gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхцэцэг: С.Энхболд сайд эмнэлгүүдэд эм "шахдаг" нь сонсголоор ил боллоо

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2024-04-19
57
Twitter logo

“Өргөө” амаржих газрын дарга асан, анагаах ухааны доктор Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр

-Энэ сонсголоор эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд их уналаа. Би сонсголыг бүтэн үзсэн. Манай ээж хараа муутай. Нүдний дусаалга хэрэглэдэг. Гэтэл сонсголтоор шаардлага хангаагүй нүдний дусаалгыг зах зээлд гаргасан гээд ярихаар би ээждээ тэр дусаалгыг авсан юм биш биз гэж бодсон. Хөлдүү тарианы уусмалыг гэсгээгээд өвчтөнүүдэд тарьсан гэх мэт ноцтой зүйлийг сонсголоор ярилаа. Бид хэдүүлээ билээ? Бидний эрүүл, аюулгүй амьдрах эрх хаана байна гэж хүмүүс айн бодлоо, хүмүүс их бухимдлаа.     

Мөн мэдрэг чанар нь ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгээ Б.Цэцэгсайхан дарга илэрхийлсэн ч С.Энхболд сайд худалдан ав гэж хэлээд, БНХАУ-аас тэр оношлуурыг авсан байгаа юм. Тухайн үед ихээхэн шахалт дарамт ирсэн гэж Б.Цэцэгсайхан ярьсан. Бидний дээд удирдлага нь ЭМЯ. Гэтэл энэ яаманд ёс суртахуунгүй хүмүүс ажиллаж байгаа нь харамсалтай. Тэдэнд ёс зүй байна уу?

Эмийн сонсголоос хүмүүс эрүүл мэндийн салбар дампуурсан байна гэж дүгнэлээ. Үүнийг сонссон манай салбарынхан  их эмзэглэсэн. Шүгэл үлээсэн түр хорооны гишүүдэд би маш их баярлаж байна. Гэхдээ эмч  сувилагч нар эм оруулж ирдэггүй. Тэд хүнд өвчтөндөө туслахын тулд энэ эмийг ав гэж зөвлөснийхөө дараа бурууддаг.    

Би "Өргөө" амаржих газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Уг нь би ажилтнуудад ажлын шаардлага тавьж, архидалттай тэмцсэн. Эмнэлэг рүү архи оруулахыг хориглосон. Эмийн сонсголоор зөвхөн "Өргөө" амаржих газрыг хөндөн ярьсныг би гайхаж байна. Энэ эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байсан, ковидын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажиллаж, халдвартай олон эхийг эсэн мэнд төрүүлсэн.

Эндсэн эхийн улмаас надад хариуцлага тооцсон гэж Эмийн сонсголын үеэр ЭМЯ-ны удирдах ажилтан хариулсан. Намайг ажиллах хугацаанд ийм зүйл болоогүй. Миний дараа ирсэн захирлын үе 27, 31 насны хоёр эх эндсэн. Эх хүүхдээ төрүүлээд 42 хоногийн дотор эндвэл эхийн эндэгдэлд тооцдог. Иймд миний дараа, ажил сайжруулахаар ирсэн даргад ямар хариуцлага тооцсон бэ? 

Би захирлаар ажиллахад "Өргөө" амаржих газарт санхүүгийн асуудал байгаагүй. Өр байгаагүй гэдгийг би баттай хэлнэ. Эмийн өр байсан ч түүнийг ЭМ-ийн даатгалаас авч хаах байв. Би 10-р сарын 13-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Засгийн газраас "Өргөө" амаржих газарт шалгалт хийсэн. Намайг байхад Засгийн газраас хяналт шалгалт хийгээгүй атлаа сонсголоор ташаа мэдээллийг өгсөнд би маш их гайхаж байна.

10-аас дээш сая төгрөгийн эмийг авахдаа гурван байгууллагаас үнийн санал авч, харьцуулаад шийдвэрээ гаргадаг журамтай. Би энэ дагуу эм авсан. Урвалжид их анхаарсан. Урвалж нийлүүлдэг компанийн удирдлагуудтай уулзсан. Олон жилийн турш урвалжаа нийлүүлсэн компанийнхыг авахгүй гэтэл тэд дээгүүр доогуур гүйгээд яамныханд энэ талаар хэлсэн юм билээ. Б.Цэцэгсайхан бид хоёр яг ижил зовлонтой ажилласан.

Гэхдээ надад яамнаас ийм эм ав гэж шахаж шаардаагүй. Би тэр шаардлагыг нь хүлээж авахгүй гэдгийг мэдсэн байх. Би сүүлийн нэг жил 6 сарын турш ажилгүй байна. "Өргөө" амаржих газар 100 жилийн түүхтэй. Гэтэл энэ байгууллагаар их тоглож байна. Цар тахлын үед бүх эмнэлэг өртэй болсон. Гэтэл сонсголоо зөвхөн нэг эмнэлгийг л онцлон ярилаа. Бид цар тахлын үед эхийн эндэгдэлгүй, ураг нярайн эндэгдлийг улсын дунджаас 3 дахин түвшинд байлгаж ажилласан” гэв.                 
Хэвлэлийн хуралд түүний хуулийн зөвлөх асан н.Гарамханд оролцов. Тэрээр

-"Өргөө" амаржих газарт 43 эх, хоёр нярай эндсэн асуудалд ямар хариуцлага тооцсон бэ гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуусан. Энэ асуултад хариулахдаа Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Ж.Энхцэцэг даргад хариуцлага тооцсон. Гэтэл энэ хүн шүүхэд хандаж, миний эсрэг нэхэмжлэх гаргасан” гэсэнд маш их гайхаж байна.

Эмнэлгийн ЭБАТ-ууд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ? Сайд, төрийн нарийн бичгийн дарга нар юу хийсэн бэ? Тэд бүх худалдан авалтыг хянах үүрэгтэй шүү дээ.

“Өргөө” амаржих газрын ҮЭ-ийн дарга н.Эрдэнэбат өөрөө эмийн ханган нийлүүлэгчтэй хамааралтай хзн. ҮЭ нь сайн дурын байгууллага атал гишүүдээсээ цалингийн нэг хувийн татвар авдаг. Татвараа юунд зарцуулдгийг тайлагнах шаардлага тавьтал хэвлэлийн бага хурал зарлан, Ж.Энхцэцэг захирал 138 хүнийг ажлаас хууль бусаар халсан гэж ташаа мэдээлэл тараасан гэв.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Би Ж.Энхцэцэг даргатай ойр дотно хүний хувьд өнөөдөр энд хань болж байна. Энэ хүн дарга болоод ямар ажлууд хийсэн, юу төлөвлөж байсныг сайн мэднэ. Үйлчлүүлэгчийг дэмжих алба байгуулан, үйлчлүүлэгчтэй илүү тулж ажиллан, тэдний санал хүсэлтийг авдаг болсон ч энэ албыг татан буулгасан. Тендергүй эм тариа авахгүй гэсэн нь Эрүүл мэндийн дэд сайдын бизнест нөлөөлсөн байх. Энэ мэт хатуу хариуцлага яриад эхлэнгүүт Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбоо энэ хүн ёс зүйн асуудалтай гэж дүгнэлт гаргасан. Холбооны дарга нь өөрөө эмээ “шахдаг,” С.Энхболд сайд мөн адил эмээ “шахдаг” байжээ. Ёс зүйн асуудалтай гэж халсан хүмүүсийн ёс зүй хаана байна вэ? Эмч нар хамгийн хүнд өвчтөнөө ЭХЭМҮТ рүү явуулдаг. Гэтэл Эх нялхаст хугацаа нь дуусан, 29 тэрбум төгрөгийн эмээ өгсөн байна шүү дээ. Гэтэл эм шинжлэх лабораторийг 6 тэрбум төгрөгөөр байгуулна гэхэд нь ЭМЯ төсөв өгөөгүй.

Ж.Энхцэцэг дарга Д.Сумъяабазар дарга хотын дарга байхдаа томилсон. Гэхдээ хэн нэг улс төрчийн хүн биш тул хэний ч нөлөөнд авталгүй ажилласан. С.Энхболд сайдыг шүүхэд өгнө. Учир нь Ж.Энхцэцэг дарга 1 жил 8 сар ажиллахдаа эхийн эндэгдэл гаргаагүй байтал сонсголоор ташаа мэдээллийг нийтэд тараасан тул шүүхэд өгнө. Эхний шүглийг Ж.Энхцэцэг эмч, дараагийнхыг Ж.Чинбүрэн гишүүн үлээлээ. Яагаад манай улсад хорт хавдар их тархав? Яагаад ийм их эмийн сангууд байна гэдэг талаар олон хүн шүгэл үлээгээсэй. Тэдгээр шүгэл үлээгчийг сэтгүүлч бид хамгаалах ёстой тул би энд байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан