gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олддог зэвсэг нь бороохой, олдог мөнгө нь "ядмаг" Монгол цагдаа

Нийгэм
2013-04-25
0
Twitter logo

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн барьсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын нэгэн эрхэм гишүүн “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор өгнө гэж байна. Төсөвт хэр хүндрэл гарахыг тооцож үзсэн үү” хэмээн асууж байх юм.

Ухаандаа Х.Тэмүүжин сайд “Жилд төчнөөн цагдаа амь насаа алдана гэж үзээд тэдэн төгрөг төсвөөс гарна” гэчихсэн сууж байх ёстой юм байна л даа. Энэ асуултын цаана “Хэмжээ дамжаагүй их мөнгө гарна даа” гэсэн харамсал давхар явж байгааг царай, дууны өнгө нь хэлж өгч байв. Тэгэхээр нь бодлоо, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн гэж хэд билээ, жилд хичнээн цагдаа албан үүргээ гүйцэтгэж яваад эрсэддэг билээ гэж. Цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг, 300 дахин нэмэгдүүлэхээр 57 сая 600 мянган төгрөг. Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан албан хаагч 100 гаруй байдаг юм байна. Олон жилийн түүхэнд шүү дээ. Дундажлаад үзвэл жилд 1-2 цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн үг.

Манай цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн өөдөөс гар хоосон шахуу тэмцдэг гэдгийг тооцвол энэ бага тоо. Гэхдээ нэг ч цагдаа албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдах учиргүй гэдэг өнцгөөс харвал энэ нь маш их тоо. Тийм ч учраас Цагдаагийн албаны  тухай хуульд багаж хэрэглэлээр нь хангаж, нөхцлийг нь сайжруулах замаар албан хаагчдаа хамгаалья гэсэн санаа багтсан байгаа. Гэтэл жилд 100 гаруйхан сая төгрөг нөхөн олговорт өгснөөр төсөвт хүндрэл гарна гэж ярьдаг хүн байх юм. Цагдаагийн амь насны баталгааг хангах /албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах явдлыг арилгах/ нь түрүүний, нөхөн төлбөр дараагийн асуудал баймаар. Гэтэл амь насны баталгаа гаргах тал дээр хүртэл хөдлөх янзгүй ээ. Дээрх муу амтай гишүүний чихэнд хэн нь “Цагдаа нар олноороо үхэж үрэгдэнэ” гээд шивнэчихэв. Ер нь УИХ-ын гишүүд хууль хэлэлцэхдээ жаахан мэдээлэлтэй ярих хэрэгтэй байна.    

Ингэхэд бид цагдаа нартаа ямар эрх ямба эдлүүлчихээд, ямар орчинд ажиллуулж байгаа улс вэ. Хэрэглэл хангамж ямар вэ. Бид цагдаа нарыг ямар нөхцөлд, хэрхэн ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгааг бид бүгд мэднэ.

Америкийн нэгдсэн улсад цагдаа нар дунджаас дээгүүр цалин авдаг. Эрсдэлтэй ажил гэдэг утгаараа ийм байдаг. Муж, муж харилцан адилгүй ч ерөнхийдөө жилд 50 мянган ам.доллараас буудаггүй. Тухайлбал, Оклахома мужийн цагдаад нэлээд олон жил ажилласан ахлах тушаалын офицер одоогоос гурван жилийн өмнө жилд 62783 ам.долларын цалин авдаг байжээ. Гэтэл тэд Лондоны цагдаа нарын цалинг сонссон бол лавтайяа ажил хаях байсан биз. Их Британид цагдаагийн офицерын дундаж цалин 80 орчим мянган ам.доллартай дүйнэ. Гал унтраагчид, онцгой байдлынхан нь яг адилхан цалинждаг гэж байна. Гурван жилийн өмнөх баримтыг л яриад байна. Тухайн үед хямрал бүрэн арилаагүй байсан учир цагдаа нар нь бас эрсдлийн сан маягтай юм байгуулаад сар болгон цалингийнхаа таван хувийг хураалгаад явдаг байсан гэж байгаа. Хямралтай байсан ч гэсэн ирээдүйгээ бодоод хэдэн төгрөг илүүчилж чаддаг байж. Цагдаа ядуу байсан бол төмөр авдартаа биш нийтийн санд мөнгө өгнө гэдэг хэцүү нь тодорхой.

Монгол цагдаа жилд дунджаар тав орчим сая төгрөгийн цалин авдаг. 3000 гаруй ам.доллар гэсэн үг. Америк андаасаа 20 дахин, британи найзаасаа 30 дахин бага ажээ.

Ажлын ачаалал их, эсвэл бага байх нь цалинтай шууд хамааралтай нь ойлгомжтой. Тэгвэл монгол цагдааг дэлхийн бусад орны цагдаа нартай харьцуулаад цалин нь шударга байгаа эсэхийг харъя. Нэг цагдаад ногдох хүний хувьд хамгийн бага нь Чех улс байдаг юм байна. Тус улсын нэг цагдаад 178 хүн ногддог аж. Гэхдээ энэ тоо улс орнуудад тэнгэр газар шиг зөрөөтэй бөгөөд Европын холбооны орнуудад 300-400 хүнд нэг цагдаа, Бангладешд 1200 хүнд нэг цагдаа ногддог байна. Монголд бол нэг хороонд 1-2 цагдаа, нэг туслах цагдаа байвал их юм. Гэтэл нэг хороо хамгийн багадаа найман мянган хүн амтай байгаа шүү дээ.

Өндөр хөгжилтэй орны цагдаа бага хөнөөлтэй зэвсэг /гав, бороохой, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч гэх мэт/-ээр бүрэн хангагдсан байдаг. Харин монгол цагдаад бороохой олдвол их юм. “Монголоос өөр газар гар хоосон цагдаа байдаг шүү” гэж хэлэх хүн гарах л байх. Тэгвэл цагдаагаа гар хоосон байлгая гэвэл хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлье гэвэл хууль сахиулагчдаа чадваржуулах ёстой.

Монголд өнөөдөр үнэндээ хууль хэрэгжихгүйтэй ялгаагүй  байна шүү дээ. Гэтэл хуулиа хэрэгжүүлдэг больё, хууль сахиулах байгууллагуудын эрхийн давхардлыг арилгая, иргэн рүүгээ чиглэсэн болгож өөрчилье гээд хуулийн төсөл оруулаад ирэхээр “Түүхий” энэ тэр хэмээн ерөнхий юм ярьж эсэргүүцэх. Угтаа, төр хууль сахиулагчдаа, цагдаагаа, үнэнч хамгаалагчдаа хэрхэн үнэлдэг вэ, яаж хайрлах вэ гэдэг нь энэхүү хэлэлцүүлгээс харагдах учиртай байв. УИХ-д сууж байгаа эрхмүүдийн тал нь өмнөх парламентад сууж байсан хүмүүс.

Долдугаар сарын 1-ний хэргийн дараа “Хуулийн байгууллагуудын эрх давхардаж байна”, “Албан тушаалтнууд буруугаа бие биерүүгээ бухаж байна” гэх мэтээр гал цогтой мэдэгдэл хийж байсан улс. Тиймээс олон нийт УИХ энэхүү хуулийн төслийг “ногоон гэрлээр дэмжинэ” гэж бодож байсан юм. Хууль сахиулагчдынхаа амьдралыг баталгаажуулах нь авлигыг багасгаж, иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг багасгах болохоор тэр. Гэтэл байдаггүй ээ. Малгай толгой, мөнгө төгрөг яриад юун “ногоон гэрэл” асах. Харин ч “улаанаар”  эргэлдэх шахав. Хууль эрхзүйн хүрээний шинэтгэл хэрэгтэй байна гэх мөртөө 56-хан хувийн дэмжлэгээр хэлэлцэхээр болсон.

Тэгэхээр эсэргүүцээд байсан гол шалтгаан нь хуулийн гол агуулга болох хууль сахиулах байгууллагын албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж иргэндээ үйлчилдэг болгох явдал байсан бололтой. Яагаад гэвэл тэд дээрх зарчмын гол асуудлуудыг бүдгэрүүлж, дээр өгүүлсэн жижиг сажиг асуудалд анхаарлаа хандуулж байцгаасан.

Бид хуулийн дор амьдрах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх эсэх нь төр хэр хүчирхэг, хуулиа хянаж чадаж байгаагаас шалтгаалдаг. Харин төр хүчирхэг байх эсэх нь цагдаа хүчний байгууллагаас шалтгаалдаг юм.

Х.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан