gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал айлчилна

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2024-07-08
92
Twitter logo

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал ЧҮ Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай Улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Энэ нь ЧҮ Донгиу ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш  Монголд хийх  анхны айлчлал бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Айлчлалын үеэр Др. ЧҮ Донгиу төр, засгийн тэргүүнүүд, холбогдох яамдын сайдтай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоо бий болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцана.

Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элсжээ.

Мөн энэ салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Энэ уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон, эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцана.

ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монголд хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгах юм.

Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элсжээ. ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монголыг хариуцсан суурин төлөөлөгч томилогдсон байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол-ХХААБ-ын хамтын ажиллагаа тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ ХХААБ Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна.

ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр байна хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан