Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдсанаас хоол боловсруулах замын архаг болон цочмог өвчнүүд цаашилбал халдварын бус гаралтай архаг өвчлөлүүдийн /элэгний өөхжилт, бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин гэх мэт/ эх үүсвэрийг бий болгож байна.
Тэгвэл уг өвчлөлийн шалтгаан, суурь нь юунаас үүдэж буйг тодруулж, "УБ-Сонгдо" эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Б.Байгалтай ярилцлаа.
-Гэдэсний бичил орчин гэж юу вэ?
-Хүн бол их бактерилаг организм юм байна гэдгийг анагаах ухаан эрт дээр үеэс үзэж судалж ирсэн бөгөөд арьс, амьсгалын зам, бөөр, шээсний зам, нөхөн үржихүйн систем зэрэг бүх хэсэгт ашигтай бактери бий.
Хүний биед 100 мянган их наяд бичил биетэн байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулдаг 23,000 орчим ген байдаг гэж үздэг, эдгээр бичил биетний ихэнх нь арьс болон гэдсэнд байрладаг ба тодруулбал гэдсэнд 80 хувь орчим нь төвлөрдөг байна.
Тэгвэл сүүлийн 4-5 жилийн хугацаанд гэдэсний бичил орчны талаарх судалгаанууд түлхүү хийгдэж, гэдэсний бичил орчин нь эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ялангуяа архаг болон цочмог өвчнүүдийн үед өндөр ач холбогдолтой нөлөөг үзүүлэх болсныг бичиж тэмдэглэсээр байна.
Гэдэсний бичил орчин гэвэл нарийн болон бүдүүн гэдсэнд байрлах ашигтай бактериудыг хэлнэ.
Эдгээр ашигтай бактериуд нь бидний хоол тэжээлээр орж ирсэн хүнсээр хооллон өсөж олшрохоос гадна биологийн идэвхт бодисыг ялгаруулан сэртэнт эсүүдийг цочроон түүнээс ялгарах идэвхт бодисуудаар бидний дархлааны хамгийн чухал эс болох "Т" эсийг олшруулна.
"Т" эсүүд нь IL6, IL12, IL23, NK, Interferon зэргийг идэвхжүүлэх замаар бидний дархлааны хариу урвалыг чадавхжуулж байдаг чухал үүрэгтэй орчин юм.
Тиймээс ч Анагаах ухааны эцэг Гиппократ “All disease begins in the gut” буюу бүх өвчин гэдэснээс эхэлдэг гэж хэлсэн байдаг. Бидний гэдэсний орчин бидний эрүүл байх үндэс юм.
-Гэдэсний бичил орчныг алдагдуулдаг зүйлс юу вэ?
-Урт болон богино хугацаанд алдагдуулах шалтгаан байдаг гэж үздэг.
Богино хугацаанд гэдэсний бичил орчинг алдагдуулах хамгийн түгээмэл шалтгааны нэг нь антибиотикийн хэрэглээ юм.
Антибиотик хэрэглээнээс үүдэн гэдэсний ашигтай нянгуудын тоо буурч бидний дархлаа тогтолцоо бодисын солилцоо хоол боловсруулалт гээд хямарч эхэлдэг үүний нэг шинж тэмдэг антибиотикийн хэрэглээний үед хүнд гүйлгэх шинж түгээмэл илэрдгийг та бүгд мэдэх байх энэ нь гэдэсний бичил орчин алдагдаж буйг илтгэх гол шинж юм.
Тиймээс антибиотик зохисгүй хэрэглээг үүсгэхгүй байх, хэрэглэх шаардлагатай тохиолдолд бичил орчинг хамт дэмжих эмчилгээг хэрэглэх ёстой гэж үздэг.
Антибиотикийн хэрэглээний талаар дурдахад хүүхдийн бичил орчны талаар тодотгон хэлэхийг хүсэж байна. Учир нь томуугийн дэгдэлтийн үед антибиотик хэрэглээнд хамгийн их өртдөг нь хүүхэд , өсвөр насныхан байдаг. Энэ нь манай орны хувьд санаа зовоохуйц хэмжээнд хүрч байна.
Хүүхдийн гэдэсний бичил орчин эхийн хэвлийд байхаас эхлэн төрөх зам, төрсний дараах хөхний сүүний хооллолт, эцэг эхийн амны хөндийн орчин, хооллолт, гэрийн орчин, гадаад орчин гэсэн орчнуудыг дамжин хүүхдийн амьдралын эхний 1000 хоног буюу 3 нас хүртэл насанд хүрэгчтэй адил хэмжээнд бичил орчин хөгжиж бүрэлддэг гэж үздэг байна.
Эхний 1000 хоногт антибиотик хэрэглэж болохгүй гэж үздэг. Учир нь нэн шаардлагатай дархлаа тогтолцоо бодисын солилцоог зохицуулах бактериуд энэ хэрэглээнээс болж дарангуйлагдаж эргэн сэргэхгүй хэмжээнд хүрч болдог гэнэ. Ийм байдлаас үүдэн хүүхэд ирээдүйд олон өвчнөөр өвдөх өндөр эрсдэл бүхий хүн болж үлддэг байна.
Үүнээс үүдэн ирээдүйд хүүхдүүд астма, харшил, шалтгаан тодорхойгүй арьсны эмгэгүүд, гэдэсний архаг үрэвсэлт өвчнүүд, таргалалт, 1-р хэлбэрийн чихрийн шижин, элэгний өөхлөлт, хавдраар их өвдөж байна гэж олон улсын судлаачид үзэж бичиж тэмдэглэж байна.
Хүүхдийг төрснөөс хойших эхний 1000 хоног маш чухал тул антибиотикийг огт өгөхгүй байя гэдэг зөвлөмж бий.
Гэтэл манай орны хувьд эхний 1000 хоногт хэчнээн удаа антибиотик хэрэглэж байгаа билээ, томуугийн дэгдэлт, агаарын бохирдол, эмийн хэрэглээнд зайлшгүй хүргэж буй.
Тиймээс ирээдүйд дээрх өвчлөлөөр өвтгөхгүйн тулд бичил орчин дэмжих хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэх нэн шаардлагатай хэмжээнд байгаа тул эцэг эхчүүд энэ тал дээр анхааралтай байхыг зөвлөмөөр байна.
Насанд хүрэгчдийн хувьд: Ямар бүлгийн антибиотик/ судалгаагаар бидний сайн мэдэх амоксициллин, цефатоксим зэрэг антибиотикууд бичил орчин алдагдуулах зэрэглэлээр дээгүүрт орж байна/ хэрэглэснээс хамаараад насанд хүрсэн хүний гэдэсний бичил орчин эргээд сэргэх хугацаа янз янз байна.
Гэхдээ сэргэх хугацаа нь удаан байвал тэр хооронд өөр халдвараар өвдөх эрсдэлтэй. Мөн антибиотикийн хэрэглээ давтагдаад байвал халдварын бус гаралтай бусад архаг өвчнүүд, хавдраар өвдөж ч болно гэдгийг сүүлийн үеийн судалгаануудад бичих болсон тул мөн анхааралтай хандаж нэн шаардлагатай тохиолдолд бичил орчинг зэрэг дэмжин эмчилгээг хийх хэрэгтэй.
Урт хугацаанд алдагдуулах шалтгаанд: Гэдэсний бичил орчныг урт хугацаанд буюу үндэс сууриар нь өөрчилдөг зүйл бол зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг юм.
Эрт дээр үед хүмүүс ургамал, ногоо, махыг түлхүү иддэг, мөн хэт боловсруулсан хүнс хэрэглэдэггүй байсан учраас өвчлөл бага байсан болов уу гэж үзэж буй. Цаг ирэх тусам бичил орчныг дэмжих нөлөөгүй, хэт боловсруулсан хоёрдогч хүнс, түргэн хоол, нөөшилсөн бүтээгдэхүүн их иддэг болсон нь гэдэсний бичил орчинг удаан хугацаанд алдагдуулан эргэн сэргэх боломж олгохгүй байна.
Энэ нь бидний сайн мэдэх халдварын бус гаралтай архаг өвчнүүд таргалалт, элэгний өөхжилт, чихрийн шижин зэргийн суурь болж байна гэж эрдэмтэд үздэг.
Мөн гэдэсний архаг халдварт өвчнүүд хоол боловсруулах замын хавдрууд ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нөгөө талаас стресс, нойргүйдэл, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг ч энэ орчинг алдагдахад хүргэж байна гэж үзэж байна.
Товчхондоо, эдгээр өвчлөлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа нь бичил орчны алдагдлаас шалтгаантай гэж үзэх болсон.
Дээр дурдсан монгол хүний биед зохимжгүй хэтэрхий олон нэр төрлийн хүнсний хэрэглээг илүү түлхүү хэрэглэж байгаа бүлэг нь 30 хүртэлх насныхан байгаагаас ходоод гэдэсний архаг үрэвсэлт өвчнүүд, таргалалт, элэгний өөхжилт мөн хавдрын өвчлөл энэ насныханд илүү илрээд байгаа нь санаа зовоох хэмжээнд хүрээд байна.
Өвчлөл залуужиж байгааг ярьдаг бөгөөд үүний шалтгаан нь бидний хоол хүнс, ялангуяа одоогийн үед хэрэглэж буй хими, консервант агуулсан бүтээгдэхүүнүүд нь бидний дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэсний бичил орчинг удаан хугацаанд алдагдуулж байгаа явдалтай холбоотой гэж хэлж болно.
-Монгол хүнд хамгийн зохимжтой хүнс юу вэ?
-Монголчуудын уламжлалт хоол хүнс л монгол хүнд хамгийн зохимжтой. Эрт цагаас бид нар юу иддэг байсан юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.
12-15 настай хүүхдүүд "Тараг, сүүг бараг уудаггүй, мах иддэггүй" гэдэг.
Гэдэсний бичил орчныг дэмждэг буюу ашигтай бактерийг өсгөдөг хүнс бол цагаан идээнүүд юм. Ялангуяа, гэртээ өөрсдөө бүрж, исгэж бэлддэг тараг, хоормог зэрэг нь монгол хүний гэдэсний бичил орчинг дэмжих хамгийн сайн үйлчилгээтэй хүнс. Мөн ямар нэгэн фермийн боловсруулалт ороогүй, байгальдаа бэлчиж тэжээлээ авдаг үхэр хонины мах юм, бид бусад орны иргэдтэй харьцуулахад чанартай мах идэж чаддаг азтай хүмүүс гэж боддог.
12-15 настай хүүхдүүд үзүүлэх гээд ирдэг. Эцэг эхээс нь хүүхдийн хооллолтын байдлыг асуухаар "Тараг, сүүг бараг уудаггүй, мах иддэггүй. Идвэл тахианы мах түлхүү иддэг. Өөх иддэггүй. Өрөм идэж үзээгүй" гэдэг. Түрүүнд дурдсан бидэнд хамгийн хэрэгтэй зүйлээс холдчихсон байгаа юм.
Монгол хүн хоол боловсруулах замын шүүрэл ялгаралт ихтэй хүмүүс юм тиймээс бид уураг, өөх тос агуулсан хүнс түлхүү идэх хэрэгтэй. Харин нүүрс усны хэрэгцээг сүүн цагаан идээнээсээ хангалттай авч чадна. Мөн хүнсний ногоонууд, цөөн нэр төрлийн жимсийг давхар хэрэглэж болно.
Гэдсэн дэх бактериуд эдгээр хүнсэнд илүү дуртай бөгөөд түүгээр хооллож, олшрох, олон хэв шинж болж байдаг гэж үздэг. Тиймээс бид зөв зохистой, монгол хүний онцлогтоо тохирсон уламжлалт хүнсээ түлхүү хэрэглэж чадвал гэдэсний бичил орчин алдагдах эрсдэл буурч дээрх хүнд өвчлөлүүдээс сэргийлэх суурь болно гэсэн үг эцэг эхчүүд бид энэ тал дээр илүү түлхүү анхаарч хүүхдүүд өсвөр үеийг уламжлалт идээ ундаандаа ойр байлгахыг зөвлөмөөр байна.
Мөн эмийн зайлшгүй хэрэглээ болон бага насны хүүхдийн дархлааг манай орны нөхцөлд шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу бичил орчин дэмжих нэмэлтүүд буюу та бүхний хэлж заншсанаар пробиотикийг хэрэглүүлж дэмжиж болно гэж хэлмээр байна.
Учир нь агаарын бохирдол, томуугийн дэгдэлт ихтэй зайлшгүй антибиотик хэрэглээ үүсдэг энэ хүнд үед бид хоол хүнснээс гадна нэмэлт пробиотикийн хэрэглээг хавсарч үр хүүхдээ хамгаалах шаардлага гарч байна гэж хардаг.
-Нойр булчирхайн цочмог болон архаг өвчлөл их байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Нойр булчирхай нь хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг булчирхайлаг эрхтэн юм. Энэ нь дотоод болон гадаад шүүрэл ялгаруулж, хоол хүнсийг задалж, цусанд сахарын хэмжээг зохицуулдаг. Дотоод шүүрлийн үүрэг нь сахрыг зохицуулах бөгөөд хэрвээ энэ үүрэг алдагдвал чихрийн шижин үүсэж болно.
Харин гадаад шүүрэл нь хоолыг задалж, шингээх үйл явцад оролцдог. Нойр булчирхайн ялгаруулж буй шүүрлийн 70 хувь нь нүүрс усыг задлах, 30 хувь нь өөх тосыг задлах үүрэгтэй бөгөөд энэ үйлдэл нь ходоод болон цөсний шүүрэлтэй хамт хоол боловсруулах үйл явцад оролцдог
Нойр булчирхайн архаг үрэвсэл нь хоолны дэглэм алдагдал, хорт зуршлууд тэр дундаа архаг архидалттай холбоотой.
Нойр булчирхайн цочмог үрэвслүүд нь ихэнхдээ хоол хүнс, архи, архаг тамхидалт зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Эдгээр нь ходоод, гэдэс болон хоол боловсруулах замыг цочроож, хүчтэй өвдөлт үүсгэн цочмог үрэвсэл үүсгэдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед шинж тэмдгүүд тодорхой бөгөөд шалтгаан нь ойлгомжтой байдаг тул яаралтай оношилгоо болон эмчилгээ авах боломжтой. Гэхдээ, цочмог үрэвслийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдахгүй хүргэхгүй бол амь насаа алдах аюултай хүнд өвчин юм.
Архаг үрэвслийн үед, нойр булчирхай нь удаан хугацаанд ачаалал авч, үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэж чадахаа больж үйл ажиллагаа. Архаг үрэвслийн үндсэн шалтгаан нь олон улсын судалгаагаар архаг архидалт гэж үздэг ч, хооллолт ч бас чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд ходоодны архаг үрэвсэл нь нойр булчирхайн архаг үрэвслийг илүү түлхүү үүсгэж байна уу гэж харагддаг.
Нойр булчирхайн архаг үрэвсэл нь шинж тэмдэг бүдэг удаан хугацаанд явж байж оношлогддог бусад хоол боловсруулах замын архаг үрэвсэлтэй хавсарч үүсэх магадлал нь өндөр учраас зөв ялган оношилгоо эмчилгээ дэглэмийн чиглэлээ олохгүй зовууртай явж байгаа олон хүмүүс байдаг. Оношилгоог зөв хийж эмчилгээ дэглэмийг зөв чиглүүлж удаан хугацааны хяналттай тууштай явж чадвал эмчлэгдэж болдог гэж үздэг.
Хэвлийгээр дүүрэх цанхайх, хоолны шингэц муудах, хэвлийгээр өвдөх шинж илэрвэл мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тэгж чадаагүйгээс магадгүй насан туршдаа хоолны дэглэм барих эсвэл нойр булчирхайн хавдраар өвдөх эрсдэлийг эмчилгээ оношилгоо хийлгээгүй өдөр хоног алдах тусам нэмэгдүүлдэг гэж үздэг.
-Ярилцсанд баярлалаа.