Уншигч таны гэрт, эсвэл ажлын тань өрөөний хаа нэгтээ монгол оньсогоны ном, оньсон тоглоом байна уу. Номынхоо тавиурыг ажиглаж, ширээнийхээ нүдийг татаад үз. Хүүхдүүдийнхээ тоглоом, уншдаг номнууд дотор бас хайгаад үз дээ.
Олон хүний нүдэнд оньсогоны ном биш, дэлхийн сонгодог зохиол, орчин үеийн цуврал үлгэрүүд бас оньсон тоглоомны оронд рубикийн шоо, барби, буу, машин өртсөн гэдэгт эргэлзэх юун. “Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш монголчууд гаднын орнуудаас төрөл бүрийн тоглоом бөөндөх болж, үндэснийхээ тоглоом наадгайг мартан, орхигдуулах болжээ” хэмээн нэг буурлын ярихыг саяхан сонссон юм. Тэр үед хоёр дүүгийнхээ хоймроор нэг тараасан хайрцаг дүүрэн тоглоомыг цуглуулах гэж нэлээд ядардаг минь санаанд оров.
Намайг хүүхэд байхад гаднын хуванцар тоглоом ховор байсан болохоор ихэнхдээ л шагайгаар нааддаг байлаа. Гэхдээ хар модны "зомголтой хамт буцалгаж өнгө оруулсан, өргөж даадаггүй уут дүүрэн шагайнууд хаана гээгдсэнийг бүү мэд. Ууттай шагайны минь байрыг одоо хуванцар “охид”, гар буу, машин гэх тоглоом эзэлчихсэн. Монгол үндэсний тоглоомын зах зээлийг импортын тоглоом эзэлж байгаа ч өвөг дээдсийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх зорилгоор бүтээсэн төрөл бүрийн тоглоомууд он удаан жилийн турш хөгжсөөр одоо ч үнэ цэнээ алдалгүй, хүүхдийг хүмүүжүүлж, хөгжүүлэх гайхамшигт хэрэгсэл болсон хэвээр.
Монгол үндэсний тоглоомын санд 15 төрлийн 800 гаруй тоглоом байдаг аж. Үг, өгүүлбэр зохиох, хурдан хэллэгээр амьсгал задлах, оньсого таалцах, цэц булаацалдах зэрэг үгэн тоглоом, модоор оньслох, утсаар урхидах зэрэг эвлүүлж, зохион бүтээх тоглоом, алаг мэлхий, морь уралдах, дөрвөн бэрх гэхчилэн хөлөгт тоглоом, цүү хаях, нуугдах зэрэг хөдөлгөөнт олон төрлийн тоглоомын өв соёлтой. Эдгээрээс оюун ухаан, ур чадвар хамгийн их шаарддаг, түүнийхээ хэрээр хүнийг хөгжүүлдэг нь оньсон тоглоом буюу оньслох ухаан аж. Оньслох ухаан нь нүүдлийн соёл иргэншлээс үүдэлтэй. Нүүдэлчин ард түмэн хашаа саравч, гэр орон, эд хогшлоо урлахдаа жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүхэд зориулж, хялбархан задалж, угсрахуйц бүтээсэн нь оньслох ухааны эхний алхам болж, улмаар урлаг болтлоо хөгжжээ. Оньслох ухааны олон улсын академийн 2004 оны чуулга уулзалтаар оньсыг урлагийн бүтээл хэмээн баталсан аж. Урлагийн түвшинд хүрэхдээ оньслох ухаан олон зүйлд тусгалаа олсон байна.
Зарим барилга байгууламж, сүм дуганыг нэг ч хадаасгүйгээр оньслон барьж байжээ. Тэдгээрийн нэг нь бидний мэдэх Богд хааны ордон музей. Монгол гэр ч архитектурын өвөрмөц шийдэлтэй оньсон барилгад тооцогддог. Гэрийн бүхий л хэрэгсэл тооно, хаалга, ор, авдар, ширээ, бүр айрагны бүлүүрийг хүртэл оньсолж хийсэн нь бий. Оньсон бүтээлүүд дэлхийн олон оронд байдаг ч монгол оньс тэдгээрээс хэд хэдэн давуу талтай аж. Монгол оньс нь эх үүсвэр болох нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжээ өнөөг хүртэл хадгалж буй. Оньсыг энгийн буюу геометрийн дүрс бүхий, урлагийн буюу сонгодог хийцтэй гэж хоёр ангилдаг байна. Тиймээс оньсон бүтээлээ цаас эсвэл модоор туурвидаг бусад оронтой харьцуулахад манай уран гартай урчууд мод, алт, мөнгө, төмөр, үнэт чулуу, яс гэх мэт төрөл бүрийн материалаар сонгодог хийц, загвартай урлагийн бүтээл урлаж, байгаагаараа оньслох ухаанаар дэлхийд тэргүүлж буй аж.
Оньслох ухааныг нэг мод гэж үзвэл оньсон тоглоом нэг мөчир нь гэсэн үг юм. Монголчууд оньслох ухаанаа хүүхдүүдийнхээ хөгжил, хүмүүжил рүү хандуулж, тэдний насны онцлогт тохирсон оньсон тоглоом бүтээсэн байна. Оньсон тоглоомыг зориулалтаар нь бага нас, дунд нас, насанд хүрэгч, уралдаан тэмцээний гэж ангилдаг аж. Хүмүүс бага насныханд зориулсан оньсон тоглоомын оньсыг тайлахад хамгийн амархан гэж боддог бол үнэндээ насанд хүрэгчдийнхээс илүү хэцүү байдаг гэнэ. Учир нь бага насны хүүхдийн сэтгэх чадвар, ой тогтоолт насанд хүрэгчдийнхээс илүү гэсэн судалгаанаас үүдэлтэй.
Арван модны оньсыг тайлахад 20 хөдөлгөөн хийдэг байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийгийн урласан хамгийн олон модны оньсон бүтээл гэгдэх “Сансрын хөлөг”-ийг 673 ширхэг модоор оньсолж, үүнийг нь тайлахын тулд 56831 хөдөлгөөн хийдэг гэнэ. Оньслох ухааны эх орон болох манайд оньсоор бүтээл туурвиж буй уран бүтээлчид олон ч энэ урлагийг Монголынх хэмээн патентжуулж, хөгжүүлэн, дэлхийд таниулж буй хүн бол Оюун ухааны олон улсын музейг үүсгэн байгуулагч, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий юм.
Түүний 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон оньслох урлагийн гайхамшгийг Оюун ухааны олон улсын музейгээс харж болно. З.Түмэн-Өлзий оньсыг монгол үндэстний соёлын өв гэдгийг батлахын тулд 5000 хуудас техникийн зураг, тодорхойлолт, томьёолол хийжээ. Өөрт заяасан гоц ухаан, ховор авьяасаараа оньсны нууц, ид шидэнд нэвтэрсэн тэрбээр “Оньсон бүтээл урлаж, түүнийг хойч үедээ өвлүүлэн, дэлхийд сурталчлахад хувь нэмрээ оруулж байгаа минь иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа биелүүлж буй явдал. Хэдэн мянган ам.доллар амлаад ч гадаадын аль ч орны, ямар ч ухаантан оньсон тоглоомын оньсыг заасан хугацаанд тайлж чаддаггүй.
Тиймээс энэ бол монголчуудын оюун ухааны үнэт өв юм. “Made in China” гэсэн бичигтэй оньсон тоглоом АНУ-ын зах зээлд зарагдаж байна гэсэн мэдээлэл саяхан цахим хуудсуудаар тарж, үүнд эгдүүцсэн олон хүн бухимдлаа илэрхийлж байсан. Монголынх гэсэн патентыг нь авчихсан учраас үүнд санаа зовох асуудалгүй” хэмээсэн. “Оюун задлах оньсон тоглоомоо бүтээснээрээ оюун ухааны өндөр чадавхтай ард түмэн хэмээн дэлхийд гайхагдаж буй манай улсын ард түмэн үр хүүхдүүдээ багаас нь оньсон тоглоомоор наадуулбал ирээдүйн суу билэгтнүүд бэлтгэгдэнэ” хэмээн үндэсний тоглоом судлаач нэг эрдэмтэн хэлжээ. Дэлхийд өөрийнх нь нэрээр алдаршсан Рубикийн шоог зохион бүтээгч ч монгол оньсыг тус шооноос хэд дахин илүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
П.Тунгалаг