Пүрэв гарагт АНУ-ын Нью-Йоркт жуулчны нисдэг тэрэг осолдсоны улмаас дотор нь зорчиж явсан зургаан хүн амиа алдсан байна. Тэдний гурав нь хүүхэд байжээ.
Зорчигчид Испани улсын иргэд байсан гэв. Одоогоор нисдэг тэрэг осолдсон шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Тэдний мэдээлснээр хөлөг Жорж Вашингтоны гүүрээр эргэснийхээ дараа жолоо алдаж, Хадсон гол руу унажээ.
Зорчигчдын дөрөв нь газар дээрээ нас барсан бөгөөд хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан гэв.
Осолдсон Bell 206 загварын нисдэг тэргийг ихэвчлэн аяллын компаниуд, телевизийн мэдээний агентлагууд болон цагдаагийн байгууллагууд ашигладаг аж.
Энэ нь Нью-Йорк хотод 2018 оноос хойш хамгийн олон хүний аминд хүрсэн нисдэг тэрэгний осол болов.
2018 онд жуулчдын нисдэг тэрэг Ийст голд осолдоход таван зорчигч амиа алдаж, нисгэгч нь л амьд гарсан.
Мөн 2009 онд Италийн жуулчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг Хадсон голын дээгүүр нисэж явсан хувийн онгоцтой мөргөлдөж, есөн хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: ВВС