Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр орой Улаанбаатарт иржээ. Тэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр орой 21.50-д буусан байна.
Харин хэзээ АТГ-т байцаалт өгөх нь тодорхойгүй байгаа юм. Энэ сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй, Дубайн гэрээний талаар байцаалт авахаар шийдсэн. Иймд прокурорын зөвшөөрлөөр түүнийг дуудсан юм.
Дубайн гэрээг байгуулснаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага “Оюутолгой”-н далд уурхайг санхүүжүүлэх боломжтой болсон юм. Гэрээг 2015 оны арван хоёрдугаар сард үзэглэсэн юм.
Гэвч энэ гэрээг байгуулж, “Оюутолгой”-гоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулан, эх орны эрх ашгаас урвасны учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нар 2016 оны нэгдүгээр сард санаачилж байв.
Нийт УИХ-ын 20 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зурсан ч УИХ-ын дийлэнх гишүүн дэмжээгүй.