gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэтхэгт борооны улирал эхэлж хотуудад хямрал үүслээ

Дэлхийд
2025-06-04
10
Twitter logo
10
Twitter logo
Дэлхийд
2025-06-04
Энэтхэгт борооны улирал эхэлж хотуудад хямрал үүслээ Зургийн эх сурвалж: BBC

Энэтхэгийн хотууд борооны улирал бүрд яагаад үерт автдаг вэ? Энэ байдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? 
 
Эдгээр асуулт саяхан Мумбай хотод аадар борооны дараа норж, бухимдсан мянга мянган иргэдийн дунд дахин хөндөгдөв. Борооны улирал эхлээгүй байхад орсон хүчтэй аадар хотын амьдралыг бүхэлд нь зогсоожээ. Авто замууд гол шиг урсаж, машинууд эвдэрч, нам дор байрлалтай орон сууц, гудамжнууд хэдхэн цагийн дотор усанд автсан байна.  

Саяхан ашиглалтад орсон метроны буудал хүртэл лаг шавартай усанд дарагдсаныг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд бухимдал, шүүмжлэл дагуулсан юм. 

Энэ үйл явдал Мумбай хотын дэд бүтцийн эмзэг байдлыг дахин илчилж, хүмүүсийн итгэлийг сулрууллаа. Хотын дэд бүтцийн асуудлыг хариуцдаг, Энэтхэгийн хамгийн чинээлэг орон нутгийн байгууллагуудын нэг болох Brihanmumbai Municipal Corporation (BMC) үерийн шалтгааныг бохир усны шугам бөглөрсөн, метроны барилгын хог хаягдалтай холбон тайлбарласан гэж The Hindustan Times мэдээлэв. 

Олон нийтийн шахалтаар BMC үерт автсан бүсүүдэд ус зайлуулах шахуурга байршуулж, шуудуу цэвэрлэх ажлыг эхлүүлсэн ч иргэдийн хувьд энэ нь “хэтэрхий оройтсон, түр зуурын арга хэмжээ” байжээ. 

Энэ үер шинэ зүйл биш. Хойд нутгийн Дели хотоос өмнөдийн Бенгалуру хүртэл Энэтхэгийн олон хот борооны улирал бүрд үерт автдаг. Зам нурж, бохирын систем хальж, дэд бүтэц ачааллаа даахгүй болж, замын түгжрэл нэмэгддэг аж. 

Зургийн эх сурвалж: CNN

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, энэ байдал дараах үндсэн шалтгаантай. Хэт хурдан, төлөвлөөгүй хотжилт, муу төлөвлөгдсөн, хуучирсан дэд бүтэц болон байгаль орчныг олон жил үл тоосон бодлого гэв.  

“Хотын тэлэлт дэд бүтцийн хөгжлөөс түрүүлсэн” хэмээн Дели хотод төвтэй хот төлөвлөлтийн мэргэжилтэн Дикшу Кукрежа тайлбарлажээ. Олон хот өнөө ч хэдэн арван жилийн өмнө боловсруулсан төлөвлөгөө, зургаар удирдуулж байна. Үүний улмаас борооны усыг шингээдэг нуур, намаг, байгалийн усны урсгалын сувгууд устаж, барилгаар дүүрсэн байна. 

Бенгалуругийн жишээ үүнийг тод харуулна. Өмнө нь нуур, усан сангаараа алдартай байсан энэ хотын олон усны эх үүсвэрийг барилга, оффис, замын зориулалтаар үгүй хийжээ. “Бенгалуру байгалийн дагуу усыг урсгах зориулалттай гурван гол хөндийгөөс бүрддэг. Ихэнх нуур эдгээрт байрладаг. Гэвч хууль зөрчсөн барилга, дэд бүтцийн төслүүд усыг хааж, үерийн аюулыг үүсгэлээ” хэмээн нуур хамгаалагч  Рам Прасад анхааруулжээ. 

Харин Мумбай хотын хувьд байгалийн онцлог, нам дор, тэнгисийн эрэгтэй ойр байрлал  нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, байгаль дээрх аюулыг улам дордуулж буй гол хүчин зүйл бол хүний буруутай үйл ажиллагаа юм. Жишээ нь  мод огтлох, үерийн бүсэд барилга барих, хууль зөрчиж газар ашиглах зэрэг. 

Кукрежа, “Системийн түвшний доголдол төлөвлөлтөөс эхэлж, хэрэгжилт, хяналтгүй байдал, хойш тавьсан улс төрийн хариуцлагаар улам бүр дорддог. Бодлогын шийдвэрүүд гамшиг болсны дараа гардаг нь хамгийн том алдаа” хэмээн шүүмжлэв. 

Энэ байдал зөвхөн томоохон хотуудад хязгаарлагдахгүй. Жижиг хотууд ч ижил нөхцөлд байна. Саяхан Энэтхэгийн зүүн хойд мужуудад орсон хүчтэй борооны улмаас үер, газар хөдлөлт үүсэж, 30 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ алджээ. 

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Кукрежагийн үзэж буйгаар, зөвхөн урт хугацааны, уялдаа холбоотой, шинжлэх ухаанд суурилсан стратеги л үерийн эрсдэлийг бууруулахад тусална. 

Тэрээр дараах шийдлүүдийг санал болгожээ:  

  • Эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлох газрын зураглал хийх 
  • Бодит цагийн мэдрэгч байршуулж, иргэдийг сэрэмжлүүлэх  
  • Үерийн урьдчилан таамаглах загвар боловсруулах  
  • Иргэдийг оролцуулсан шийдвэр гаргалтыг дэмжих  
  • Урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шинэчлэл хийх 

Тэрээр, “Технологи дангаараа хангалтгүй. Хариуцлагатай засаглал, оролцоотой иргэдтэй уялдах ёстой” гэв. 

Энэтхэгийн хотууд жил бүрийн борооны улирлыг давахын тулд зөвхөн ус шахах шахуурга, шуудуу цэвэрлэхээс давсан бодлого шаардлагатай байна. Гамшиг тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэх, алсын хараатай хот төлөвлөлт л энэхүү үерийн хямралын жинхэнэ шийдэл юм. 

Орчуулсан Б.Төрбаяр
Эх сурвалж: BBC 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан