ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургууль /МУИС/-тай хамтран “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Орон судлалын хөтөлбөрт уг хичээл шинээр нэмэгдэж, оюутнууд 2023 оны есдүгээр сараас кредит цагийн дагуу судлах болсон.
Энэ хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас хүндэт профессорууд хүрэлцэн ирж лекц танилцуулдаг. Тухайлбал өмнө нь (2023.10.09) Токиогийн Их Сургуулийн Хууль зүй, улс төрийн дээд сургуулийн орчин үеийн Хятадын улс төр судлалын профессор Такахара Акио хүрэлцэн ирж хөтөлбөрийн нээлтийн тусгай лекцийг танилцуулсан.
Харин энэ удаад Японы Васедагийн Их сургуулийн Байгалийн шинжлэх ухаан, инженерийн факультетын багш, профессор, ЖАЙКА-ийн Судалгааны хүрээлэнгийн зочин судлаач Китано Наохиро Монгол Улсад хүрэлцэн ирж “Японы хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдвээр өчигдөр (2024.12.16) лекц танилцууллаа.
Профессор Китано Наохиро “Би Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-д 35 жил ажилласан туршлагатай. Өмнө нь Монгол Улсад 1992, 2008 онд ирж байсан. Үүнээс 15 жилийн дараа Улаанбаатар хотод ирж байна. Онгоцноос буугаад би их цочирдлоо. Улаанбаатар маш их хөгжжээ. Мөн санаа зовсон зүйл гэвэл түгжрэл их, агаарын бохирдол ноцтой түвшинд хүрсэн гэж ойлголоо.
Би өнөөдөр Японы хот төлөвлөлтийн хөгжлийн туршлагын талаар МУИС-ийн оюутнууд болон бусад оролцогчид танилцуулсан. Япон Улсын хот төлөвлөлтөд алдаа, оноо аль аль нь байсан. Аль алинаас нь Монгол Улс сургамж аваад, алдааг нь давтахгүйгээр хөгжөөсэй гэдэг зорилгоор энэ сэдвийг бэлтгэсэн” хэмээлээ.
Профессор Китано Наохиро Японы бүс нутгийн хөгжлийн болон Хот төлөвлөлтийн туршлага, Хот төлөвлөлтийн тогтолцоо ба бодит хэрэгжилт, Япон Улсын туршлагыг хөгжиж буй орнуудтай хуваалцах буюу Хөрвүүлэн хэрэгжүүлэх загварын /Translative adaptation/ талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн, оролцогчдын асуултад хариулав.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ “Японы модернизац ба хөгжил судлал” хөтөлбөрийг МУИС-тай хамтран 2022 оноос хэрэгжүүлж байна. Япон Улс дайны дараа барууны улсаас хэрхэн суралцаж, хөгжсөн тухай туршлагыг хуваалцахаар энэхүү хамтын ажиллагааг эхлүүлсэн. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад оронд хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
ЖАЙКА, МУИС хооронд санамж бичиг байгуулснаар 2023 оноос МУИС-ийн 3 кредиттэй сонгон судлах хичээл болж сургалтын хөтөлбөрт нь багтсан. Тиймээс Японы олон салбарт судалгаа хийдэг япон мэргэжилтнүүдийг Монголд урьж, тодорхой сэдвүүдээр лекц танилцуулах ажлыг ЖАЙКА-аас зохион байгуулж байна. Өнөөдрийн лекц Монголын ирээдүй болсон залуус та бүхэнд ач тусаа өгөөсэй, идэвхтэй бөгөөд үр дүнтэй санал солилцох завшаан болоосой гэж ерөөе.
Урт хугацаандаа энэ хөтөлбөр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байгаа” гэв.
“Японы модернизац ба хөгжил судлал” хичээлийн удирдагч багш С.Баттулга “МУИС, ЖАЙКА олон улсын байгууллагатай өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Тэр дундаа Япон орон судлалыг дэмжих зорилгоор ЖАЙКА байгууллагаас МУИС-тай хамтраад “Японы модернизац ба хөгжил судлал” гэдэг шинэ хичээлийг 2023 оноос албан ёсоор эхлүүлж, кредит тооцдог болсон.
Энэ хичээлийн агуулгыг Японы нэр хүндтэй арав гаруй их, дээд сургуулийн профессорууд хамтран бэлддэгээрээ онцлогтой. Японы орчин үеийн хөгжлийн нууцыг эрж, хайх, ингэхдээ маш олон салбарын хөгжлийг тал бүрээс нь судалж, дүн шинжилгээ хийх, цаашлаад Монголд юуг нь нутагшуулах боломжтой вэ гэдгийг оюутнууд маань судлан суралцаж байна.
Энэ хичээлийг бүх оюутан болон хүмүүс төлбөрөө төлөөд сонгон суралцах бололцоотой. Хичээлийн гол зорилго нь хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтнийг бэлтгэхэд туслах юм. Японы Засгийн газраас Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй газар дээр нь очиж танилцах, ЖАЙКА болон Японы хөрөнгө оруулалттай томоохон компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
Өөр нэг чухал зүйл бол, хичээлийн агуулгатай холбоотойгоор хагас улиралд 1-2 эрдэмтнийг Япон улсаас урьж, Монголд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд туршлага болохуйц сэдвээр нээлттэй лекц явуулдаг. Өнөөдөр ээлжит профессор маань Японы хотжилтын асуудал, тэд хотоо хэрхэн төлөвлөж ирсэн тухай лекц танилцуулахаар ирээд байна” гэлээ.
Өмнөх улиралд нийт 27 оюутан энэхүү хичээлийг сонгон суралцсан бол, энэ улиралд 25 оюутан сонгожээ. МУИС-ийн Япон орон судлалын 4-р түвшний оюутан А.Болорчимэг “Би Япон орон судлалын ангийн оюутан. Тиймээс энэ орны тухай илүү мэдлэгтэй болохын тулд, мөн ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээн дэх мэргэжлийн түвшний хичээл учраас сонгон суралцаж байна.
Япон бол Азийн орнууд дундаас хамгийн эхэнд европчуудтай хөл нийлүүлэн хөгжсөн улсын нэг. Тиймээс тэд хэрхэн хөгжиж, энэ амжилтад хүрсэн, үүнийг Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулаад нарийвчлан судалж байна. Ирээдүйд Японы хөгжлийг Монголдоо нутагшуулах зорилготой” хэмээв.
“Японы модернизац, Хөгжил судлал” хичээл зөвхөн танхимаар явагддаггүй бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй Японы хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаатай танилцах зэргээр практикаар туршлага судлах боломжийг олгодог.
Тухайлбал энэ оны 11 дүгээр сард ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт нэг удаагийн хичээлийг зохион байгуулж, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэгийн зүгээс оюутнуудад зориулж ЖАЙКА болон Хөгжлийн Албан Ёсны Тусламж, ЖАЙКА-аас Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, оюутнууд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцсон.
Мөн сард Мобиком Корпорацид тус хичээлийг зохион байгуулсан бөгөөд Корпорацын оффистой танилцсаны дараа Мобиком Корпорацын ажилтнууд үйл ажиллагааныхаа талаар болон “Технологийн үндэстэн болох замнал” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлжээ.