УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын данс нээж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ирээдүй гэсэн сайхан үг л яриад байна. Өнөөдөр бодит амьдрал ямар байгаа юм бэ. Та үүнд санаа зовж байна уу. Баялаг бүтээх сан гэж ярихаас илүү өнөөдөр ард түмний амьдралыг та яая гэж бодож байна вэ. Та төрд 6 жил өндөр, дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар тав дахь жилдээ ажиллаж байна. Та хэтэрхий вакуумжаад, амьдралаас тасарчихсан юм биш үү.
Иргэдийн амьдрал ямар байгааг та мэдэж байна уу. 145,000 төгрөг тараагаад бүгдийг нь хөрөнгө эзэмшигч болгочихсон. 3 сая хүн хөрөнгө эзэмшиж байна гэсэн статистик гараад ирж” гэв.