Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.
Ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
ХХ зууны эхэнд Монгол орон Манжийн түрэмгийллээс гарахад Монголын ард түмний олон сод билэгт хөвгүүд амь хайрлалгүй зүтгэн оролцсоны нэг нь Халхын Жалханз хутагт Дамдинбазар юм. Тэрбээр Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд байв.