gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Хүний түүх

Б.Амартүвшин: Бид оролдож, туршихгүйгээс доторх ертөнцүүдээ нээж ч амжилгүй алдаж байна

Б.Азбаяр
Хүний түүх
Өчигдөр
223
Twitter logo
Б.Азбаяр
223
Twitter logo
Хүний түүх
Өчигдөр

"Хотоос гараад уудам талд мотоциклтой давхих, хөгжим сонсох тэр мэдрэмж... ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй. Байгалийн уужим орон зай, нар мандаж буй тэр агшин, замын хажуугаар өнгөрөх хад, уул, өвс ногоон дунд явна гэдэг зүгээр нэг аялал биш, сэтгэлийн асар гүн амралт болдог" хэмээн өөрийн ажил, хобби, амьдралын тухай "Golden teeth" эмнэлгийн захирал Б.Амартүвшин ярьсан юм.

ШҮД ГЭХЭЭР Л ИХ АЙДАГ ХҮҮХЭД ШҮДНИЙ ЭМЧ БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭЭ Ч ҮГҮЙ ЯВЛАА

Би 1-р хороололд өссөн хүүхэд. Намайг нэг настайд манайх нүүж очиж байлаа. Тэр үед манай аав геологийн салбарын ажлынхаа давхар намын үүрийн дарга хийдэг байв. Тэгэхээр тэр үедээ нэлээн чухал алба л даа. Намын бодлого боловсруулаад, гишүүддээ сурталчилна, дээр нь үйлдвэрчний хорооны ажлыг бас хийнэ. Тиймээс айлуудад байр хуваарилах гэдэг их хариуцлагатай, том ажил гүйцэтгэдэг байв. Гэхдээ өөртөө байргүй тийм хүн байсан.

Харин ихэр дүү бид хоёрыг төрөхөд, баяр дээр нь баяр нэмье гэж 1-р хороололд байр өгснөөр бид нүүж орсон хэрэг. Тэндээ 36 болон 86-р /Одоогийн "Ирээдүй цогцолбор" сургууль/ сургуулийн сонгоны ангийг суралцаж төгссөн.

Манай эмээ сувилагч, ээж маань рентгений их эмч. Тэгээд л 7-р ангийн сурагч байхаас эхэлж намайг “эмч бол” гэж ээж шахаж эхэлсэн. Угаасаа тэр үеийн хүүхдүүдийн мэргэжил сонголт гэдэг ээж, аавын заавраар л явдаг байлаа. Би уг нь нийгмийн ухаанд дуртай, тэр чигийн л хүн байсан. Гэхдээ ээж маань “манай гэр бүлд эмч хүн хэрэгтэй, дараа нь эмнэлгийн салбар аягүй чухал болно” гээд л...

Ах маань анх анагаахад орох гэж оролдсон ч дургүйд хүчгүй гээд болоогүй. Эгч маань ч өөр мэргэжил сонгосон. Тэгэхээр гол найдвар нь би болчихож байгаа юм. Ихэр маань эмчийн мэргэжилтэй тийм ч уялдаатай хүн байгаагүй. Тэгээд л намайг тэр чигт зүтгүүлэх болсон юм.

Сургуулиа ч төгсөж 900 хүүхэдтэй мөр зэрэгцэн конкурс өгөв. Тэр жил анагаахын сургуульд 145 хүүхэд авна гэлээ. Би жагсаалын 60-д байв. Анх удаа конкурс өгч байгаа болохоор хуваарь сонгоно гэх мэдлэггүй. 11 цагаас эхэлж хуваарь олгож эхлэх байтал би 13 цагт очсон. Тэгээд очтол хоцорчихсон байв. Гэхдээ сүүлийн тавхан хуваарь үлджээ. Эмчилгээний анги аль хэдийнэ дууссан, шүдний анги л үлдсэн байна. Би ч “за энэ ангид элсчихье, намар солино доо” гэж бодоод авсан.

Уг нь би шүд эмчилнэ гэх зүйлээс айгаад халширчихсан нөхөр байсан юм. Шүд гэхээр л их айна. Миний багад шүд авахдаа новокайн тарьдаг байж. Тариа нь 5 минутын дараагаас үйлчилж эхлэх ч хэн л тэгж хүлээж байх вэ, наана нь эмчилгээгээ эхэлнэ. Ямар сайндаа би ах нялхсын эмчийн гарыг хазаж байх вэ дээ. Ийм л айдастай хүүхэд шүдний эмч болохоор болсон. Шүдний эмч болно гэж зүүдлээ ч үгүй явлаа.

Их сургуульд элссэн цагаас л оюутны нийгэмлэгт орсон. Ах эгч нар орж ирээд гишүүн элсүүлдэг байв. Сонирхоод орох нь тэр. Ах эгч нар “чи яаж шүдний анги авсан юм бэ” гэж асуув. Тэгээд тэд "шүдний анги бол эхний 10–20 дээр жагсдаг хүүхдүүдийн л авдаг анги. Хуваарь үлдээд авчихдаг тийм анги биш". Тэгснээ “чи танил талаараа орсон уу, эсвэл бурхан чамд энэ ангийн бэлдээд хүлээж байсан хэрэг үү” гэцгээж гарсан. Ингэж л “шүдний анги чинь мундагчуудын анги байж” гэж ойлгосон доо.

