2003 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Үндэсний бичиг соёлын өдөр" арав дахь жилтэйгээ золгож байна.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Үндэсний номын санд боллоо.
Энэ жилийн хувьд "Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор өнгөрсөн сарын 20-ноос тавдугаар сарын 07-ны хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Үндэсний номын сангаас их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Морин хуурын эгшгээр нээлтээ хийсэн уг арга хэмжээнд үе үеийн зохиолчид, оюутан сурагчид, хэл шинжлэлийн эрдэмтэд ирсэн байлаа.
Арга хэмжээний хүрээнд 2012 оны шилдэг бүтээлүүдэд өргөмжлөл гардуулж, “Судар бичгийн алтан сан" үндэсний баримтат 108 өвийн танилцуулгыг хийж, “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн, зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг МҮНС-нд хадгалуулж, гэрээ байгуулсан юм.
Түүнчлэн “Монгол бичгээ эрхэмлэгч” хувь хүн байгууллагыг шалгаруулан өргөмжлөл гардууллаа.
Нээлтийн ажиллагааны үеэр номын худалдаа, солилцооны асар ажилласан бөгөөд ном худалдан авсан тохиолдолд таван хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг иргэдэд олгосон юм.
Түүнчлэн “Бичиг соёл” төвийн уран бүтээлчид номын сангийн гадна талбайд олон нийтэд уран бичлэгээр үйлчилсэн юм.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Чоймаа “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн тухай хэлэхдээ,
-Бидэнд мэдэгдэж буйгаар XIII зууны үед Гоодон хааны дэргэд хэн бүхний мэддэг Субашид сургаалийн зохиолыг туурьвисан Сажбандид Гунгаажалцан анх Монгол хэлний цагаан толгой “Зүрхэн тольт”-ийг зохиосон байдаг. Харамсалтай нь бидэнд уламжлан ирээгүй.
Түүний дараа XIV зууны үед зохиосон Чойжообазарын “Зүрхэн тольт” байдаг. Мөн Гунгаабазар гээд эрдэмтний цагаан толгой ч бий.
Энэ бүх цагаан толгой эхээрээ уламжлагдаагүй боловч XVIII зууны Данзандагвын “Зүрхэн тольтийн тайлбар эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маань” зохиолоор бидэнд бүрэн агуулга нь уламжлагдсан.
Үе үеийн Монголын мэргэдийн хийсэн зүрхэн тольт нэртэй нэг талаас харвал цагаан толгой, нөгөө талаас хэлзүйн үнэт өв болсон XX зууны эхэн үе хүртэлх хулсан үзэг, бийр, модон бараар хэвлэсэн олон зүйлийн цагаан толгойнууд Үндэсний номын санд хадгалагдаж байна гэсэн юм.
Харин босоо монгол бичгийн талаар МУ-н төрийн шагналт ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хэлэхдээ,

-Хуучин монгол бичиг шинэ монгол бичиг хэрэглэгдсэнээс хойш орхигдоод байсан. Гэхдээ сүүлийн үед сэргэж байна. Шинэ бичиг бол дэлхийг харах боломжийг бидэнд олгосноороо давуу талтай.
Нэгийг нь нөгөөгөөр нь дарж болохгүй. Хос морьтой бол хол явна гэдэг биз дээ. Бид соёлын энэ ертөнцөд шинэ ч хуучин ч хослуулан хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Шинэ бичгийн тус ч их бий.
Босоо монгол бичиг хэрэглэх гэж байна гээд шинэ бичгийг бут зохих гэж байгаа бол дэмий гэлээ.
Тус арга хэмжээний үеэр 28-р сургуулийн номын санч н.Гүржав “Риторика” илтгэл, мэтгэлцээний клубынхаа хүүхдүүдтэй ирсэн байсан юм. Тэрээр хэлэхдээ,
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд бид маш их сэтгэл өндөр байдаг. Учир нь үндэсний бичиг соёлын талаар мэдээлэл өгч, өвлүүлэн байгаа явдал нь хамгаас үнэ цэнэтэй. Энэ ч үүднээс номд дуртай хүүхдүүд нийлэн “Риторика” илтгэл, мэтгэлцээний клубыг байгуулсан.
Өнөөдрийн арга хэмжээг сонирхон, хайрлан хүндэлж явдаг гайхалтай зохиолчидтой уулзан гарын үсэг зуруулж, хамтдаа зураг татуулан хүүхдүүд маань баяртай байна гэсэн юм.
Харин “Риторика” клубын гишүүн 28-р сургуулийн 8б ангийн сурагч н.Нямдэлгэр,
-Анх удаагаа энэхүү арга хэмжээг үзэж сонирхож байна. Хайрлаж, хүндэлж явдаг зохиолчидтойгоо уулзаад сэтгэгдэл өндөр байна. Манай клубын 11 хүүхэд ирсэн. Өв соёлоо ирээдүйн эзэд болсон бидэнд танилцуулж байгаад баяртай байна гэлээ.
Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Үндэсний номын санд “Ганжуур Данжуурын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал, тавдугаар сарын 3-нд “Номын сангийн тухай хууль", "Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг, “Баримтат өвийн хөтөлбөр"-ийн төслийн хэлэлцүүлэг, “Зохиогчийн эрх ба номын сан" танилцуулга, хэлэлцүүлэг, Багшийн хөгжлийн ордонд “ ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулга” ЭШ-ний бага хурал тус тус зохион байгуулагдах юм.
А.Сүрэн