Тайландад газар хөдлөлтийн дараа гэх агуулгатай хэд хэдэн богино бичлэгийг нийлүүлж түгээжээ.
Бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн болон хэдэн жилийн өмнө болсон үйл явдлуудыг нэмж оруулжээ.
2025 оны 03 дугаар сарын 29 -нд Focus.mn баримтыг фокуслана нэртэй хуудаснаас “#ФОКУСЛАВ Газар хөдлөлтийн дараах Тайланд” гэх тайлбартайгаар газар хөдлөлтөөс үүдсэн нуранги зэргийг харуулсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 2,500 гаруй реакц, 369 сэтгэгдлээр идэвхжүүлж, 403 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны 03 дугаар сарын 28-нд Мьянмарын Сагайнг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Бангладеш, Энэтхэг, Тайланд, Хятад зэрэг улсад нөлөө үзүүлжээ. (BBC, CNN CBS, AP)
Бид шалгасан бичлэгийг inVid хэрэглүүрээр дүрс тус бүрд нь салгаж, тус бүрийг Google Lens хайлтын системд зургаар хайж үзлээ. Хайлтын үр дүнд Тайландад болсон газар хөдлөлттэй холбоотой бичлэг байсан хэдий ч хиймэл оюунаар бүтээсэн бичлэгт өөр газар, өөр цаг хугацаанд болсон үйл явдлуудыг нэмж, Тайландад гэх тайлбартай түгээжээ.
Түгээсэн бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн хоёр дүрс ашиглажээ. Эхний болон гурав дахь дүрсний баруун доод буланд “Wan” гэсэн бичигтэй лого байгааг харж болно. Wan нь бичлэг, зураг бүтээдэг хиймэл оюуны хэрэглүүр ба албан ёсны сайт дахь бичлэгүүд мөн адил шошготой байгааг доорх зургаас хараарай. Мөн Google Lens хайлтын системээр уг зургийг хайхад албан ёсны мэдээлэл огт байхгүй, интернэт орчинд хувийн хаягуудаар түлхүү түгээжээ.
Гүүр нурж буй бичлэг нь 2023 онд Тайландад болсон үйл явдлын бичлэг юм. Тодруулбал, 2023 оны 07 дугаар сарын 10-нд Тайландын Банконг хотын зүүн хэсэгт Лат Крабанг авто замын бүтээн байгуулалтын гүүрний дам нуруу нурж байх үед буулгасан бичлэг аж(энд, энд бас энд). Бичлэгийг @KhaosodOnline X хаягт 2023 оны 07 дугаар сарын 10 -нд нийтэлжээ. TaiwanPlus News мэдээллийн сайтын Youtube сувагт гүүр нурсан ослын тухай бичлэгийг нийтэлсэн ба бидний шалгасан бичлэгт гарсан хэд хэдэн дүрс багтжээ.