Энэ оны нэгдүгээр сараас хойш дэлхийн хамгийн өндөр настай хүнээр нэрлэгдээд байсан Бразилын иргэн Ина Канабарро Лукас 116 насандаа таалал төгслөө.
Тэрээр 1908 оны зургаадугаар сарын 8-нд төрсөн бөгөөд 20-иод насандаа гэлэнмаа болсон. Түүнийг олон нийт хөл бөмбөгийн үнэнч дэмжигч байсан гэдгээр нь сайн мэдэх аж.
Лукасын гэр бүлийнхний хэлснээр тэрээр төрсөн өдрөө үргэлж өөрийн хайртай хөл бөмбөгийн багийнхаа цэнгэлдэх хүрээлэнгийн хэлбэртэй бялуугаар тэмдэглэдэг байсан гэв.
Мөн сүүлийн төрсөн өдрөөрөө өөрийн дэмждэг багийнхаа ороолтыг зүүсэн гэнэ. Лукас ямар нэг хүнд өвчин тусаагүй бөгөөд бие нь аажмаар сульдаж эхэлсэн байна.
Лукас хүүхэд байхдаа маш туранхай байсан бөгөөд ойр дотных нь хүмүүс түүнийг урт насалж чадахгүй гэж боддог байжээ.
Улмаар Их Британийн иргэн, 115 настай Этэл Катерхам одоо дэлхийн хамгийн өндөр настанд тооцогдож эхэллээ.
Эх сурвалж: ВВС