Шүдний ангид орсон эхний жил манай курсийн ах эгч нар надад нэг нууц хэлэв. “Солонгосын нэг профессор байдаг юм. Тэр хүн 2-р курсээс дээш курс бүрээс ганцхан оюутанд бүтэн тэтгэлэг өгдөг. Тэгэхээр 1-р курст бол ажиглаж, ажлаар нь дүгнэдэг юм шүү.” гэж.

Тэр үг яг чиглэл, зам болсон доо. Ямар шалгуураар өгдөг гэдгийг ч тайлбарлаж өгсөн:

  •     Сурлага сайн байх
  •     Нийгмийн идэвх өндөр байх
  •     Эрдэм шинжилгээний ажилд оролцсон байх
  •     Манлайллын ур чадвартай байх

“Би тэр шалгуурыг бүгдийг нь тэмдэглэж аваад яг л даалгавар биелүүлж байгаа юм шиг бэлдэж эхэлсэн. Тэгээд тэтгэлэгтээ шалгарч 2, 3, 4-р курст дараалж авсан. Тэтгэлэг авна гэдэг чинь аав ээждээ тус нэмэр болохоос гадна, итгэлийг нь олсж, өөртөө үнэмшиж чадсан амжилт байсан.

Ер нь арван жилийн наймдугаар ангийн сурагч байхад л ах маань ихэр бид хоёрт хичээх тухай гурван зөвлөгөө хэлж өгсөн. Биднээс арав ах буюу 25-тай ажил хийгээд эхэлчихсэн байв. Тэр хэлэхдээ, нэгдүгээрт "Монгол хүнийн дундаж наслалтыг 60 гэж үзвэл одоо та хоёрт 45 жилийн л амьдрал байна. Юу гэхээр та хоёр, хоёрхон жилийг л хичээлдээ анхаарчих. Үлдсэн 43 жилд нь өдөр бүр гадаа тоглож болно" гэсэн. Нээрээ л өдөржин гадаа сагс тоглож өнждөг байсан болохоор зөвлөгөө ч байгаа оносон.

Хоёрдугаарт, "Монголчуудын жендерийн харьцааг харахад 3:1 байна. Өөрөөр хэлбэл чамд гэр бүл зохиох боломжтой гурван эмэгтэй бий. Гэхдээ ирээдүйд дээд боловсрол гэдэг зүйл үнэлэгдэхээр байна. Харин их дээд сургууль элсэн сурч байгаа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ маш бага байна" гэв. Өөрөөр хэлбэл би гурван эмэгтэйг сонгохын тулд их сургуульд орох хэрэгтэй гэдэг мессеж өгөөд байгаа юм. Тэгээд их сургуульд ороход ахын хэлсэн үнэн байсан. Ангийн 11 оюутны хоёр нь л эрэгтэй байсан.

Гуравдугаарт хэлсэн зүйл нь, "Хичээлийнхээ хажуугаар өөр хийж чаддаг ур чадвартай байх хэрэгтэй" гэсэн. Тухайн үед монголд компьютерын шинжлэх ухаан хөгжөөд эхэлчихсэн байв. Хүүхэд л болсон хойно тоглоомыг нь тоглох гэж оролдсоор, сүүлдээ компьютер ашиглаад сурчихсан. Хожим ахын хэлж өгсөн бүхэн ач тусаа өгсөн.

Их сургуулийн оюутанд компьютер гэж байхгүй, багш нарт л байдаг байсан. Идэвх зүтгэлтэй оюутан байхын сацуу компьютерын мэдлэгтэй болохоор багш нар ажил даалгаж хийлгүүлнэ. Ингээд л мэдээлэл зүйн танхимд гэртээ орж байгаа юм шиг л орж хийх гэснээ хийж чаддаг байв. Маш том давуу тал болсон.

  ТЭД НАМАЙГ СУПЕР ГЭЖ БОДОЖ БАЙХАД, БИ ӨӨРИЙНХӨӨ МЭДЛЭГ, ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ МЭДЭРДЭГ БОЛСОН

Ингэсээр их сургуулиа төгссөн даруйдаа "Ач" их сургуулийн багшаар ажиллах урилга авав. Гурван жил гаруйн хугацаанд ажилласан. Ямартай ч төгсгөсөн 300 орчим шавьтай хүн /инээв/. Гудамжинд таарахаараа багш гэж мэндэлнэ. Багш нарын баяраар ч мэндчилгээ ирдэг.

Олон жилийн практиктай нэгэн ч биш, оюутны ширээнээс л гараад шууд багшилж эхэлсэн хүн. Тэгээд л надаас 1-2 насны зөрөөтэй оюутнуудад хичээл зааж эхэлсэн. Би багш гэж бодож байсан ч үнэндээ хэн ч биш гэдгээ тэгэхэд л ухаарсан юм.

Оюутан ахуй цагаасаа л би сургамжтай, заримдаа хатуу ч гэмээр бодит амьдралыг мэдэрч эхэлсэн. Сувилагчийн дадлага хийж байхдаа нэгэн эмнэлэгт очсон юм. Тэнд Амарсанаа гэж эмч байлаа. Намайг анхнаасаа л шүүмжилж, алдаа бүрийг минь дүгнэж, шүдний эмч болох замналд маань анхаарал хандуулдаг байв. Тухайн үед би түүнийг намайг дарамтлаад байна гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ тэр надад "чи хэн ч биш шүү, өөрийгөө бүү дөвийлгө" гэж бодитоор харуулж байсан юм билээ.

Нэг удаа түүнээс "Та хэдэн жил ажиллаж байна вэ?" гэж асуухад "бараг 16 жил болж байна, одоо л ломбондоо сэтгэл хангалуун болж эхэлж байна" гэж хэлж билээ. Би дотроо “Ямар хачин хүн бэ? Одоо л сэтгэл хангалуун гэнэ ээ?” гэж бодсон ч хожим нь тэр үг үнэн болохыг өөрийн биеэр ойлгосон. Мэргэжил гэдэг туршлагаар л гарт ордог юм билээ.

Ингэж 3 жил багшилж, анхны бүтээлүүдээ хийж, хиймэл шүд засал дээр ажиллаж байлаа. Гэвч өөрийгөө дотроо үнэлэх үнэлэмж өөрчлөгдөж, заримдаа оюутнуудын өмнө ичих мэдрэмж төрнө. Тэд намайг супер гэж бодож байхад, би өөрийнхөө мэдлэг, чадвар хангалтгүй байгааг мэдэрдэг болсон. Энэ бүхнээс л ойлгосон зүйл бол багш байна гэдэг их хариуцлага юм байна. Хүний хувь заяанд нөлөөлөх түвшний мэргэжил гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Тэгээд ч нэг мэдэхэд багшийн ажлаа дуусгасан байсан.

Тэр үедээ магистрын зэргээ хийчихсэн байлаа. Дараа нь АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн харьяа “Эрхэс” поликлиник эмнэлэгт шүдний их эмчээр 3 жил ажилласан. Тэнд олон салбар тасагтай, сургалтын бааз болсон эмнэлэг байсан тул маш их зүйл сурсан. Ахин багш нарынхаа дор очиж, нөгөө туршлагатай хүмүүсээс дахин суралцаж эхэлсэн нь бас л нэг шинэ үе шат байсан даа.

Тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан хүн бол миний багш Оюунбат. Тэр хүн эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн захирал байсан туршлагатай, мундаг хүн. Түүнээс гадна Соёлоо багш маань ч надад маш олон зүйлийг зааж сургасан.

Ингээд 2011 онд хувийн эмнэлэг рүү шилжсэн. Тэр үед хувийн шүдний эмнэлгүүд эрчимтэй хөгжиж эхэлж байсан үе л дээ. Гэхдээ анхны хувийн шүдний эмнэлгүүд бол аль 1993 онд нээгдэж эхэлсэн байдаг юм. Тэр цагаас хойш шүдний салбарын хөгжил, хувийн хэвшлийн өргөжилт, эмч нарын чадвар гээд олон зүйл өөрчлөгдөж, ахиж дэвжиж ирсэн.

Ингэж явсаар багш, эмч, удирдах ажилтан гээд олон дүрд өөрийгөө сорьж, олон хүний дэмжлэгтэй, олон сургамж дунд өөрийгөө олж, хүмүүжиж ирсэн замнал минь ийм л байна.

Эцэстээ бид шүдний эмчээр төгсөөд юу хийж байна вэ гэж асуувал, хариулт нь их тодорхой: хувийн эмнэлэг, хувийн бизнес рүүгээ орж байна. Улсын эмнэлгүүдэд ч ажилласан, тэнд ч мэдээж хэрэгцээтэй, гэхдээ миний зам бол хувийн хэвшил рүү чиглэсэн байсан.

2000 оноос хойш, ялангуяа манай шүдний салбар эрс хурдтай хөгжсөн. Учир нь тэр үеэс хойш гадаад зах зээл рүү илүү нээлттэй болсон. Тоног төхөөрөмж, материалын хангамж гадаадаас чөлөөтэй орж ирэх болсноор эмчилгээ, үйлчилгээний чанарт мэдэгдэхүйц ахиц гарсан. Хувийн эмнэлгүүд өөрсдийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж, илүү чанартай тоног төхөөрөмж, материал оруулж ирэх боломжтой болсноор үйлчилгээний стандарт өөр түвшинд хүрсэн.

Харин улсын эмнэлэг төсвийн хүрээнд, хязгаарлагдмал санхүүжилтээр ажилладаг. Тиймээс хоёрын хооронд тодорхой ялгаа үүсдэг. Жишээ нь, улсын эмнэлэгт нэг ломбо тавихад ашиглаж буй багаж, материалын төрөл хязгаарлагдмал байхад, хувийн эмнэлэгт илүү нарийвчлалтай, олон төрлийн технологи ашиглаж, илүү нарийн, тав тухтай үйлчилгээг үзүүлж чадаж байгаа.

Интерьер ч өөрчлөгдсөн. Өмнө нь эмнэлэгт ороход цонх шил, төмөр эдлэл, цэвэрлэгээ, халдвар хамгааллын зориулалттай “эмнэлгийн” орчин л угтдаг байв. Харин өнөөдөр орчин үеийн эмнэлгүүд нь тав тухтай, бараг гэртээ эсвэл оффистоо байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг болсон. Дуу хөгжим, телевиз, хүүхдийн анхаарлыг сарниулах орчин хүртэл бүрдсэн. Энэ бол хөгжил, өөрчлөлт. Үүний үр дүнд 2000 оноос хойших хүүхдүүд шүдний эмнэлэгт орж ирэхдээ бараг ямар ч айдас, стрессгүй үйлчилгээ авч байна. 2000 оноос хойш Монголын шүдний эмчилгээ, үйлчилгээ үнэхээр эргэлт хийсэн гэж хэлнэ. Энэ бол зүгээр нэг хөгжил биш, өөрийн хүчээр, дотоодоосоо гарч ирсэн, зах зээлийн нөхцөлд бие даан хөгжсөн салбарын амжилт юм.

ЯАГААД ЭМЧ ХҮН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЯВААД БАЙДАГ ЮМ БЭ ГЭЖ АСУУДАГ

Яахаараа эрүүл мэндийн салбарын хүн, өөрөөр хэлбэл эмч хүн чинь ингэж үхэлтэй нүүр тулж болох, өндөр эрсдэлтэй хэрэгслээр яваад байдаг юм бэ гэж хүмүүс их асуудаг. Уг нь бол мотоцикл чинь эрчүүдийн, сүүлийн үед бүр эмэгтэйчүүд ч их орж ирж байгаа, мөрөөдлийн нэг хобби шүү дээ. Зарим нь спортоор, зарим нь хэрэглээ болгож, зарим нь зүгээр л сонирхлоороо унаж явдаг. Харин эрсдэлтэй тээврийн хэрэгсэл гэдэгтэй хэн ч маргахгүй.

Эмч хүний хувьд бид чинь аливаа эрсдэлийг хамгийн бага түвшинд аваачиж байж л ямар нэгэн шийдвэр гаргадаг. Жишээ нь том мэс засал хийхийн өмнө тухайн хүнийг цус, зүрх судас, сэтгэл зүй гээд бүх талаас нь сайтар судалж байж хагалгаанд оруулдаг. Хэрэв бэлэн биш гэж үзвэл хагалгаанд оруулахгүй. Энэ нь өөрөө эрсдэлийг удирдах, хамгийн бага түвшинд аваачих гэсэн үйлдэл. Эмч хүн ер нь эрсдэлтэй зүйл рүү орохгүй, хүлээн зөвшөөрдөггүй. Миний хувьд ч мөн адил олон жил эрсдэлээс зугтаж явсан хүн л дээ. “Үгүй ээ, үгүй ээ” л гээд явдаг байлаа.

Гэтэл 2020 онд би хөл бөмбөг тоглож байгаад ахиллын шөрмөсөө бүтэн тасалчихсан. Энэ бол хүний хөлийн хамгийн чухал шөрмөс. Шөрмөс тасраад ирэхээр нэг хөл чинь бараг ажиллахаа болино шүү дээ. Тэгээд л эмчилгээ хийлгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа нэг зүйлийг маш тод ойлгосон. Би чинь гараа, хөлөө, нүд чихээ ашиглаж байж л хүн үздэг, ажлаа гүйцэтгэдэг хүн. Тэгэхээр эдгээр эрхтний аль нэг нь ажиллагаагүй болбол би эмчийн ажлаа хийх боломжгүй болно. Тэгээд бодсон доо, “Хэрвээ би ийм байдалд орвол амьдралаа яаж авч явах вэ?” гэж.

Тэгээд л давхар сурч, өөр нэг мэргэжил эзэмших хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Хамгийн түрүүнд хуулийн чиглэлээр суръя гэж бодсон. Манай эрүүл мэндийн салбарт хуулийн орон зай их дутмаг. Ялангуяа өмгөөлөл тал дээр. Гэхдээ өмгөөлөгч болохын тулд заавал өдрийн ангиар 4 жил сурах шаардлагатай байсан. Харин би ажилтай, завгүй учраас эчнээ ангид сурах боломжтой байсан ч тэр нь өмгөөлөгч болох эрх олгодоггүй байв. Ингээд бодоод үзэхэд энэ чиглэлээр явах боломжгүй болчихсон.

Тэгэхээр өөр чиглэл рүү эргэе гэж бодоод, бизнес хийгээд явж байгаа хүний хувьд мөнгө, эдийн засгаа ойлгох хэрэгтэй юм байна гээд Санхүү эдийн засгийн сургуулийг судалж эхэлсэн. Эцэст нь СЭЗИС-ийн Бямбын анги нь миний нөхцөлд хамгийн тохиромжтой байсан учраас 2022 онд санхүү менежментийн чиглэлээр төгссөн. Тэндээс авсан хамгийн том ойлголт бол “эрсдэлийг зугтаах биш удирдах ёстой” гэдэг санаа байсан.

Санхүүгийн мэдлэгтэй болохоороо хоббигоо өөр өнцгөөс харж эхэлсэн. Эрсдэлтэй зүйлээс айгаад л, оролцохгүй яваад байхаас илүүтэйгээр эрсдэлийг яаж удирдах вэ гэдэг талаас нь харсан. Тухайлбал, мотоцикл унаж болно, гэхдээ хурдаа зохицуулж, хамгаалалтын хувцас, тоног хэрэгслээ бүрэн хэрэглэж, дүрмээ ягштал мөрдсөнөөр тэр эрсдэлийг бууруулах боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

Мөн санхүүгийн суурь ойлголттой болсноор зээлийн харилцааг ч ойлгож, бизнесийн зээл аваад нэг хэсгийг нь эмнэлгийн үйл ажиллагаандаа, нөгөөг нь хобби руугаа зарцуулж чадсан. Ингээд л мотоциклтой болсон доо. Зүгээр нэг зугаа цэнгэл биш, бүр өдөр тутмын хэрэгцээ болтлоо хөгжсөн. Түгжрэл дунд 10-хан минутад очих ёстой газраа хүрнэ гэдэг чинь том давуу тал шүү дээ.

Анх мотоцикл авсан жилдээ, 2022 онд Facebook-ээс Богд уул тойрох мотоциклын аяллын эвентийн зар харсан. Очиж оролцоод клубийн залуучуудтай танилцсан. Маш гоё мэдрэмж авав. Цуваагаар явах нь өөрөө их дотно, дэгтэй, соёлтой уур амьсгалтай. Тэгээд ч тэр залуус бүгд найрсаг, хөгжилтэй, мэдлэгтэй байсан. Ингээд тэдний урилгаар клубт элсэж, үндсэн гишүүн болсон.

Манай клуб бол “Iron Riders” гэж нэрлэгддэг. 2022 онд үүсгэн байгуулагдсан. Би анхны гишүүдийн нэг нь. Клуб маань цэрэгжилтийн зохион байгуулалттай, цуваанд явахдаа командын бүтэцтэй явдаг. Би одоо “маршал” /компаниар бол гүйцэтгэх захирал/ гэсэн цолтойгоор клубтээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 30 гаруй гишүүнтэй болчихсон, хамтдаа олон аялал, арга хэмжээнд оролцож байгаа.

Би ер нь мотоцикл унаж эхлэхдээ зүгээр нэг тээврийн хэрэгсэл хөлөглөж байна гэж бодоогүй л дээ. Үүний цаана эрчүүдийн сайхан нөхөрлөл бий. Бид дүрэмдээ 25-аас дээш насны гишүүд авна гэж заасан. Одоо манай клубт 25-тай залуу ч бий, 50 шүргэж яваа ах нар ч бий.

Дан эмч нарын хүрээлэл дунд байсан хүн чинь клубт элсээд салбар бүрийн л найзуудтай болсон. Ахмад үеийн хүмүүсээс туршлага сонсож, "Z, Альфа" үеийн залуусаас эрч хүч авч байна. Энэ амьдралыг олон талын өнцгөөс харах боломж олгодог юм билээ. Нөгөө талдаа нийгмийн чухал холбоосууд үүсгэсэн. Хүмүүс өөрсдийн салбарынхаа мэдлэг, чадвараар бие биедээ тусалж байна. Би эмч учраас эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгнө, инженер нь техник талаасаа тусална. Мотоцикл гэдэг бол зүгээр нэг хобби биш, стресс тайлах бас нэг зам болж хувирсан.

МОТОЦИКЛ БОЛ ЯГ ОДОО Л МЭДРЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА МЭДРЭМЖ МИНЬ

Гэр бүлээрээ яривал, манай эхнэр анх намайг мотоцикл унах гэж байхад нэлээд болгоомжтой хандсан. Өөрөө ч бас сонирхдог ч, энэ салбар эрсдэлтэй гэдгийг мэднэ. Гэсэн ч намайг маш сайн дэмжсэн. Миний ихэр хүртэл “Наадах чинь аюултай шүү дээ” гэж анхааруулж байсан. Тэгэхэд нь би хэлсэн: “Бид багадаа Жордан пүүз өмсөхийг мөрөөддөг байсан. Одоо тэрийг дэлгүүр орж авахаар тийм мэдрэмж алга. Харин мотоцикл бол яг одоо л мэдрэх ёстой тэр мэдрэмж.”

Анх мотоцикл унах гэж байгаагаа эхнэртээ хэлэхэд, "Аюултай шүү" гэж анхааруулж, болгоомжтой хандсан. Гэсэн ч намайг маш сайн дэмжсэн. Харин энэ тухайгаа ихэр дүүдээ хэлэхэд ялгаагүй аюултай гэж анхааруулсан. Тэгэхэд би, "Бид багадаа Жордан пүүз өмсөхийг мөрөөддөг байсан. Үнэтэй учраас аваад өмсөх боломжгүй байсан. Одоо бол дэлгүүр ороод л авчихаж болох ч анх хүсэж мөрөөдөж байсан үеийнх шиг мэдрэмж байхгүй. Харин мотоцикл бол яг одоо л мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмж минь. Хүссэн мотоциклоо авна гэвэл мөнгөний бололцоо бүрдтэл дахид арван жил хүлээнэ. Гэхдээ тэр үед одоо хүсэж байгаа шиг ээ мэдэрч чадахгүй. Одоо л үүнийг хүсэж байна" гэдгээ хэлсэн. Хариуд нь ихэр маань, "Тэгвэл би  хэрэгтэй нэг зүйлийг нь авч өгье" гэсэн.

Клубийн нэг дүүгээсээ ямар каск авбал зүгээр вэ гэж асуусан. Би дотроо брэнд, загвар л бодож байлаа. Гэтэл тэр, "Ах аа, та толгойгоо хэдээр үнэлэх вэ?” гэсэн. Хямд каск, хямд тоноглол гэдэг бол амь насыг эрсдлээс хамгаалж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л хамгийн сайныг нь судалж гарсан даа. Хамгийн анхны каскыг маань ихэр маань авч өгсөн.

Эмч бол хамгийн их стресстэй топ 10 мэргэжилд багтдаг. Харин мото аялал, байгалийн өнгө, моторын дуу, хөгжим гээд бүх зүйлийн хослол гайхалтай тайвшрал болдог.

Нийгэмд мотоцикл унаж яваа хүнийг хараад “сагсуу нөхөр”, “рокер” мэтээр ойлгодог хандлага байсаар байна. Үнэн хэрэгтээ бидний дунд маш олон салбарын, боловсролтой, оюуны өндөр түвшний хүмүүс бий. Би өөрөө ч эмч мэргэжилтэй.

Мөн манай клубийн залуус хуримын зураг авалт, сурталчилгаанд ордог болсон. Хотын соёлд хувь нэмэр оруулж байна. Сошиалд ч нөлөөлөл үзүүлж эхэлсэн. Арилжааны болон сайн дурын ажлуудаар дамжуулж хүүхдийн эмнэлэг, СЭМҮТ-д тусалсан. Бид хүүхдийн нэг тасгийг дулаалж, цонхны хаалт хийж өгсөн. Эдгээр ажлынхаа орлого, дэмжлэгийг мотоциклын соёлоосоо авч байна гэдэг нь бас бахархмаар зүйл.

Тээврийн цагдаагийн байгууллагын уриалгад нэгдэж, суррон (Sur-Ron) мото унаж буй өсвөр үеийнхэнд зориулсан зөвлөмж, дэмжлэгт оролцож, дугааржуулалт, албан ёсны сургалт заавал байх ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Үүнийгээ бид зураг авалт, музейн аялал зэрэг байдлаар олон нийтэд хүргэж байна. Манай клуб энэ бүхнээрээ нөлөөллийн нэгэн хүч болж эхэлсэн.

 МОТОЦИКЛЫН ДУУ, БАЙГАЛЬ, ХУРД ГУРАВТ НЭГЭН ЗЭРЭГ АВТАЖ, ДОТРООС МИНЬ НЭГ ӨӨР ЕРТӨНЦ СЭРГЭЖ ИРДЭГ

Нас ахих тусам мэдрэмж өөр болдог. 30 гаруйтай байхад хурд мэдрэх л гол зорилго байсан. Харин одоо 40 хол давсан хойно байгаль, хөгжим, мотоцикл гурав хоорондоо нийцэж, “зохицол” гэдэг зүйлийг илүү мэдэрдэг болж. Хотоос гараад уудам талд мотоциклтой давхих, хөгжим сонсох тэр мэдрэмж... ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй. Байгалийн уужим орон зай, нар мандаж буй тэр агшин, замын хажуугаар өнгөрөх хад, уул, өвс ногоо дунд явна гэдэг зүгээр нэг аялал биш, сэтгэлийн асар гүн амралт болдог юм. Мотоцикл унаж байхад дуу, байгаль, хурд гуравт нэгэн зэрэг автаж, дотроос минь нэг өөр ертөнц сэргэж ирдэг

Жишээ нь, АНУ-д би ихэртэйгээ хамт хурдны замаар цаг гаруй явсан. Тэгэхэд тариалангийн талбай дээгүүр хор цацдаг хоёр давхар далавчит онгоц нисэж өнгөрч байсан. Тэр агшин яг л киноны нэг хэсэг шиг. Онгоц, мотоцикл, нар гурвын давхцал. Тэр мэдрэмжийг би сүүлд Хяргас нуурын замд дахин мэдэрсэн. Хадархаг газар, талын салхи, нар бууж буй мөч... яг л Америкийн Техасын хуурай хээр тал шиг мэдрэмж төрсөн. Ийм л мэдрэмж биднийг цэнэглэдэг дээ.

Энэ мэдрэмжийн төлөө л бид жил бүр шинэ аялал төлөвлөж байна. Өнгөрсөн жил бид Увс руу 1400 км аялсан. Энэ жил Алтай Таван Богд. Хүмүүс биднийг “зүгээр нэг давхиад явж байна” гэж хардаг байх. Гэвч үнэн хэрэгтээ бид амьдралынхаа нэгэн том аз жаргалын хэсгийг бүтээж байгаа хэрэг.

Зарим хүмүүс асуудаг “Яаж энэ бүхнийг амжуулж байна вэ?” гэж. Эмч мэргэжилтэй, Ремакс агент, мотоциклын клубийн удирдлага, хөлбөмбөгийн багийн гишүүн гээд олон талын оролцоо бий. Гэхдээ энэ бүгдийг амжуулахын тулд юуны түрүүнд “шуналаасаа татгалзах” шаардлагатай болдог. Би хувийн эмнэлэгтэй ч, өдөр шөнөгүй ажиллаж, их мөнгө олно гэж зүтгэх юм бол нэг мэдэхэд мэргэжлээсээ залхана. Бие ч даахаа болино. Үүнээс болж олон хүний оюун санаа ядарч, амьдралын амтыг мэдрэхээ больчихсон явж байдаг.

"Чи санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн юм уу" гэж ч бас асуудаг. Үгүй ээ, би зүгээр л сэтгэл ханамжтай амьдарч, амьдралдаа талархаж яваа юм. Хязгааргүй орлого гэж үгүй, бас түүнд хүрэх нь хэзээ ч дуусахгүй зам. Харин миний амьдралд хэрэгтэй мөнгийг олж авч чадаж байвал надад хангалттай. Хүүхэд маань 11-р ангиа төгсөж байна. Хүүхдийн асаргаа багасах тусам бид хоёр (эхнэртэйгээ) өөрсдийн цаг хугацааг бүтээж эхэлсэн. Тэр бүжигт дуртай, би мотоциклдоо дуртай. Хоёулаа л дуртай зүйлдээ цаг зарцуулдаг. Үүн дээр олон хүн шалтгаан тоочиж эхэлдэг.

Надад олон найз нөхөд бий. Зарим нь “цаг алга” гэдэг. Би тэдэнд хэлдэг, “Зүгээр л долоо хоногт хоёр цагийг өөртөө зарцуулахад л болно.” Гол нь чи өөрөө хүсэх хэрэгтэй. Бид бол жаргах гэж хүн болсон. Тэр жаргалыг хэзээ гэж хойшлуулах юм бэ? Хүүхэд том болоод уу? Мөнгө их болоод уу? Үгүй ээ, яг одоо амьдрах хэрэгтэй.

Мотоцикл анх авна гэж шийдээд би 1 сая төгрөгөө цуглуулсан. Ковидын үеэс хурааж цуглуулсаар хоёр жилийн дараа 6 сая төгрөгийн мотоцикл авсан. Тэр үед мотоциклын үнэ нь бага зэрэг унасан нь боломж бүрдүүлсэн л дээ. Гол нь зорилго байсан. Хүсэл байхад арга олддог юм.

Тиймээс би хүмүүст хэлмээр байна, "Чи үнэхээр дуртай зүйлээ олчихвол, түүнд цаг зарцуулна. Цагийн менежмент гэдэг бол шалтгаан биш, сэтгэлээсээ гаргаж чаддаг байдал. Мэдээж гэр бүл, ажил, найзууд бүгдийг нь тэнцвэртэй авч явах амар биш. Гэхдээ хүн нэг удаа л амьдарна. Хүссэн мэдрэмжүүдээ, тэр гоё мөчүүдийг бүрдүүлэхийн төлөө л би явж байна.

Өмнө би бусдын хэлсэн зөвлөгөө, амьдралын жорыг дагаж амьдарч үзсэн. Гэхдээ нэг мэдэхэд тэр хүн шиг байж чадахгүй байгаагаа ойлгосон. Яагаад гэвэл миний амьдралын хэв маяг, соёл, хүмүүжил, ертөнц гээд зүйл өөр. Тэгэхээр тэр жор чинь тухайн хүнд л тохирохоос биш, хүн бүрт таарах албагүй юм байна гэдгийг ойлгосон.

ХҮН ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ЖОР, МЭДРЭМЖ, ИЛЭРХИЙЛЭЛ, ӨӨРИЙН ФИЛОСОФИТОЙ БАЙХ ЁСТОЙ

Жишээ нь би эмч хүн. Өдөр тутам хүмүүсийн шүдийг эмчилдэг. Хүн болгон өөр шүдтэй, өөр өвдөлттэй, өөр кейстэй байдаг. Нэг ижил стандартын эмчилгээ хийгээд байвал заримд нь тохирох ч, ихэнх тохиолдолд тохирохгүй. Үүнтэй адил хүн бүрд таардаг стандарт, жор, нэг хэв маяг байхгүй.

Яг үнэндээ хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, философитой байх хэрэгтэй гэж би боддог. Философи гэхээр хүмүүс аймаар том зүйл бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ дээрээ философи гэдэг чинь итгэл үнэмшил. Чи юунд итгэдэг, юунд итгэдэггүй вэ гэдэг л асуудал. Миний хувьд бол би цаг барьдаг хүнд итгэдэг. Учир нь миний ажил цагтай, нарийн хуваарьтай. Нэг хүнд 13:00 цагт цаг өгсөн бол тэр хүн ирчихсэн хүлээж байгаа. Харин би өөрөө цаг барихгүй бол, эсвэл нөгөө хүн өөрийн цагийг удирдаж чадахгүйд хүрнэ. Улмаар хүндрэл гарч, хүндлэл гэдэг чухал зүйл алга болно.

Цаг гэдэг зүйлийг би хүнтэй харьцах харилцаан дахь хамгийн том үнэт зүйл гэж хардаг. Нэг хүний амьдралын туршлага, мэдрэмж шингэсэн тэр “жор” над дээр ирэхэд, би яг тэр хүний туулсан цаг хугацааг туулж амжаагүй, эсвэл надад тийм орон зай байхгүй бол би тэр жорыг яг тэр хэлбэрээр нь хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр би өөрийнхөө жорыг өөрөө зохиох ёстой. Алдартай үг бий “Хэрвээ чи тоглоомын дүрмийг өөрөө зохиож чадахгүй бол, бусдын дүрмээр амьдрах л болно" гэж. Энэ бол үнэн үг. Хэрэв би байнга өөр хэн нэгний дүрмийг хүлээгээд амьдарч байвал, тэр хүн алга болбол яах вэ? Худлаа байвал яах вэ? Тэгээд эцэст нь миний цаг хугацаа, миний мөнгө, миний амьдрал хий дэмий үрэгдчихэж байгаа юм.

Тийм болохоор хүн өөрийн жор, өөрийн мэдрэмж, илэрхийлэл, өөрийн философитой байх ёстой. Тэр ертөнцийг бүтээх гэдэг чинь нэг өдрийн ажил биш, нас ахих тусам л аажмаар бүрэлддэг юм билээ. Яагаад 60 хүрээд л ухаан ордог гэдэг. Миний 30 настай үе бол огт өөр ертөнц байсан. Тэр үед би шал өөр зорилготой, өөр хүсэл тэмүүлэлтэй байлаа. Харин одоо бол бүхнийг өөр өнцгөөс харж байна.

Нэг тогтсон амьдралын дүрэм гэж байдаггүй юм байна. Хүмүүст тохирох хэв маяг л гэж байна. Жишээ нь, спортлог хэв маяг, эрүүл хооллолт, гэр бүлийн дэг журам, хүмүүжил гээд олон л төрөл байдаг. Хүн тэр дундаас өөрт тохирох хэв маягийг олж, өөрийнхөөрөө хөгжүүлж байж л тэр нь жинхэнэ өөрийнх нь жор болно.

Сүүлийн үед эхнэр бид хоёр балет үздэг боллоо. Би 30-тайдаа байсан бол балет үзнэ гэдэг надад уйтгартай, ойлгомжгүй л санагдах байсан. Харин одоо 40 гарч, эхнэр минь бүжгийн урлагт дуртай, өөрөө эмч мэргэжилтэй ч хобби нь бүжиг учраас тэр гайхамшгийг надад ойлгуулах гээд хичээж байгааг нь би ойлгож байна. Би ч бас дэмжихийг хүсдэг. Эцсийн дүндээ балет чинь ганцаараа үзэх зүйл биш хосоороо л мэдэрдэг зүйл.

Одоо би акустик хөгжим, балетын тэр уран тансаг, хөнгөн мэдрэмжийг сонсоод, үзээд сууж байхад нэг л мэдэхэд дотор минь өөр ертөнц нээгддэг болсон. Харин тэр мэдрэмжийг би 30-тайдаа авч чадахгүй байсан. Тэгэхээр бидний мэдрэмж, амьдралыг хүлээж авах өнцөг 10, 10 жилийн зайтайгаар өөрчлөгдөж байдаг юм байна. 20-той залуу балет үзээд уйдвал дахиж тийшээ очихгүй. Харин 40-тэй хүн очоод огт өөр зүйл мэдэрч эхэлдэг.

Бид оролдож, туршихгүйгээс болж доторх ертөнцүүдээ нээж амжилгүй алдаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан