gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын финтек дэлхийн тайзан дээр

Бизнес
2025-04-24
478
Twitter logo
478
Twitter logo
Бизнес
2025-04-24
Монголын финтек дэлхийн тайзан дээр

Тайландын Бангкок хотод болж буй дэлхийн санхүү, технологийн хамгийн том арга хэмжээ болох Money 20/20 Asia форумд Монгол Улсаас анх удаа ЛэндМН ББСБ ХК-ийн Дэд захирал Д.Баасандорж илтгэл тавьж, зүүн өмнөд Азийн анхаарлыг татсан шийдлүүдийг танилцууллаа.

Илтгэлийн гол сэдэв нь Монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн (MSME) санхүүгийн хүртээмжийг хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн дижитал B2B зээлийн шийдлээр сайжруулах тухай байв. ЛэндМН-ийн танилцуулсан энэхүү инновацлаг бүтээгдэхүүн нь Монголын финтек салбарыг дэлхийн тавцанд гаргаж ирсэн тодорхой жишээ боллоо.

Монгол Улсад нийт аж ахуйн нэгжийн 93 хувийг MSME бизнесүүд эзэлж, эдийн засгийн ажлын байрны 70 орчим хувийг бүрдүүлдэг хэдий ч, санхүүгийн хүртээмжгүй байдлаас болж тэдгээрийн бараг тал хувь нь бизнесээ өргөжүүлэхэд хүндрэлтэй байна. Энэ бэрхшээл зөвхөн Монголд төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүс нутагт ч нийтлэг бөгөөд Азийн Хөгжлийн Банкны (ADB) 2024 оны судалгаагаар тус бүсийн MSME бизнесүүдэд 300 тэрбум ам.долларын санхүүжилтийн хомсдол үүсээд байна.

ЛэндМН энэ сорилтыг технологийн хүчээр даван туулах цогц шийдлийг санал болгож байна. Үүнд барьцаа шаардахгүй, бүрэн дижитал зээлийн бүтэц, хиймэл оюун ухаанд суурилсан үнэлгээний систем, хялбаршуулсан бүртгэл (KYC), мөн санхүүгийн үйлчилгээнээс гадна үлдсэн хэрэглэгчдийг өгөгдөлд суурилан үнэлэх аргачлалууд багтжээ.

Эдгээр технологийн шийдлүүд нь зүгээр нэг санхүүгийн шинэчлэл биш, харин санхүүгийн тэгш хүртээмжийг бодитоор бий болгож, эдийн засгийн оролцоог өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам юм. Форумын үеэр бүс нутгийн финтекийн тэргүүлэгчид ЛэндМН-ийн загварт онцгой анхаарал хандуулж, хамтын ажиллагааны санал, туршлага солилцох уулзалтууд өрнөж байна. Энэ нь Монгол Улсын технологийн инноваци бүс нутгийн хэмжээнд бодит сорилтуудад амжилттай хариу өгөх боломжтойг харуулсан чухал үйл явдал болж байна.

Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй хөрөнгө оруулагч, бизнесийнхэн болон бодлого тодорхойлогчдын хувьд ЛэндМН-ийн энэхүү туршлагаас авах зүйл их бөгөөд Монголын финтек шийдлүүд бүс нутгийн хэмжээнд цаашид үргэлжлэх системийн шинэчлэл, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан