Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутаг Туул голын адагт байрлах Тосонгийн ордын нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт өнгөрсөн баасан гаригт боллоо. Зохион байгуулагчдын танилцуулгаас харахад 28 байгууллагын төлөөлөл очсон аж. Монполимет групп дотроо Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албыг 2005 онд байгуулжээ.
Тэд үйл ажиллагаа явуулж буй газрууддаа бүс нутгийн цаг агаар, экологийн судалгаан дээр тулгуурлан байгалийн төрхөнд нь оруулах зорилготойгоор ажилладаг байна. Энэ ажлынхаа хүрээнд жил бүр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллага, гар аргаар алт олборлогчид, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн ажилд түшиглэн явуулж хэвшжээ. Ерөнхийдөө эвдэрсэн газар хэрхэн нөхөн сэргээлт хийж байгалийн унаган төрхөд ойртуулдаг, ургамал ногоо, ой шугуй, нуур цөөрөм байгуулж болдог туршлагаасаа хуваалцдаг хэрэг.
Монполимет компани нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн ажилд түшиглэн явуулж хэвшжээ.
Монполимет компанийн хувьд нөхөн сэргээлтээрээ 2000-2018 онуудад БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, МҮХАҮТ зэрэг холбогдох байгууллагаас Монголын уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй удаа шалгарч байжээ. Тосонгийн ордод 931.67 га талбайд уулын ашиглалт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 80 хувь буюу 743 га талбайд, биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлыг 69 хувьд буюу 519 га талбайд хийжээ. Тосон үйлдвэр нөхөн сэргээлтийн ажилд нийт 13 тэрбум төгрөг зарцуулснаас нөхөн сэргээлтийн ажил нэгж талбайд зарцуулсан өртгийг тооцвол нэг га талбайд 16 сая төгрөг зарцуулсан тооцоо байдаг аж. Зөвхөн 2012 онд гэхэд нэг тэрбум 514 сая төгрөг зөвхөн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан нь Монголын уул уурхайд энэ чиглэлд хийсэн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Нэг үгээр уурхайн ашиглалт, техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт нь хамтдаа явж иржээ.
Тосонгийн ордод 931.67 га талбайд уулын ашиглалт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 80 хувь буюу 743 га талбайд, биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлыг 69 хувьд буюу 519 га талбайд хийжээ.
Мөн бас нэгэн онцлогтой зүйл нь уурхайн үйл ажиллагаа явуулсан газартаа 17 мянган мкв талбай бүхий цэнгэг усаар байнга сэлгэгдэх Тосон нуурийг 2001 онд байгуулсан юм байна. Уг нуурийн эргэн тойронд улиас, хайлаас, орон нутгийн бургасыг тариалж зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургажээ. Нуур нь гүний усны үе давхаргаар байнга сэлгэгдэх бөгөөд зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйл загастай болжээ. 2001 оны Монгол Улсын гадаргын усны тооллогоор уг нуурийг Тосон нуур хэмээн бүртгэж авчээ. Төрөл бүрийн шувууд ирдэг, өндөглөдөг, үр төлөө өсгөн зусдаг жинхэнэ байгалийн нуур мэт болоод цөөнгүй жил өнгөрсөн аж.
Нуур дагасан нөхөн сэргээлтийн талбай, үргэлжлэн тарьсан модон шугуй, төгөл үзэсгэлэнтэй харагдана. Тиймээс ч нөхөн сэргээлтийн баг хамт олон ирээдүйд энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Үүн дээр уг газар үе дамжин уул уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл, сургалтын бааз болох нь дамжиггүй.
Биологийн нөхөн сэргээлтийг дөрвөн чиглэлээр хийж байгаагийн эхнийх нь ойжуулалт. Ойжуулалтын нөхөн сэргээлтийн хүрээнд 235 га талбайд 80 мянга гаруй мод тарьжээ. 15 хүртэлх настай мод бүхий 5.5 км урттай дөрвөн хэсэг ойн төгөл бий болсон байв. Энэ ажлын хүрээнд 21 аймгаас төдийгүй Орос, Канадаас модны төрлүүдийг авчирч туршиж үзжээ.
Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар орон нутгийн модод нь илүү үр дүнтэй байгаа аж. Мод үржүүлгийн газар нь хүлэмж болон ил бойжуулгын гэх хоёр хэсгээс бүрддэг байна. Ерөнхийдөө үрээр гүйлс, харгана, монос, нохойн хошуу, жигд, хайлаас зэргийг тарьсан бол мөчрөөр бургас, улиас, сухайг тарьж ургуулжээ.
Мөн бэлчээрийн олон наст ургамлыг тарьсан байв. Ингэхдээ тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, ботууль, царгас, зүлэг зэргээс гадна Сибирийн цагаан улиас мод, үхрийн нүд, нутгийн бургас, чацарганы мод тарьсан нь ургалт 90 хувьтай байгаа юм байна.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Газар дээр нь ирээд үзсэн хүний хувьд зэрэгцээ уул уурхайн компаниуд Тосонгийн нөхөн сэргээлтээс үлгэр жишээ аваасай гэж хүсч байна. Яг үнэндээ нөхөн сэргээчихсэн байхад хууль бус аргаар алт олборлож байгаа хүмүүс орж ирээд ухдаг явдал бий. Тиймээс нөхөн сэргээсэн талбайг цаашид ухуулахгүй байх журмуудыг гаргахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад холбогдох байгууллагууд ороод ажиллаж байна. Үүнийгээ журамлаж өгөхгүй бол болохгүй байна. Нөхөн сэргээсэн газрыг ухна гэдэг юу гэсэн үг вэ. Бидний тооцоолсноор нэг га эвдэрсэн газрыг нөхөн сэргээе гэвэл 25 сая төгрөг. Тэгэхээр улсын хэмжээнд 4256 га газрыг үржүүлэхээр 100 тэрбум төгрөг байж бид эвдэрсэн талбайг нөхөн сэргээх нь. Үнэхээр уул уурхайг эхлүүлээд дуусгана гэвэл хатуу журам руу орохгүй бол болохгүй” гэв.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар “Хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа. Ер нь хариуцлагагүй үйлдлүүд гаргаж уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж буй компаниуд бий. Хариуцлагатай болгохын тулд Монполимет шиг ажиллах механизмийг бий болгох хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийдэг, дараа нь өөр аялал жуулчлалын ч юм уу байдлаар ашиглах боломжтой болгож байгаад анхаарал хандуулж буй нь маш их сайн ажил болж байна гэж үзэж байна” гэв. Хариуцлагатай уул уурхайг нутагшуулж чадаагүйгээс иргэдийн дунд уул уурхайд итгэл алдрах бүр үзэн ядах хэмжээнд тулчихаад байгаа. Тэгвэл Тосонгийн орд хэрэв уул уурхайг зохистой ашиглавал эргээд байгаль орчин, бүс нутгийн эдийн засагт ээлтэй байх хувилбарын жишээ болон дэвжсээр байгаа юм.