Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Энэ тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргажээ. Уг иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.