Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар нэлээд яригдаж эхлээд байгаа.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл гар, хөл, эрхтэн хийж нөхөн сэргээх мөн тэргэнцэр, таяг гэх зэрэг шаардлагатай багаж, техникийг Монголын нөхцөлд хэрхэн хийдэг талаарх үзүүлэх сургалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулсан билээ.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хиймэл эрхтэн хэрхэн хийлгэх талаар Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга Ж.Тогтохбаяраас тодрууллаа.
-Танай үйлдвэрээр жилдээ хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг вэ. Иргэд ихэвчлэн ямар эрхтэн хийлгэдэг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэг хэсэг бол хиймэл эрхтэнийг үйлдвэрлэн тааруулж өгөх асуудал байдаг. Манайх улсын хэмжээний албан ёсны 14 ажилчинтай үйлдвэр юм. Жилдээ 2000 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд нийтдээ 40 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Ихэвчлэн дээд мөч буюу гар, буглага, шуу, доод мөч буюу шилбэ, тавхай дунд чөмгөөрөө тайрагдсан хүмүүст хэрэгтэй байгаа хиймэл эрхтэнийг нь үйлдвэрлэн, тааруулж хийж өгдөг юм.
Ер нь энэ төрлийн үйлчилгээг гадаадын улс орныг зорьж өндөр өртөгөөр хийлгэж, худалдан авдаг байсан цаг ард үлдсэн. Одоо эдгээр үйлчилгээг эх орондоо чанартай хийдэг болсон гэж ойлгож болно.
-Иргэд өөрийн хэмжээг өгөөд, хиймэл эрхтэнээ шууд захиалах боломжтой гэсэн үг үү?
-Манайх бусад үйлдвэрүүдийг бодвол эмнэлэгтэйгээ салшгүй холбоотой байдаг онцлогтой үйлдвэр. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийнх нь асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэдийн гэмтсэн, тайруулсан эрхтэнийг нөхөн хийж өгдөг үйлдвэр гэдэг утгаараа заавал эмнэлэгийн байгууллагатайгаа хамтарч ажилладаг. Тиймээс үйлдвэр, эмнэлэг хоёр байнгын хамтын ажиллагааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрт хэрэгтэй таарсан хиймэл эрхтэнтэй болж байдаг. Манай эмнэлэгт хандсан иргэдийг эмч нь урьдчилан үзээд, ямар хэмжээтэй эрхтэнг, хэрхэн яаж хийх талаар үйлдвэрийн технологичтой ярьж шийдээд үйлдвэрээс тухайн иргэнд хэрэгтэй хиймэл эрхтэнг нь тааруулан хийж өгдөг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хиймэл эрхтэн хэдээс хэдэн төгрөгийн үнэ ханштай байдаг вэ. Ямар нэгэн хөнгөлөлт байдаг уу?
-Хиймэл эрхтэнийг худалдаж авах асуудлыг Засгийн газраас үндсэндээ 100 хувь шийдээд өгчихсөн байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хиймэл эрхтэний үнийн индексийг баталсан байгаа. Тиймээс тэр жишгээр хиймэл эрхтэний үйлдвэрүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэж өгөөд халамжаас тухайн хийж өгсөн хиймэл эрхтэний мөнгийг нь авч байгаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй хиймэл эрхтэн хийлгэх эрхтэй байдаг гэсэн үг. Харин гурван жилийн дотор тухайн иргэн ямар нэгэн байдлаар хиймэл эрхтэнээ дахин хийлгэх шаардлага гарвал өөрийн мөнгөөр хийлгэнэ.
-Хиймэл эрхтэнээ авахын тулд иргэд шууд танай байгууллагад хандах хэрэгтэй юм байна тийм үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн түрүүнд Сэргээн засах төвд хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай байгууллага дээр ирээд эмчид үзүүлээд ямар эд, эрхтэн яаж хийлгэх вэ гэдгээ тодорхойлуулах шаардлагатай. Үүний дараа тухайн иргэн өөрийн харъяа халамжийн байгуулага дээрээ очиж төлбөрийн асуудлаа шийдүүлдэг.
Ж.Отгон