Хөвсгөл аймгийн “Хүслийн хад” гэдэг газар энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл нуурын мөс цөмөрч, живсэн “Ниссан Пикап” загварын автомашиныг гаргаж аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гарган авчээ.
Машин гаргаж авах хүсэлтийг энэ сарын 18-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мөрөн сум дахь Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр нуурын эргээс 1300 метрийн зайд, 15 метрийн гүнд байсан автомашиныг 7 цаг 30 минут ажиллаж, 19:21 цагт татан гаргасан байна.