Тэрбумтан Илон Маскийн SpaceX компани Техас мужид туршилтын үйл ажиллагаа явуулдаг баазтай ба тэр нь албан ёсоор “Старбэйс /Starbase/” нэртэй хот болохоор боллоо.
Тодруулбал бямба гарагт оршин суугчид тухайн газрыг шинэ суурин хот болгохыг дэмжсэн аж. Сонгуульд оролцох эрхтэй 283 хүний дийлэнх нь SpaceX-ийн ажилчид байжээ.
Улмаар Илон Маск Х хуудастаа “Старбэйс, Техас. Одоо жинхэнэ хот боллоо” хэмээн бичсэн юм. Шинэ хот 3.9 км.кв талбайг хамрах бөгөөд SpaceX компани 2012 онд тус газрыг худалдан авч байв.
Хотын засаг захиргаа нь хотын дарга болон хоёр комиссараас бүрдэх бөгөөд төлөвлөлт, татвар, бусад орон нутгийн асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байх аж.
Хотын анхны даргаар SpaceX-ийн дэд ерөнхийлөгч Бобби Педен сонгогджээ. Старбэйс хот Техасын орон нутгийн засаг захиргааны ангиллаар “С төрлийн хот” буюу 5000-аас доош хүн амтай хотод хамаарах юм.
Гэхдээ ойр орчмын зарим оршин суугчид энэ шийдвэрт сөрөг байр суурьтай байгаа ба орчныг сүйтгэж байна хэмээн шүүмжилжээ. Тус бүс нутагт нийтдээ 500 орчим хүн амьдардаг гэсэн тооцоолол байна.
2024 онд тус компанид хаягдал бохир ус асгасан гэж 150 мянган ам.долларын торгууль ногдуулж байв.
Эх сурвалж: ВВС