сандал хэдэн хөлтэй вэ гэж хүмүүсээс асуухад, хүн нэг толгойтой, сандал дөрвөн хөлтэй дөрвөлжин тавцантай гэдэг. Энэ бол хэвшмэл сэтгэлгээ юм. Сиамын ихэр гээд хоёр толгойтой хүн байна. Сандал нэг, хоёр, гурван хөлтэй байдаг. Хэвшмэл сэтгэлгээ буюу стандарт сэтгэлгээг манайхан үл тоодог. Нийгмийн хөгжил хувь хүний амьдралд хамгийн их саад болдог зүйл бол хэвшмэл сэтгэлгээ юм.

-Хэвшмэл сэтгэлгээнээс яаж гарах вэ?
-Өнөөгийн энэ хэвшмэл сэтгэлгээг ахмад хүмүүс нь туршлага гэж андуурдаг. Шинжлэх ухаан туршлага яриад, тэр туршлагдаа дулдуйдан нэг юмыг нэг аргаар дахин давтан хийхийг үздэг нь буруу. Өөр нөхцөл бололцоо, боломжийг тооцоолон эрж хайх хэрэгтэй. Тоглоом хүний сэтгэлгээг хөгжүүлж, аливаа зүйлийг олон талаас нь ургуулан бодож чадах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Тоглоом тоглох арга баялаг өргөн хүрээтэй юм. Хэвшмэл сэтгэлгээнээс гарах үндэс нь ардын уламжлалт сэтгэлгээний тоглоом, наадам юм.

-Манай улсын дунд сургуулийн сургалт зөв чиглэлээрээ хөгжиж чадаж байна уу?
-Өнөөгийн сурган хүмүүжүүлэх арга нь буруу байгаа учраас сургалтын систем тэр чигээрээ гажуудалтай байна. Бид хүүхэддээ хичээлээ давт, номоо унш, даалгавараа хийх гээд залхааж шийтгэдэг. Албадлагын сургалт нь хэзээ ч хүний оюун ухааныг хөгжүүлэхгүй. Гэтэл хөгжилтэй орнууд тоглоомыг сургалттай хослуулан амжилтад хүрч байна. Их дээд сургуулийн сургалт хүний оюун ухааныг хөгжүүлдэггүй. Мэдлэг, мэргэжил, боловсрол л олгодог. Энэ гурав оюун ухааны хөгжил биш. Оюун ухааны хөгжил гэдэг олж авсан мэргэжил, боловсрол, мэдлэгээ амьдралд бүтээлчээр хэрэглэх чадварыг хэлдэг.

-Тэгэхээр тоглоом оюун ухааныг хөгжүүлдэг гэсэн үг үү?
-Залхуу эсвэл тэнэг хүн бүтээл, сэтгэхүй шаардсан тоглоомоор тоглодоггүй.
Оюун ухааныг нэгдүгээрт уйгагүй бүтээлч хөдөлмөр, хоёрдугаарт сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, гуравдугаарт бүтээлч сургалт хөгжүүлдэг. Та өөрийгөө хичнээн ухаантай гэж бодож болно. Гэтэл таны амьдрах чадвар чинь муу байвал, та ядуу байна. Энэ бол таны оюун ухаан хөгжөөгүй байна гэсэн үг дээ. Монголчууд тоглоомын аргаар хүүхдээ сурган хүмүүжүүлж чадсан. Тийм ч учраас дэлхий дахиныг эзлэн захирсан, төр нийгмийн агуу суу билэгт жанжин, хаад төрөн гарсан.

-Оюун ухааны тоглоомын оргилыг шатар гэдэг. Гэтэл шатрыг Энэтхэгээс гаралтай гэдэг?
-Удахгүй шатар Монголоос гаралтай гэдэг нь батлагдана. Ганц миний судалгаагаар биш. Данзан, Балжинням болон Оросын эрдэмтдийн судалгаагаар нотлогдож байгаа. Энэтхэг шатарт тэмээ, морь хоёрыг заанаар хийсэн байдаг. Энэтхэгчүүд суурин амьдралтай хүмүүс нүүдэл хийдэггүй. Морь унадаггүй. Тэмээ байхгүй. Үхэр, заан хоёрыг шүтдэг ард түмэн шүү дээ.

-Яагаад шатрыг Энэтхэгээс гаралтай гээд байдаг юм бэ?
-1910 онд Английн эрдэмтэн "Шатрын товч түүх" гэсэн номондоо Энэтхэгээс гаралтай байж магадгүй гэж бичсэн байдаг. 1933 онд Оросын эрдэмтэн судлаач Монголоос гаралтай гэж бичсэн. Энэ хоёр дээр эрдэмтэн мэргэд талцан ярилцаж маргалддаг юм. Ноён уулын булшнаас "Шанбалын хүрд" гэдэг хөлөгт тоглоом олдсон. Энэ тоглоомооос шатар үүссэн байх үндэстэй. Монгол хөлөгт тоглоомоор арвин баялаг орон, Цэвээндоржийн номонд бүх хөлөгт тоглоомууд орсон байдаг.

-Орчин үеийн шатарт монгол зан үйл хэрхэн шингэсэн байдаг вэ?
-Монгол шатар нийтийн шатраас 12 зүйлээр ялгаатай. Нүүх, сэлгээ хийх, ноён, бэрс, морь, тэмээ, хүү, бог, бод гээд бүгд л монгол зан үйл, монгол хэллэг байгаа биз дээ. Морины нүүдэл чөдөртэй морины өрөөлдсөн, чөдрийн явдал байдаг. Тэмээ, тэрэгний нүүдэл гэхэд тэмээний тэшээ, модон тэрэгний тууш нэгэн чиглэлийн өнхрөлт санагддаг. Бэрс гэхэд бэр гэсэн монгол үг олон тоонд бэрс болсон байх жишээтэй. Дайн байлдааны нарийн тактикууд хүртэл байдаг. Монгол цэргийн "Бух сэжих" гэдэг тактикийг хэрэглэж байгааг эрдэмтэн Данзан судалгаандаа дурьдсан байгаа. Ашигтайгаас ашиггүй байрлал руу өрсөлдөгчийг шахаж унагадаг дайн байлдааны такикийн урлаг юм.

-Монгол оньсон тоглоомын дэлхийн бусад орны оньсон тоглоомоос ялгагдах онцлог нь юу байдаг вэ?
-Монгол оньс соёл урлаг болтлоо хөгжчихсөн. Бодит дүрсийг хийж чаддаг. Морь, тэмээ, хүн, гэр, байшин гэхэд яг л дуурайлган хийгээд оньсолж болдог юм. Мөн модноос гадна яс, чулуу, алт, мөнгө гээд л бүх төрлийн металиар хийж болдог давуу талтай. Бусад орны оньс тийм биш. Зөвхөн геометрийн дүрсээс хальдаггүй явцуу хүрээтэй байдаг юм.

Н.Отгонбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан