10-аас 35 хүртэлх насны хүүхэд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд АМИА ХОРЛОЛТ орж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн амиа хорлогчдын ихэнх буюу 54-91 хувь нь эрэгтэйчүүд байгаа ажээ.
ҮСХ-оос мэдээлснээр 2016 онд нас барсан:
- 10-14 болон 25-29 насны 5 хүн тутмын 1,
- 15-24 насны 4 хүн тутмын 1,
- 30-34 насны 6 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.
Сүүлийн дөрвөн жилд нийтдээ 132 хүүхэд амиа хорлох оролдлого хийснээс 19.7 хувь нь Хөвсгөл, 14.4 хувь нь Увс, 10.6 хувь нь Төв аймаг болон Улаанбаатар хотод ногдож байна. Харин энэ хугацаанд Архангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Говьсүмбэр аймгуудад уг тохиолдол бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн 10-14 насныхны дунд 15 жилийн дотор амиа хорлолт эрс нэмэгдсэн байгааг дараах тоо харуулах биз ээ. Тодруулбал, 2002 онд 10-14 насныхны амиа хорлолт энэ насны хүүхдүүдийн нийт нас баралтын 3.8 хувийг эзэлж байсан бол 2016 онд 21.2 хувь болж, 5 дахин өссөн нь бусад насны бүлэгтэй харьцуулбал хамгийн их өөрчлөлттэй бүлэг байна.
Эрэгтэй хүн амд амиа хорлогчдын эзлэх хувь 20-24 насанд өндөр байгаа хандлага 2016 онд хэвээр байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд 2002 онд 15-19 насанд хамгийн өндөр байснаа 2016 онд 10-14 насныхан болж залуужсан байна.
Түүнчлэн нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.
Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь улсын хэмжээнд халдварт бус болон халдварт өвчлөл байгаа хэдий ч гадны шалтгаан, тэр дундаа амиа хорлолт нь өсвөр үе болон залуучуудын дунд өндөр, тэргүүлэх шалтгаан болж байна.