ЕБС-иа төгсөж буй нэгэн сурагч охин тайзан дээрээс “Хөгийн боловсролын системтэй байсан ч, 12 жил амжилттай сурсан та бүгдэд баяр хүргэе” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татав. Цахим орчинд түүний хэлсэнтэй санал нэгдсэн нь ч байна, нөгөө талдаа буруушаан зэмлэсэн нь ч бий.
Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ой энэ онд тохиож буй. Мөн Монгол Улс Боловсролын багц хуулиа саяхан шинэчилж, хэрэгжүүлж эхлээд удаагүй байна.
Бид боловсролын систем, хөтөлбөрийн талаарх сэтгэгдлийг сурагчид болон эцэг эхчүүдээс тодрууллаа.
/Тэдний хүсэлтээр сургууль, нэрийг нууцалсан болно/
ЗАРИМ БАГШ ЗӨВХӨН ОНЦ, САЙН СУРДАГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРЬЦААД, БУСДЫГ НЬ “ХАЯЧИХДАГ”
12-р ангийн сурагч Г...:
Багшийн харилцаа хандлага их дутмаг санагддаг. Мэдээж сайн багш нар бий л дээ. Гэхдээ зарим нь зөвхөн онц, сайн сурдаг хүүхэдтэйгээ харьцаад, бусдыг нь “хаячихдаг”. Нэг үгээр ялгаварлаж харьцдаг гэх юм уу. Би өөрөө сайн сурлагатай ч зарим багшийн энэ хандлага надад таалагддаггүй. Гэхдээ нөгөө талдаа бүх хүүхэдтэй тулж ажилладаг, сайн заадаг багш нар бий.
"БИОЛОГИЙН БАГШ ХИЧЭЭЛИЙН ҮЕЭР БИДНИЙГ ХООРОНДОО ЯРЬЖ, БҮР ИНЭЭХИЙГ ХОРИГЛОДОГ"
9-р ангийн сурагч С...:
Би бүх юмаа хийчхээд байхад өмнө нь авсан чөлөөг харгалзаад надаас 3 оноо хасчихсан. Уг нь би үзэх ёстой юм, хийх ёстой зүйлээ хийчхээд байхад өмнө авсан чөлөө буюу ирцээс шалтгаалаад 3 оноо хассан тохиолдол бий. Манай найзуудад ч ийм тохиолдол гарч байсан. Манай анги даасан багш их гоё хүн байдаг. Ер нь багшийн ур чадвараас их шалтгаалдаг санагддаг даа. Харин манай биологийн багш хэт шаардлага өндөртэй, хичээлийн үеэр хоорондоо ярьж, бүр инээхийг ч хориглодог. Хэт чанга багш их хэцүү санагддаг.
"ХЭТ ИХ ЗҮЙЛ ХУУЛУУЛЖ БИЧҮҮЛЭЭД БАЙХААР ХҮҮХЭД СҮҮЛДЭЭ СУРАХ ХҮСЭЛГҮЙ БОЛДОГ"
11-р ангийн сурагч О...:
Ер нь Монголын боловсролын системийг бусад орнуудтай харьцуулахад би хувьдаа муу гэж боддог. Жишээ нь ихэнх хичээлд юм хуулуулж бичүүлдэг. Би зураг зүйн хичээлдээ дуртай ч бас л текс хуулуулж бичүүлдэг. Уг нь прожект хийж, зураг зурж илүү бүтээлч зүйл хиймээр байна шүү дээ.
Та нар юм хуулж байхад багш юу хийдэг юм бэ?
Өөрийнхөө ажлыг амжуулаад гадуур явах эсвэл утсаа оролдоод суудаг. Хэт их зүйл хуулуулж бичүүлээд байхаар хүүхэд сүүлдээ сурах хүсэлгүй болдог юм шиг санагддаг. Миний хувьд хичээл дээрээ юм ажиглаж, бодож, эргэцүүлэх дуртай, хуулах үнэхээр дургүй ч хийхээс өөр аргагүй байдаг. Уг нь багш асуулт асуугаад сурагчид бодлоо хуваалцаж, асуудал дэвшүүлж, мэтгэлцвэл бүр гоё гэж боддог.
"БАГШИЙН ХАНДЛАГА, УР ЧАДВАРААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА"
4-р ангийн ихэр сурагчийн ээж Т...:
- Манай хоёр хүүхдийн ангийн багш их сайн. Ер нь багшийн хандлага, ур чадвараас л их шалтгаалдаг юм билээ дээ. Хэт их даалгавар өгөөд шахаад байхгүй, яг хэмжээ норм нь тохирсон даалгавар өгдөг. Би бол хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайн гэж үнэлнэ. Харин сүүлийн үед таалагдахгүй байгаа нэг зүйл нь зарим даалгавраа онлайнаар буюу Eduten платформоор хийдэг нь дэлгэцийн хамаарлаас нь хол байлгах гэж хичээж байгаа хүүхдэд маань тусгүй санагдсан. Нэг хүүхэд даалгавар хийхийн тулд дор хаяж 1-1.30 цаг болно, тэгээд хоёр хүүхэд маань дунджаар 3 цаг хийнэ.
“АНХНААСАА ОНЦ СУРСАН ХҮҮХЭД Л ОНЦ, МУУ СУРДАГ НЬ МУУГАА АВСААР ТӨГСДӨГ СОЦИАЛИЗМЫН ДҮР ЗУРАГ БАЙСААР Л БАЙНА”
School Police хийж байсан аав Г..:
- “Хөгийн боловсролын систем...” хэмээн тодорхойлсон тэр сурагчтай би нэг талаараа санал нийлнэ. Би гурван хүүхэдтэй, бага маань одоо 2 дугаар анги. Энэ жилээс улсын сургуульд явж байгаа юм. Төр, хувийн сургуулийн ялгаа эрс мэдрэгдэж байна. Хүүхдээ аль болох илүү юм сураасай гэсэндээ төлбөртэй, хувийн сургуульд явуулдаг нь үнэн. Тэдний дийлэнх нь авах ёстой мэдлэгээ хангалттай сайн авдаг гэж хэлнэ. Харин улсын сургууль энэ тал дээр учир дутагдалтай буюу зөвхөн мэрийлттэй, идэвх санаачилгатай сурагчид л мэдлэгээ авч байна.
Хүүхдүүдийн аливаад хандах хандлага, хүлээн авах чадварын онцлог нь бидний үеэс огт өөр болсон
Өнөөдөр 21-р зуун, 2024 онд миний л нөгөө сурч байсан социализмын үеийн арга барил, багш нарын хандлага байсаар л байна. Жишээ нь маш их хуулуулж бичүүлнэ, хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлсэн зүйлгүй, зөвхөн нэг л зүйлээ давтан давтан заагаад л байдаг. Гэтэл хүүхдүүд техник технологийн дэвшил, сошиал орчин, нийгмээ дагаад өөрчлөгдөж байна шүү дээ. Аливаад хандах хандлага, хүлээн авах чадварын онцлог нь бидний үеэс огт өөр болсон. Хүүхдээс шалгалт авахдаа яг л нөгөө ном дээр бичсэн, эсвэл хуулуулж бичүүлсэн зүйлээсээ л асууна, угтаа бол хүүхдийг өргөн цар хүрээнд сэтгэх боломжийг олгосон байх ёстой. Анхнаасаа нэг онц сурсан хүүхэд л онц, муу сурдаг нь муу дүнгээ авсаар төгсдөг социализмын үеийн дүр зураг байсаар л байна. Бага хүү маань дахиад 10 жил сурна. “Яана даа” гэж бодож байгаагаа нуухгүй. Хэрэв тэр үед хүү минь яг миний ярьж байгааг яриад сууж байвал монгол улсын боловсролын салбарын хувьд том эмгэнэл болох байх.
Мэдээж аливаа зүйлд сайн, саар олон тал бий. Нөгөөтээгүүр Боловсролын тухай шинэ хууль батлагдаад, хэрэгжиж эхлээд удаагүй байна. Үр дүнг харахад бидэнд хугацаа хэрэгтэй.
Боловсролын системийн талаарх өөрийн бодлоо та доорх сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.