Сүүний фермер, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод хамтран сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ үе шатанд гаргах, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, сүүний салбарыг цогцоор нь шинэчлэн өөрчлөхөд төрийн бодлого зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх, гарц боломжийг тодорхойлох чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Чуулга уулзалтад сүү үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл болсон 200 гаруй хүмүүс оролцов. Тэдний ярьж буйгаар малын тэжээлийн үйлдвэрлэл, сүүний урамшуулал зэрэг хамгийн тулгамдсан асуудал бөгөөд төрөөс бодлогоор зохицуулж байж, эрчимжсэн мал аж ахуйг бүрэн утгаар нь хөгжүүлнэ гэж үзжээ.
Учир нь фермийн хөгжил сул дорой, мал эмнэлгийн үйлчилгээ чанар, хүртээмж муу, фермийн байрыг сайжруулах, шинэчлэх санхүүгийн нөөц бололцоо тааруу байгаагаас нэг үнээнээс авах саамын хэмжээ ОУ-ын түвшнээс 2-3 дахин доогуур байгаа аж.
Тиймээс сэрүүний улиралд сүү боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлж буй литр сүү тутамд төрөөс урамшуулал олгох, тэжээлийн үйлдвэрт бэлтгэсэн тэжээлийн үнийг НӨАТ-аас чөлөөлөх, саалийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зэрэг шаардлагыг дэвшүүлжээ.
О.Амарцэнгэл Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн:

Ундны сүү, тараг үйлдвэрлэх шингэн сүү манай улсад хомстолтой байдаг. Ялангуяа сэрүүний улиралд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай хэмжээний шингэн сүү манай улсад хүрэлцээгүй байгаа учраас маш их валют зарцуулж, гаднаас хуурай сүү импортолж байна.
Гэхдээ энэхүү урамшууллыг зөвхөн фермерүүдэд шууд олгох хэрэгтэй бөгөөд түүнийгээ захиран зарцуулахдаа фермд шаардлагатай техник, технологид хуваарилах ёстой
Хүн амын хүнсний хангамж талаас нь харахад маш том асуудал гэсэн үг. Тэгэхээр дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд бид олон улсад жишиг болсон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлээд жилийн дөрвөн улиралд шингэн сүү нийлүүлэх бололцоотой болох ёстой.
Гэхдээ эрчимжсэн мал аж ахуй нь өөрөө тийм ч ашигтай бизнес биш. Тийм болохоор иргэддээ шинэ сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэхийн тулд ОХУ, БНХАУ зэрэг орнууд сүүний үйлдвэрлэлд урамшуулал олгодог тогтолцоотой.
Урамшуулал нь эргээд эрчимжсэн мал аж ахуйн хөрөнгө оруулалтыг тэтгэдэг. Хүнсний тухай хуулийн 8.3 заалтад “Дотоодын сүү боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн сүү тутамд урамшуулал олгож болно” гэсэн заалт байдаг.
Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлж, сүүнд урамшуулал олговол дотоодын сүүний нийлүүлэлт богино хугацаанд шаардлагатай хэмжээнд хүрнэ гэж бид харж байна.
Бидний тооцоолж үзсэнээр нэг үнээний өдрийн сүүний гарц нь 6-7 литр байгаа нь жилдээ 1800-1900 литр сүү гаргадаг гэсэн үг. Харин саалиараа дэлхийд нэгдүгээрт орж байгаа Израиль улс жилдээ нэг үнээнээс 11 мянга литр сүү авч байна.
Тиймээс бид сүүний фермийн технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Сүүний хувьд Төрөөс нэг литр сүү тутамд 400-500 орчим төгрөгийн урамшуулал өгөх нь зохистой гэж манай холбооноос үзэж байна.
Гэхдээ энэхүү урамшууллыг зөвхөн фермерүүдэд шууд олгох хэрэгтэй бөгөөд түүнийгээ захиран зарцуулахдаа фермд шаардлагатай техник, технологид хуваарилах ёстой. Бидний харж байгаагаар энэ урамшууллыг ялангуяа сэрүүний улиралд, 5-6 жилийн хугацаатай өгөхөд эрчимжсэн мал аж ахуй нэг хөл дээрээ босоод ирнэ.
Цаашдаа урамшууллаа багасгах, зогсоох хүртэл арга хэмжээ авч болно. Наад талаас нь харахад зөвхөн фермерийн мал аж ахуйг тэтгэх тухай харагдаж байж болох хэдий ч цаад агуулгаараа төв суурин газрын иргэдийн эрүүл мэндийг тэтгэх тухай асуудал яригдаж байгаа юм.
Б.Тэмүүжин "Хишигтэн нүүдэлчин" компанийн гүйцэтгэх захирал:

Эрчимжсэн мал аж ахуйн салбарт манай компани тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад эрчимжсэн мал аж ахуйг бүрэн нутагшуулж, утгаар нь хэрэгжүүлэхэд Төр засгийн бодлого хамгийн чухал юм.
Жишээлбэл литр сүү тутамд урамшуулал олгох, нүүдлийн мал аж ахуйг хагас суурин хэлбэрт шилжүүлэн цаашлаад эрчимжсэн мал аж ахуй болгох зайлшгүй шаардлагатай.
Манай компани өнөөдрийн байдлаар 170 саалийн үнээтэй бөгөөд бидэнд тулгамдаж хамгийн том асуудал нь тэжээл байна. Учир нь тэжээл нь сүүний нийт зардлын 70 хүртэлх хувийг эзэлдэг.
APU Dairy ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг:

APU компанийн хувьд шингэн сүү боловсруулж, үйлдвэрлэх Европ стандартын үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн хувьд ирээдүйгээ харж суурилуулсан хүчин чадалтай. Монгол улсад сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь шинэчлэх шаардлагатай.
Ялангуяа сүү бэлтгэл нь эрэлтээ гүйцэхгүй байна. Учир нь иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, зах зээл дээр гарч ирж буй бүтээгдэхүүний нэр төрөл өсөж байна, боловсруулах үйлдвэрүүд нь хүчин чадал болоод эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байна. Гэвч шингэн сүү бэлтгэл нь эрэлтээ гүйцэхгүй, фермерүүдийн бүтээмж бага байна.
Манай компани өнөөдөр нийт зах зээлийн 28 хувийг хангаж байгаа. Фермерийн аж ахуйг бид тэжээл бэлтгэл, стандарт, үржлийн бодлого зэргийг цогцоор нь шийдэж байж үр дүн гарна.
Хөдөлмөрийн баатар С.Хандсүрэн:

Фермерүүдийн хувьд үнэхээр бэрхшээлтэй. Яагаад гэхээр сүү үйлдвэрлэхэд тэжээлийн асуудал хамгийн чухал. Тэжээлийн үнэ өндөр, өртөг ихтэй болчихсон. Учир нь өнөөдөр тэжээл үйлдвэрлэж байгаа компаниудаас татвар авдаг болсон. Татвар өндөр учраас үйлдвэрлэж байгаа тэжээл өндөр үнэтэй байна.
Нөгөө талаас үүнийг нь жижиг фермийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс худалдан авахад бэрхшээлтэй. Тиймээс бид энэ асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай болсон.
Тэжээлээ авч чадахгүй байгаа шалтгаан нь литр сүү тутамд төрөөс урамшуулал олгохгүй байгаа явдал юм. Бид энэ асуудлыг 20 гаруй жил ярьж байна. Одоо л шийдэж өгөх байх гэж найдаж байна.
Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Эрхэмбаяр:

Сүү үйлдвэрлэгч нар бид бүгд хэрхэн хоршиж ажиллах вэ, гэдэг тал дээр нэгдсэн ойлголттой болох цаг ирсэн. Мөн сүү үйлдвэрлэгчид ямар зүйл дээр төрөөс дэмжлэг хүсэж, ямар асуудлаа өөрсдөө хариуцах вэ, гэдгийг тодорхой ойлголттой болох ёстой.
Өөр нэг асуудал нь мах, сүү үйлдвэрлэгчдэд НӨАТ тавьдаггүй мөртлөө, түүнийг нь үйлдвэрлэхэд чухал шаардлагатай тэжээл үйлдвэрлэгчдээс НӨАТ авч байна
Зарим фермерүүд болохгүй байгаа бүх зүйл төрөөс болж байгаа гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. Бидэнд тулгарч буй асуудал бол тэжээл үйлдвэрлэл байна. Тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр, сүүний үйлдвэрлэл хөгжинө гэж байхгүй.
Өнөөдөр Монгол улсад орчин үеийн тэжээлийн дөрвөн үйлдвэр ажиллаж байна. Тэжээлийн түүхий эд хангалтгүй бөгөөд уургийн өндөр агууламжтай ургамлыг ерөөсөө тариалахгүй байна. Тиймээс төр үүнд анхаарлаа хандуулах ёстой.
Нэг хивэг, няцалсан будаа өгч буйгаа хүчит тэжээл өгч байна гэж ойлгодог хуучин ойлголтоосоо салах хэрэгтэй байна. Одоо бол бид хүчит тэжээл, уургийн агууламжтай тэжээлийг ОХУ-аас оруулж ирдэг. Наран цэцгийн тос, эрдэнэ шиш, шар буурцгийн шахдас зэрэг бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирж байгаа. Бид царгас тарьж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
Өөр нэг асуудал нь мах, сүү үйлдвэрлэгчдэд НӨАТ тавьдаггүй мөртлөө, түүнийг нь үйлдвэрлэхэд чухал шаардлагатай тэжээл үйлдвэрлэгчдээс НӨАТ авч байна. Тиймээс тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж, ахуй нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай.