gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малчдыг дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэхэд 2.2 их наяд төгрөг зарцуулна

Г.Тэгшсүрэн
Улс төр
2024-05-28
11
Twitter logo

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2024.05.27) “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн эхлэл болгож дээрх тогтоолын төслийг боловсруулсан. Тогтоолын төслийн хүрээнд 1.5 их наяд төгрөгийн зээл, улсын төсвөөс 682 тэрбум төгрөгийг гаргана. Ингээд 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг гурван жилийн хугацаанд гаргахаар тогтоолын төсөлд дурдаж өгсөн. Тогтоолын төслийн өөр нэг онцлог нь гурван жилийн хугацаанд ямар арга хэмжээ авах, ямар үр дүнд хүрэхийг тодорхойлж өгсөн” гэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын боловсруулалтын хүичн чадлыг хоёр дахин нэмэгдүүлье, ноосоо боловсруулдаг болно гэж зорьж байгаа. Манайд даавуу, оймсны үйлдвэр бий болсон ч утсаа бүгдийг нь импортоор авч байна. Хөнгөн үйлдвэрүүдийг дэмжсэнээр хөдөө аж ахуйн эдийн засгийн тэлэлтийг бий болгож малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж бий болно. “Цагаан алт” гэж нэрлээд байгаа цаад шалтгаан нь малчдын бий болгож байгаа түүхий эд, баялаг бол ямарт үнэ цэнээ алддаггүй алт шиг байх ёстой гэдэг утгатай” гэлээ.

Манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн байна. Ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортолж байгаа.

Монгол Улс 2023 оны эцэст 64.6 сая толгой мал тоолуулсан бол энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 6.9 сая толгой мал, үүнээс 0.003 сая тэмээ, 0.38 сая адуу, 0.6 сая үхэр, 3.7 сая толгой хонь, 2.3 сая толгой ямаа тус тус хорогдоод байна. Эндээс тооцоход хонины ноосны нөөц 31.6 мян.тонн, ямааны ноолуур 8.0 мян.тонн болж буурахаар байна.

Түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна.

Арьс, ширний салбарын хувьд авч үзвэл жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй хэдий ч, 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь боловсруулж чадахгүй байна. Тухайлбал дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд 2023 онд 3.3 сая ширхэг арьс ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс ширэн гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэг нь боловсруулж, 12.5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй.

Арьс, шир боловсруулах салбарт нийт 14.9 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах, 700 мянган ширхэг бодын шир, 1.7 сая ширхэг богийн арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан ба арьс ширний гүн боловсруулалтын хүчин чадал дутагдалтай байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна.

Тиймээс “цагаан алт” болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо нэмүү өртөг бүтээх шаардлагатай байна. Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан