АШУҮИС-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт өнөөдөр боллоо. Энэ байранд тус сургуулийн харьяа найман сургуулиас Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны сургуулийн 3000 гаруй оюутан хичээллэх бөгөөд сургалтын үйл ажиллагаа эхлээд байгаа юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулиудыг кампусаар хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй анхны сургууль нь АШУҮИС болж байгаа бөгөөд цаашид их сургуулийн эмнэлэг, багш нарын орон сууц, оюутны байр барих зэргээр хөгжүүлэх юм байна.
Шинэ байранд уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлэг байгуулагдсан бөгөөд энэ эмнэлэг нь жилд 110 мянга гаруй иргэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал зэрэг уламжлал эмчилгээ, үйлчилгээг анх удаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үзүүлж буйгаараа онцлог юм. мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхимүүд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, олон улсын стандарт хангасан сургалт, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
Шинэ байрны нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, МУИС-д 1942 онд Хүн эмнэлгийн факультет байгуулагдсанаар өнөөгийн сургуулийн суурь тавигдсан. Өнгөрсөн хугацаанд АШУҮИС 71 төгсөлт хийж, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний 90 гаруй хувийг бэлтгэж байна. 1954 онд 1300 оюутан сургах хүчин чадалтай сургуулийн өнөөгийн төв байр ашиглалтад орсноос хойш сургууль хэд хэдэн салбар сургуулийн байртай боллоо.
Сургуулийн хэмжээнд 900 гаруй эрдэмтэн, судлаач багш нар ажиллаж байна. Удалгүй 2019 оны хоёрдугаар сард Амгалан дахь өргөтгөлдөө Их сургуулийн төв эмнэлгийн байрыг хүлээж авна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үзүүлэх хүчин чадалтай эмнэлэг байгуулна. Манай багш нар, доктор, профессорууд тус бүрийн чиглэлээр үзлэг, эмчилгээ, оношлогоо хийж ажиллана. Бааз эмнэлэгтээ оюутнуудаа дадлагажуулснаар илүү чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах нөхцөл бүрдэнэ гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон улсын Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн өргөтгөлийг барьж, эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ ажлыг удирдаж буй ЖАЙКА-гийн төслийнхөн Япон улсын эмнэлгийн стандартаар бааз эмнэлгийн байгуулахаа мэдэгдсэн. АШУҮИС бааз эмнэлэгтэй болж байна. Бид ч төслийнхөнтэй тогтмол уулзаж, хамгийн орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг суурилуулж, эмчилгээ, үйлчилгээ, сургалт судалгааг хамтад нь явуулна. Эмч, багш, мэргэжилтнүүдээ сургаснаар монголчууд эрүүл мэндийн асуудлаар гадаад руу явдаг байдлыг бууруулах давхар зорилготой. Хотын захад эмнэлэг, сургуулийн цогцолбортой болсноор хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээв.