-Баярлалаа. "Хань" сонины уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна.
-Та манай
сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Төрж өссөн нутаг ус, төгссөн
сургууль гээд...
-Би 1958 онд төрсөн. Арван жилийн 34-р дунд сургуульд
суралцаж байгаад .1973 онд хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ
төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар
төгссөн ийм л хүн дээ.
-Урлагийн
ертөнцөд анх хэзээ хөл тавьж байсан бэ?
-Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа урлагийн ертөнцөд хөл
тавьсан. Сургуулийн урлагийн үзлэгээр манай анги дандаа нэгдүгээр байранд ордог
байсан юм. Гэхдээ би ангиасаа анх удаа сургуулийн урлагийн үзлэгээр байранд орж
байсан юм шүү.
-Урлагийн хүн
болоход чинь хэн нөлөөлсөн бэ?
-Ах маань хөөцөлдөж байж намайг хөгжим бүжгийн дунд
сургуульд бараг л "арын хаалга"-аар оруулсан даа. Арваннэгдүгээр
сарын дундуур 30 хүүхэдтэй ангийн гучин нэг дэх нь болж ороод суух ч сандал
байхгүй хүүхэдтэй хуваагаад суудаг байсан.
-Ах чинь таныг
их дэмждэг байсан байх нь ээ?
-Ах минь намайг ойлгож, дэмждэг байсан. Анх 210 төгрөгний
гармони хөгжмийг ах маань л надад авч өгч байсан. Тэр үеийн 210 төгрөг гэдэг
маш их мөнгө байлаа шүү дээ.
-Таныг өөрөө бие дааж хөгжим тоглож сурсан гэж сонссон...
-Ахынхаа авч өгсөн гармони хөгжмийг өөрөө бие дааж сурах нь ч сурсан. Гэхдээ миний олон сайхан
багш нар маань надад хөгжмийн гайхамшгийг зааж сургасан.
-Таныг яагаад
том Жагаа гэх болсон юм бэ?
-1980 онд Баян-Монголоос хоёр Жаргалсайхан
"Соёл-Эрдэнэ"-д очсон юм. Тэгээд "Жагаа" гэхээр хоёулаа л
эргэж харна. Бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй байлаа. Биеэр арай том, бас
нэг насаар ах байсан болохоор намайг Том Жагаа гэх болсон. Манай
"Соёл-Эрдэнэ"-д бид хоёроос гадна бөмбөрчин Жаргалсайхан гэж байлаа л
даа. Тэр хүн "Соёл-Эрдэнэ"-ийг анх байгуулагдахад байсан.
-Тэгэхээр та
1980 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагт орсон хэрэг үү?
-Тиймээ. 1980 онд
"Соёл-Эрдэнэ" хамтлагт орсон. Гэхдээ багаасаа л
"Соёл-Эрдэнэ"-ийг шүтдэг, тэдэнтэй хамт тоглохыг хүсдэг байсан.
-"Соёл-Эрдэнэ"
хамтлагт анх орж байхдаа ямар шалгуураар тэнцэж байсан бэ.
Социализмийн үед хамтлаг, дуучид багагүй бэрхшээлийг
даван туулдаг байсан байх даа?
-Дөнгөж хөгжим бүжиг төгссөн
мэргэжлийн залуу байлаа. Би төгсөөд шууд Баян-Монголд орсон. Тэр үед
Баян-Монголд олон улсын дуучид жил болгон ирж дуулдаг байсан юм. Тэдний ард
басс гитар хөгжмийг нотоор бараг л мэргэжлийн тоглодог болчихсон
байсан.
-Тэр үед
гадаадад тоглолтоор явахад чинь Соёлын яамнаас үс гэзэг, өмсөх хувцсыг чинь
хүртэл зааж зааварладаг гэсэн үнэн үү?
-Үнэн. Улс, орныхоо нүүр царайг яаж харуулах вэ гэхээр
бүгдээрээ жигд хувцаслана, тэр үеийн жишгээр үс богинохон байхаас биш ургуулж
болохгүй шүү дээ. Хэрвээ үсээ жаахан л ургуулчихвал үсээ авахуул гэж загнана.
Гадаадын хөрөнгөтний үзэл суртал харуулсан дуу хөгжмийн пянз
авч болохгүй гэнэ. Манай Сүхээ ах хил дээр нэг доллартай гараад хөрөнгөтний
мөнгө авч явсан гэж баригдаад бараг буцах шахаж байж билээ. Ийм хатуу шахалтууд зөндөө л байсан.
-Хэн таныг Баянмонголоос
"Соёл-Эрдэнэ" рүү урвуулж чадав?
-Талийгаач
Зундарь намайг "Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж
хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй" гэж
ятгасан. Ингээд л би "Соёл-Эрдэнэ"-д орсон.
-Тэр үед Монголын эстрад урлагийг
хөгжүүлэхэд амаргүй байсан уу?
-Дарамт
шахалт ихтэй хэцүү цаг үе байсан. Жишээ нь шинэ дуу зохиоход үгний дарамт
маш их. "Од минь гялалзаач, харанхуй орчинг гийгүүлээч" гэсэн үгтэй
дуу дуулахад, энэ сайхан социализмийн нийгэмд ямар юмных нь харанхуй орчин гээд
байгаа юм бэ.
Социализмийг хамгийн гэгээн нийгэм гэдэг байлаа шүү дээ. Тиймээс харанхуй орчинг гялалзуулдаг ямар од байсан юм бэ
гээд хасна шүү дээ.
-"Соёл-Эрдэнэ"
хамтлагийн дуунуудаас дуулуулахгүй хорьж байсан тохиолдол байдаг уу. Байсан бол
ямар ямар дууг хорьж байсан бэ?
-1976 он хүртэл өөрөөр хэлбэл нийгэм эргэтэл бүх л
дуунууд хоригдож байсан. 1980-1986 онууд хийж байсан миний уран бүтээлээс
"Хүүхэд шувуухай хоёр" гэсэн ганцхан уран бүтээл маань батлагдсан.
Тэр үед эх орны сэдэвтэй, ямар нэгэн баяр ёслол магтаалын дуунууд дуулагддаг
байсан болохоос хайрын сэдэвт, энгийн дуунуудыг бүгдийг нь хасдаг байсан.
Тухайлбал: "Гурван бүлгийн Дунгаамаа",
Галсанбатын хайрын тухай дууны үгийг нь өөрчлөөд Москвагийн тухай дуу болгож л
байсан.
-Уран бүтээлээ
хасуулчихаад сэтгэл гонсойдог байв уу?
-Уран бүтээлээ хасуулсан ч бид орон нутгаар тоглохдоо бүх
бүтээлүүдээ тоглоно. Хасуулахдаа уран бүтээлийнхээ мөнгийг хасуулдаг байлаа.
Тэр үед залуу байсан болохоор мөнгийг нэг их тоодоггүй, уран бүтээлээ туурвиж
байвал жаргал гэж боддог байсан.
-70-аад он
Монголын эстрадын урлагийн алтан үе гэдэгтэй та санал нийлэх үү?
-Цөөхөн хэдэн хамтлагтай байсан тэр үед
"Соёл-Эрдэнэ", Баян-Монгол" хамтлагууд Улсын филармонитай
нэгдсэнээр ид хүчээ авч залуус нь хөгжиж байлаа шүү дээ. Гол нь улсын нэг
номерын тайзан дээр тоглодог хамтлаг гэдэг утгаараа "Соёл-Эрдэнэ",
"Баян-Монгол" хоёр 70-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.
-"Соёл-Эрдэнэ"
хамтлаг тухайн үедээ Монголын залуусын үлгэр дуурайлал болж байсан гэдэг...
-"Соёл-Эрдэнэ" хамтлаг бүх арван найман аймаг,
бүх сумдуудаар жил бүр тойрон тоглодог байсан. Тэр үед нэг ч сумыг үлдээж
болдоггүй байлаа шүү дээ. Хэрэв үлдээх л юм бол тэр сумаас Соёлын Яаманд бичиг
ирж бид чинь арга хэмжээ авахуулна гээч...
-Ямар арга хэмжээ авахуулдаг байсан бэ?
-Дагалдан хөгжимчин болж цалингаа хасуулна. Бид жилийн
аль ч улиралд цас, бороотой ч байсан тоглолтоо үргэлжлүүлдэг байсан. Цагаан
сарын битүүний шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын урдхан төөрөөд хээр
хонож л байлаа шүү дээ.
-Тэр үед таны
ямар дуунууд хит болж байв?
-"Хүлээлт", "Хүүхэд шувуухай хоёр", "Одхүүгийн
дуу", "Сөгнөгөрийн гол" дуунууд хит болж байсан.
-Далаад оны
дунд үеэр Дуурийн театрт болсон "Соёл-Эрдэнэ" хамтлагийн тоглолтын
үеэр нохойтой цагдаа, гал командын машин ирж байж үзэгчдийг зохицуулж байсан
гэдэг. Тэр үеийг дурсахгүй юу?
-Намайг хүүхэд байхад энэ тоглолт тоглогдож байсан. Тэр
үед ганцхан "Соёл-Эрдэнэ"-ийг үзье, сонсъё гэсэн хүсэл залуучуудын
дунд буцалж байсан үе. Тиймээс театрт бужигнасан олныг гал командын
машин, нохойтой цагдаа ирж зохицуулдаг байлаа. Намайг Польшоос ирсний дараахан
далан хэдэн онд Циркт болсон тоглолтын үеэр залуус шилэн цонхыг нь хага хага
цохиод дайраад орж байсан. Иймэрхүү тоглолт олон болдог байсан.
-Та хамтран
зүтгэж явсан найз нөхдийнхөө тухай ярихгүй юу?
-"Соёл-Эрдэнэ"-ээр дамжсан олон сайхан уран
бүтээлч нөхөд маань бий. Анхны эстрадын гавъяат жүжигчин Галсанбат, рок
хөгжмийн үндэслэгч Зундарь, Наранбаатар, Жаргалсайхан, Батсайхан, талийгаач
Дуламсүрэн, Дамдинсүрэн, Баяраа, Нандинцэцэг нартайгаа
хамтдаа орон нутгаар тойрч нэг тогооноос хоол идэж явсан болохоор тэд маань
мартагддаггүй юм.
-Та хэзээ
гавъяат болсон бэ?
-Энэ оны цагаан сарын бүтүүний өдөр авсан. 1977 онд
хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд Баян-Монгол чуулгад орсноос хойш 30
жилийнхээ ойн дээр МУГЖ цол тэмдгээр шагнуулсандаа төр засаг, ард түмэндээ
баярлаж явдаг.
-Таны зохиосон
дуунуудаас өнөөг хүртэл дуулагдаж байгаа ямар дуунууд байдаг вэ?
-Хамгийн анх зохиосон "Хүлээлт" дуу маань одоог
хүртэл дуулагдаж байна. Цааш нь нэрлэвэл олон дуу бий.
-Хайрын тухай
дуу олныг хийсэн үү?
-Тэр үед эх орон, хувьсгалын шинжтэй дуу хийхийг шахдаг
байсан л даа. Гэхдээ миний дуунуудын ихэнх нь хайрын
сэдэвтэй байдаг юм.
-Ханьдаа
зориулсан нь хэд вэ?
-Хайрын тухай бүх дуугаа би ханьдаа зориулсан.
-Манай рок,
попын залуусын ур чадвар хэр хэмжээнд байна гэж та дүгнэдэг вэ?
-Манай залуус үнэхээр авъяастай. Тэднийг дуурайсан
хамтлаг, дуучид Хөх хот, Улаан-Үдэд олноороо байдаг. Монголд эстрад урлаг улам
илүү хөгжих болно. Энэ утгаараа залуучууд маань, ард түмнээ баясгаж байгаасай
гэж боддог. Нэг зүйлийг нэмж хэлэхэд миний 1977 онд очиж байсан Улаан-Үдийн
хөгжил одоо ч гэсэн бараг хэвээрээ байна билээ. Үүнтэй харьцуулахад манай
Монгол дээд зэргээр хөгжиж байгаа.
-Яриагаа энгийн
зүйлээр хандууъя. Хайрын тухай бодлоосоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Хайрыг амьдралын утга учир гэж ойлгодог. Хайр өргөн
хүрээтэй л дээ. Эцэг эх, хань ижил, эх орноо хайрлах хайр гээд л...Энэ бүхнээс
хайр дурлал, хүний сэтгэлийн илэрхийлэл болж олонд илүүтэй таалагдаж, тэдэнд
хүрч чаддаг нь хайрын тухай дуунууд шүү дээ.
-Анхны хайр нь
бүтээгүй яруу найрагчид өөрсдийгөө азтайд тооцдог юм гэсэн. Харин анхны хайр нь
бүтээгүй хөгжмийн зохиолчид ямар байдаг бол...
-Анхны хайр нь бүтээгүй бусад хөгжмийн зохиолчид ямар
байдгийг би сайн мэдэхгүй. Миний л хувьд анхны хайр минь амьдрал болсон. Бид
гучин жил ханилж байна.
-Ханьдаа анхны
хайраар шууд дурласан уу?
-Яасан хэцүү юм бэ.(инээв) Бараг тийм дээ.
-Ханийнхаа юунд
нь ил үү татагдсан бэ?
-Даруухан зан чанар нь намайг татсан.
-Гэр бүлээ
танилцуулна уу?
-Миний хань Хөгжим бүжгийн дунд сургуулийн
шанз хөгжмийн анги, Минскийн хөгжмийн дээд сургуулийн найрал дууны удирдаачийн
ангийг төгссөн Тунгалаг гэж бүсгүй бий. Одоо хувиараа ажил эрхэлдэг. Бид, хоёр
хүүтэй. Том хүү маань Голомт банканд, бага маань Нисэхийн шалган нэвтрүүлэхэд
ажилладаг.
-Та сайхан
эмэгтэй зөрөхөд эргэж хардаг уу?
-Мэдээж сайхан эмэгтэй зөрөөд өнгөрөхөд эргэж харж л
таарна шүү дээ.
-Та хэр
дурламтгай бэ?
-Хүн ямар байдаг тийм л байдаг байх... (инээв)
-Сексийн
талаарх бодлоосоо хуваалаач...
-Би энэ талаар бодож байгаагүй болохоор хэлж мэдэхгүй
байна.
-Таныг хошин
зантай гэдэг юм билээ. Хүн явуулахдаа хэр вэ?
-Хошин зантай, хүн явуулахдаа ч сайн шүү.
-Та бол мэдээж
найранд гурван дуутай хүн. Харин гурван хундагыг тогтооно биз?
-Тогтоолгүй яахав дээ. Хамгийн гол нь хэнтэй, хаана уух
вэ гэдгээ хүн өөрөө мэддэг байх хэрэгтэй.
-Хичээллэх
дуртай спорт?
-Дээхэн үед хөл бөмбөг, теннис тоглодог байлаа. Харин
одоо бол больсон.
-Эрчүүдийг сайн
тогооч гэдэг. Та ч бас сайхан хоол хийнэ биз?
-Өөрийнхөө хэмжээнд хоолыг хийнэ.
-Хүүхэд байхдаа
нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн. Хөгжилтэй явдлаасаа хуучлаач...
-Мэдээж их сахилгагүй байсан. Яармагийн дунд сургуульд
хичээл орж байхад би хулгана бариад зүггүйтэж явдаг байлаа шүү дээ.
-"Хань"
сонины уншигчдад хандаад үг хэлэхгүй юу?
-"Хань" сонины уншигч та бүхэнд аз
жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Э.Цолмонбаяр