Мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй гэвэл та юу гэх вэ? Бооцоот таавар буюу “Bet”, мөрийтэй тоглоомоос болж хохирсон, хорих ёстой гэх хүн олон гэдэгт сэтгүүлч миний бие итгэлтэй байна.
Тэгвэл энэ нийтлэлээр gambling буюу мөрийтэй тоглоом, бооцоот таавар ямар эерэг болон сөрөг нөлөөтэйг өгүүлэхийг хичээе.
Юун түрүүнд Монгол Улсад энэ төрлийн бизнес хориотой. Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 3-5 жилээр хорих ялтай. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.
Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7. дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хариуцлагыг хүлээлгэнэ.
2024 онд цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 60 орчим гэмт хэргийг мөрдөн шалгажээ.
Эдгээр хуульд мөрийтэй тоглоомын талаар тодорхойлж заасан ч бооцоот тааврын тухай мэдээлэл хомс. Уг нь олон улсад хонжворт сугалааны хамт эдгээрийг нэг малгай дор авч үздэг. Улмаар энэхүү хуулийн цоорхой буюу зохицуулалтгүй байдлыг ашиглан 1XBET, MELBET зэрэг нэр бүхий гадаадын бооцоот тааврын сайтууд монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Монголд үйл ажиллагаа явуулсан гэхээс илүү монголчууд гадаадын бооцоот тоглоомын сайтуудад их хандаж байна гэсэн нь зохилтой биз.
Уг нь Зөвшөөрлийн тухай хуулийн 11-т "Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно" гэсний 11.4-т "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэж тусгасан. Уг зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Өөр ямар нэгэн хуульд бооцоот тааврыг дурдаагүй.
Гэхдээ Монголд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг авсан аж ахуй нэгжийн мэдээлэл бараг үгүй. Бараг гэдэг нь Score Bet хэмээх сайт үйл ажиллагаа явуулж байсан ч 2023 оны арванхоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа нь идэвхгүй болжээ.
Монгол дахь хувь хүмүүсийг данс цэнэглэх агент болгон хөлсөлж төлбөрийн харилцаагаа зохицуулдаг эсвэл олон улсын карт ашигладаг дээрх гадаадын байгууллагууд түлхүү электрон спортын баг, streamer-үүдийг ашиглан сурталчилгаа явуулдаг.
Гэвч Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5 /Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно/ дугаар зүйлийн 6.5.1-д "зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах", 6.5.8-д "хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчлах" үйлдлүүд хориотой.
Гэтэл ихэвчлэн зар сурталчилгаа түгээж буй Facebook, Youtube зэрэг сувгууд нь зар сурталчилгааны тухай хуулийн хамрах хүрээнд багтах эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талбарт ч мөн ямар нэг зохицуулалтгүй, хяналтгүй мөнгө эргэлдсээр байна.
Төрийн зохицуулалтгүй энэ салбарт бидний мэдэхгүй маш их мөнгө эргэлдэж ихэнх нь гадаад валют болон урсаж байгаа нь ажиглалтаар, сайдын бүртгэлээр ч ил байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 2025 оны хоёрдугаар сарын 21-д “1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй зөвшөөрөлгүй цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа” хэмээн мэдээлсэн. Тэгээд зогсоогүй 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домэйн хаягийг хаагаад байна. (Domain name буюу домэйн хаяг/нэр нь интернэт сүлжээн дэх серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой, уншиж тогтооход хялбар болгож, ихэвчлэн англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үгийн бүрдэл юм)
Тэгэхээр төрийн зохицуулалтгүй энэ салбарт бидний мэдэхгүй маш их мөнгө эргэлдэж ихэнх нь гадаад валют болон урсаж байгаа нь ажиглалтаар, сайдын бүртгэлээр ч ил байна.
Энэ талаар эрх баригчдын ярьж буй шийдэл нь зөвхөн хориглох, таслан зогсоох, мөрдөн шалгах. Гэтэл хүний хэрэглээ, ялангуяа зугаа цэнгэлийг хорьж цагдаад зогсоох амаргүй.
Монголд хар тамхи, биеэ үнэлэлт хориотой ч энэ төрлийн гэмт хэрэг байнга илэрдэг. Архидалтыг бууруулна гээд өндөр градустай архи зарахыг хориглохтой л ижил үйлдэл хийж байгаа юм.
БҮРТГЭЖ ЧАДВАЛ УДИРДАЖ ЧАДНА
Хэмжиж/бүртгэж чадвал удирдаж чадна гэдэг хэлц менежмент, санхүүгийн салбарт бий. Тэгвэл энэ төрлийн салбарыг олон улсад хэрхэн зохицуулдаг вэ?
Жишээ нь Их Британи улс Gambling Commission буюу Мөрийтэй тоглоомын хороотой бөгөөд бүх төрлийн мөрийтэй тоглоомыг хянах, тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Ингэснээр энэ төрлийн бизнес, мөнгөний урсгалыг хянах боломжтой болдог гэж үздэг.
Харин АНУ, Канадын хувьд тухайд муж бүр өөр өөрийн гэсэн зохицуулалттай бөгөөд зарим нь чөлөөтэй зөвшөөрдөг бол зарим нь эрс хориглодог. Улмаар иргэд аль мужид амьдарч байгаагаас шалтгаалан сонголтоо хийх, мөрийтэй тоглоом хориглосон мужийн иргэд чөлөөтэй муж руу аялж тоглох байдлаар хэрэглээгээ зохицуулдаг.
Их Британи улсын Gambling Commission-ий албан ёсны мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр сараас 2024 оны гуравдугаар сарыг дуустал хугацаанд энэ салбарын орлого 15 тэрбум (68 их наяд төгрөг) фунт байжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 3.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 27 хувийг онлайн Казино, 21 хувийг Үндэсний лоттерэй буюу сугалаа, 16 хувийг бооцоот таавар, 15 хувийг онлайн бооцоот таавар эзэлсэн байна.