Оросын арми ням гарагт Украин руу агаараас довтолж 12 хүн амь үрэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Укрианы ерөнхийлөгч Володимир Зеленський “АНУ болон бусад улсууд чимээгүй харах нь Путинийг улам өөгшүүлж байна.
Оросоос хийж буй ийм бүрэн хэмжээний довтолгоо бүр нь тус улсад шинэ хориг арга хэмжээ авах хангалттай шалтгаан” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Орос, Украины талууд олзны 1000 цэрэг солилцох ажиллагааг хэрэгжүүлж дуусахтай зэрэгцэн энэ халдлага болов.
Оросын талаас 367 дрон болон пуужин харвасан нь дайнаас эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонд тооцогдож байна. Үүний улмаас 12 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ.
Украины зэвсэгт хүчин 45 пуужин болон 266 нисгэгчгүй онгоцыг нь унагаснаа мэдээлжээ.
Энэ дайралтын талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Путиний хийж буй зүйлд би тийм ч таатай хандахгүй байна. Тэр маш олон хүний аминд хүрч байна" хэмээн сэтгүүлчдэд хариулсан байна.
Эх сурвалж: Reuters