gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Азжаргал: Амьтад харилцан шүтэлцээтэй амьдардаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир, чоно, үнэг байдаг

Э.Энхмаа
Нийгэм
2024-08-21
227
Twitter logo

Аргаль хонь нь Монгол орны өндөр уулс, үзэсгэлэнт байгалийн чимэг “Улаан ном”-д орсон зэрлэг амьтад юм. Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргаль, угалз нь хонины зэрлэг өвөг бөгөөд Монгол оронд төдийгүй, дэлхийд нэн ховордож буй амьтад ажээ.

Харин янгирыг 2006 онд Монгол орны амьтдын “Улаан данс”-д “Ховор болон ховордож болзошгүй” зэрэглэлээр оруулсан байна. Аргаль, янгир хамгаалах сангийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн үзэсгэлэнт Тост, Тосон бумбын нуруу, Ноён сумын нутаг дахь Хүрэн ханын хэц хэмээх газар нутгийг хамрах 4230 км.кв газар нутгийг хамран үйл ажиллагаа явуулдаг. Тус сангийн Гүйцэтгэх захирал А.Азжаргалтай энэхүү сүрлэг амьтад, тэдгээрийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааных нь талаар ярилцлаа.

Тост, Тосон бумбын нуруу

-Аргаль, янгир хамгаалах санг хэзээ байгуулсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?  
-Бид 2017 онд анх зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрөм байгуулах ажлыг нутгийн залуучуудтай хамтарч хийснээр энэхүү ажлын эхлэл тавигдсан. Зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах ажил нь өөрөө сайн дурын үндсэн дээр явдаг учир мэдээж санхүүжилтийн асуудал их гардаг. Үүнийг орон нутаг болон байгаль орчноо гэсэн хүмүүсийн хандив тусламжаар санхүүжилтээ босгож хуваарийн дагуу ажлуудаа хийгээд явдаг. 

Бидний ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын хамт олон дэмжиж хамтран ажилладаг. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн Хишиг 2024” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт зэрлэг амьтдыг хамгаалах өсгөн үржүүлэх зорилгоор “Аргаль янгир хамгаалах сан”-гийн судалгааны төвийг хамтран байгуулж, энэ намар нээлтээ хийхээр төлөвлөөд байна. 

А.Азжаргал

-Та байгаль хамгаалагч эсвэл амьтан судлаач мэргэжилтэй юү? 
-Би бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй. Байгалийн гэрэл зураг авах  хообийтой. 2013-2014 оны үед зэрлэг амьтдын зураг авахад маш хэцүү болсон буюу амьтад ховордсон нь ажиглагдсан. Тэр үеэс зэрлэг амьтдыг хамгаалах, тэдний амьдрах орчин болсон байгалийн унаган төрхийг нь хадгалах чиглэлээр ажиллахаар шийдсэн.  Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Дуртай ажлаа хийнэ гэдэг хамгийн сайхан шүү  дээ. Одоогоор манайд таван идэвхтэн байгаль хамгаалагч, нэг биологич ажиллаж байна.  

-Аргаль, янгир нь ямар онцлогтой, байгалийн зохилдолгоотой, аль улиралд хамгийн таатай байдаг амьтан бэ?
-
Аргаль, янгир бол сүрлэг уулсын чимэг болсон сайхан амьтад. Аргаль, янгирыг ажиглах мөн зураг авахад илүү тохиромжтой улирал нь өвөл. Яагаад гэвэл үс ноос нь ургаж, илүү том сүрлэг сайхан харагддаг. Бид судалгааны төвөөрөө дамжуулан аргаль янгир ажиглах, зураг авах аяллыг зохион байгуулдаг.

Аргаль, янгир нь 11-12 дугаар сард ороо нийллэгэд орж, аль аль нь дөрөв болон тавдугаар саруудад төллөдөг. Аргаль нь уулын бэл, аараг толгод орчмоор нутагладаг бол янгир нь илүү өндөр хад асга ихтэй газруудаар нутагладаг.

-Энэ амьтны хамгаалалт, хууль бус анчдын халдлага ямар түвшинд байна вэ?  
-Зэрлэг амьтдыг хамгаалахын тулд байгалийн жамаар өсөж үржих нөхцөл бололцоог нь хангаж, бэлчээр нутгийг нь чөлөөлж өгөх, ус уудаг газруудад мал бэлчээхгүй байх зэрэг олон төрлийн арга хэмжээ авах хэрэгтэй. Бид эргүүл хамгаалалт тогтмол хийдэг учир хууль бус ан агнуур тулгамдсан асуудал биш гэхэд болно. Хууль бусаар ан агнуур хийх нь тун багассан. Хүмүүс байгаль орчин, зэрлэг амьтдаа хайрладаг, хамгаалдаг эерэг хандлагатай болж буй нь олзуурхууштай.

-Байгаль дээр аргаль, янгирын амьдрах орчин ямар түвшинд байна вэ. Шилжилт хөдөлгөөн, биологийн тархац нутаг өөрчлөлт гарч байна уу?
-Сүүлийн 4-5 жил говь тал руугаа хур бороо тааруу, гантай байлаа. Энэ хугацаанд ургамлын гарц муугаас идэш тэжээл ховордсонтой холбоотой зэрлэг амьтдын нүүдэл их ажиглагдсан. Нүүдлийн улмаас говийн бүсэд нутагладаг аргаль, янгирын тоо эрс цөөрсөн.

Үүнийг дагаад бусад араатан амьтад нь мөн шилжилт хөдөлгөөн ихээр хийдэг сөрөг талтай. Харин энэ жил нийт нутгаар хур бороо ихтэй, зуншлага жигд сайхан боллоо. Идэш хоол элбэг тул зэрлэг амьтад хуучин нутаглаж байсан газартаа эргээд нүүдэллэн ирж байна.

-Байгалийн чимэг болсон зэрлэг амьтдыг хүүхэд, багачуудад таниулах, хайрлан хамгаалах чиглэлээр боловсролын үйл ажиллагаа явуулдаг уу?  
-Бидний ажлын салшгүй хэсэг болж явах гол зүйл нь гарцаагүй хүүхэд залуучуудад чиглэсэн ажил байх болно. Ерөнхий боловсролын сургуулийн “Аргаль янгир хамгаалах эко клуб”-үүд байгуулагдаж байна. Энэ нь багаасаа байгаль орчин, зэрлэг амьтдаа хайрлан хамгаалах төлөвшлийг суулгах зорилготой. Мөн биологийн чиглэлээр суралцаж буй хүүхэд залуучуудыг дэмжиж, суралцах явцад нь дадлага хийх тогтмол ажлын байраар хангах боломжтой юм. 

-Та бүхэн байгальд уст цэг байгуулж, камер суурилуулж амьтдыг ажигладаг. Уст цэгт шөнийн цагаар хоёр цоохор ирвэс ирж ундаалж буй сонирхолтой бичлэг бидэнд илгээснийг сайтдаа нийтэлснийг маш олон хүн үзэж, сэтгэгдэл үлдээсэн. Камерт ойрд сонирхолтой бичлэг үлдэж үү?  
-Судалгааны камеруудыг удаан хугацаагаар байрлуулдаг. Хамгийн сүүлд манай камерт янгир, чоно, ирвэс ажиглагдсан. Онцлог нь нэг газар буюу маш ойрхон байрлуулсан камеруудад зэрлэг амьдын зураг, бичлэг үлдсэн байна. Байгаль дээр зэрлэг амьтад бие биеэ бараадаж, харилцан шүтэлцээтэй амьдардаг нь эндээс харагдаж буй юм. Энэ бол тухайн газар нутгийн эко систем алдагдаагүй байна гэсэн үг. Жишээлбэл, ирвэстэй газарт аргаль, янгир, чоно, үнэг байдаг.  

-Байгаль орчны яамнаас өгдөг квотоор жилд хэчнээнийг агнахыг зөвшөөрдөг вэ. Хулгайн анчидтай хэрхэн тэмцэж байна вэ? 
-Энэ бол  зохих журмын дагуу дуудлага худалдаагаар зохицуулагдаад явдаг, манай байгууллага оролцдоггүй.

-Судалгааны төв байгуулах ажил ямар шатанд байна вэ. Төв байгуулснаар ямар үйл ажиллагаа явуулах вэ? 
-Судалгааны төвд одоогийн байдлаар зургаан хүн байрлах байр, албан өрөө бэлэн болсон. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд их бий. Судалгааны төв маань Аргаль, янгирын популяцийн мониторинг судалгаа хийх, аргаль, янгирын шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох зорилгоор сансрын болон газрын системтэй хүзүүвч зүүх, Заган болон хайлаас, сухайн ойн бүсийг орон нутагт бий болгох, зэрлэг амьтдад зориулсан байгалийн уст цэг байгуулах гэх мэт олон ажлууд хийх  юм.

Бид говь, цөлөрхөг хээрийн бүс нутагт шинжлэх ухаанд суурилсан амьтдын хамгааллын сонгодог загварыг бий болгохыг зорьж ажилладаг. Энэ чиглэлээр гадны сайн туршлагуудыг судалж говь, хангайд хэрхэн нутагшуулах талаар судалж байна. Монголын биологич, байгаль хамгаалагч нар энэ талаар мэдлэг, туршлагатай болсон. 

-Байгаль хамгаалагчид, мэргэжлийн байгууллагуудын тусламж хэрэгтэй устах эрсдэлтэй, нэн ховор бусад ямар амьтад байна вэ? 
-Зэрлэг амьтад хүний оролцоогүйгээр байгаль дээр өөрөө өсөж үржиж байх нь чухал. Гэвч цаг уурын талаас ган зуд болж, амьтдын хоол тэжээл хомсдвол бид биотехникийн арга хэмжээг авч ажиллахаас өөр аргагүй болдог.

Аргаль, янгираас бусад өөр маш ховор олон төрөл зүйлийн амьтад бий. Жишээ нь, Ирвэс хамгаалах сан, Мазаалай хамгаалах сан гэх мэт. Бид зэрлэг амьтадтай  зэрэгцэн оршдог. Цаашид ч хамтдаа оршино, тиймээс нэн ховор, ховордсон зэрлэг амьтдын тоо толгой хорогдох, тэдгээрийн амьдрах орчин алдагдахаас хамтдаа сэргийлэх нь хүн бүрийн хийж чадах ажил. 

-Малын тоо толгой хэт өсөх нь аргаль, янгир гэх мэт өвсөн тэжээлтэн зэрлэг амьтдад хэр нөлөөлдөг вэ?
-Монгол орон 70 сая гаруй малтай болсон. Бэлчээрийн даац хэтэрсэн гэж үздэг. Үүний хажууд зэрлэг амьтдын тоо хэдэн сая давахгүй маш цөөхөн шүү дээ. Малын тоо толгой хэт их байх нь зэрлэг амьтдын бэлчээр нутгийг эзэлж, зэрлэг амьтдыг бүс нутгаас нь дайжих сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс малын тоо толгойг голчлох биш одоо чанарт нь анхаарах цаг болсон.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

Фотог: А.Азжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан