БНХАУ-ын Худалдааны яам бусад улс Хятадын эрх ашигт хохиролтой байх худалдааны хэлэлцээг АНУ-тай хийвэл тэдгээр улсад хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа.
“Хятадын эрх ашгийг золиослон ямар нэг улс тохиролцоонд хүрэхийг бид эрс эсэргүүцэж байна” хэмээгээд АНУ-ыг "тайтгаруулж", бусдын эрх ашгийг золиослох түр зуурын шийдвэр нь хүндлэл хүлээх үйлдэл биш гэдгийг мэдэгдэлдээ дурдав.
Хоёр улсын хооронд худалдааны дайн хурцдаж буй энэ үед АНУ бусад орнуудтай худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахыг зорьж буй.
АНУ БНХАУ-д 145 хувийн импортын гаалийн татвар ногдуулсан бол хариуд нь Бээжингээс АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулаад байгаа юм.
БНХАУ-аас гадна өөр улсуудад мөн импортын татвар ногдуулсан ч энэ шийдвэрээ 90 хоногийн хугацаанд түр хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ үүнд БНХАУ багтаагүй.
Зарим улсууд 90 хоногийн хугацаа дуусахаас өмнө татварыг бууруулах эсвэл бүр мөсөн цуцлуулах талаар АНУ-тай хэлэлцээ хийж эхлээд байна.
Трампын гол зорилго нь АНУ-ын худалдааны харилцааг илүү ашигтай болгох, үйлдвэрлэлийг дотооддоо буцаан татах хэмээн тайлбарласан.
Эх сурвалж: The Guardian