-Монголын баримт шалгах төвөөс шалгасан мэдээллийг хүргэж байна-
“Үр тогтоох боломжгүй гэсэн оноштой ирсэн эмэгтэй Элэг+ Бөөр жор уугаад үрийн суваг нь нээгдэж хүүхэдтэй болсон байна. Монгол эмийн жор ийм л гайхамшгийг бидэнд үзүүлдэг шидтэй” гэсэн мэдээллийг түгээжээ.
Үрийн сувгийн бөглөрөлтийн улмаас үргүйдэл үүссэн тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч, шаардлагатай эмчилгээний аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Энэ нь мэс засал, антибиотик эмчилгээ, хиймлээр үр тогтоох (IVF) зэрэг аргууд байж болно. Тан, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хөдөлгөөн зэрэг аргууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй бөгөөд дангаар үрийн сувгийн бөглөрлийг арилгаж, эдгээх боломжгүй.
2025 оны гуравдугаар сарын 23-ны өдөр И.Цэрэнхүү гэх хуудаснаас “Үр тогтоох боломжгүй гэсэн оноштой ирсэн эмэгтэй Элэг+ Бөөр жор уугаад үрийн суваг нь нээгдэж хүүхэдтэй болсон байна. Монгол эмийн жор ийм л гайхамшгийг бидэнд үзүүлдэг шидтэй” гэсэн мэдээллийг түгээжээ. Уг пост 1700 гаруй реакц, 120 гаруй сэтгэгдэл авч, 295 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийн агуулгаар хайлт хийхэд “Үрийн сувгийг тан уух замаар нээх боломжтой” гэсэн шинжлэх ухааны батлагдсан судалгаа илэрсэнгүй. Одоогоор ямар нэгэн ургамлын гаралтай тан, нэмэлт бүтээгдэхүүн, амьдралын хэв маягийн өөрчлөлт нь үрийн сувгийн бөглөрлийг арилгаж, эдгээхийг баталсан судалгаа хязгаарлагдмал байна. Монгол эм, уламжлалт анагаах ухаанд тан ууж, үрийн сувгийг нээсэн гэх тохиолдол судалгааны түвшинд бүртгэгдээгүй байна.
Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг нь биеийн эсэргүүцлийг дэмжих ч үрийн сувгийн бөглөрлийг нээхтэй шууд холбогдохгүй. Тухайлбал, 2012 онд хийгдсэн “Дасгал хөдөлгөөн, жирэмслэлтийн хамаарал”-ыг харуулсан судалгаанд 18-40 насны үргүйдлийн эрсэлтэй байх магадлалтай ч байгалийн жирэмслэлт хийхээр төлөвлөж буй 3,628 эмэгтэйчүүдийг хамруулжээ. Судалгаагаар тохиромжтой дасгал хөдөлгөөн нь жирэмслэлтэд нөлөөлөх боломжтой нь ажиглагдсан ч үрийн сувгийн бөглөрөлтөд шууд үр дүн үзүүлээгүй байна.
Үрийн суваг усархаг шингэнээр бөглөрч үр тогтоход саад учруулж буй нөхцөлийг гидросальпинкс буюу үрийн хоолойн усжилт гэж нэрлэдэг. Үрийн сувгийн гэмтэл, халдвар, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд зэргээс үүдэн уг эрсдэл үүсдэг. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд нийтлэл бэлтгэж хүргэдэг Кливлэнд Клиник сайтад мэдээлжээ. Үүнд, “Үргүйдлийн 20-30% нь үрийн сувгийн асуудалтай холбоотой байдаг бөгөөд гидросальпинксын тохиолдлын 10-20%-ийг эзэлдэг. Үрийн хоолойн усжилт нь үрийн сувагт бөглөрөл үүсгэж, жирэмслэхэд саад учруулдаг. Энэ нь ихэвчлэн халдварын улмаас үүсдэг бөгөөд тухайн нөхцөл байдал, нас зэргээс хамааран эмчилгээний сонголтыг хийдэг. Эмчилгээ нь антибиотик, мэс засал (сальпингэктоми буюу үрийн сувгийг авах, сальпингостоми буюу сувгийг засах) зэргээс бүрдэнэ. Уг үрэвслийг эмчлэх байгалийн арга байхгүй бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд аюулгүй бэлгийн харилцааг баримтлах хэрэгтэй” гэжээ.
Мөн Их Британийн тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг болох BCRM-ын албан ёсны сайтад “Зарим хүмүүс стрессийг бууруулж, витамин хэрэглэх, иог хийх, архинаас татгалзах зэрэг байгалийн аргаар үрийн сувгийн бөглөрөлтийг эмчлэх боломжтой гэж тайлбарладаг. Гэвч эдгээр нь бөглөрсөн үрийн сувгуудыг эмчлэх шинжлэх ухаанаар батлагдсан арга биш тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй”-г сануулсан байна.
Иймээс үрийн сувгийн бөглөрөлтийн улмаас үргүйдэл үүссэн тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч, шаардлагатай эмчилгээний аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Энэ нь мэс засал, антибиотик эмчилгээ, хиймлээр үр тогтоох (IVF) зэрэг аргууд байж болно. Тан, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хөдөлгөөн зэрэг аргууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй бөгөөд дангаар үрийн сувгийн бөглөрлийг арилгаж, эдгээх боломжгүй.