Эх хэлний дархлаа, түүнийг тойрсон асуудлаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн анхаарлын төвд эх хэлний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж, ихээхэн шүүмжлэлд өртөх боллоо. Эрдэмтэд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би өөрийнхөө байр суурийг л хэлье. Монгол хэлний нийгмийн үнэлэмж суларч байгаа тухай Их хурлын танхимаас жирийн малчны хот хүртэл, улсын Ерөнхийлөгчөөс эхлээд хувь иргэн хүртэл ярьж байна. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бичих боллоо.
Өнөөдөр бид цоо шинэ орчинд амьдарч, амьдралын хэв маяг маань илүү хурдтай болж байна. Үүнээсээ болоод юманд хайнга хандах нь түгээмэл болоо юу даа. Энэ нь эх хэлээрээ аливааг илэрхийлэх явцад бүр ч тод мэдрэгддэг.
Тухайлбал, хурдтай байх гэж улайраад нягталж боловсруулаагүй зүйл гаргах, сэтгэгдэл бичиж байна гээд хүн доромжлох зэрэг зохисгүй хэрэглээ давамгай болжээ. Монгол хэлээр бүрэн төгс илэрхийлэх бололцоотой зүйлийг харь үгээр халтар хултар оноох ч юм уу. Энэ бүх байдал нь эх хэлнийхээ нийгмийн үүргийг сулруулахад зохих нөлөө үзүүлж байгаа юм.
Өвөг дээдсийн маань өв их эрдэм болсон эх хэлээ цэвэр ариун байлгахад манай нэр томьёочдын гүйцэтгэсэн үүрэг асар их шүү. 1990 оны эхээр бүх газар хөл толгойгоо алдсан шүү дээ. Нэр томъёоны комисс ч үүнд өртсөн.
Хэлний дархлаа гэж сүүлийн үед их ярьдаг боллоо. Дэлхийд байсан олон жижиг үндэстний хэл мөхөж байгаа талаар янз бүрийн юм дуулчихаад “Аюулын харанга дэлдэж байна” гээд баахан бичих юм. Тийм юм одоохондоо болоогүй. Монгол Улс гэж байгаад, төрийн хэл гэж байгаа бол энэ нь дархлаа. Эх хэлний дархлааны тухай асуудал төр, засгийн бодлогоос эхлээд хувь хүний эх хэлний мэдлэг хүртэл өргөн хүрээнд байх ёстой юм.
-Олон арваараа “нутагших” болсон харь үгсийг цэгцлэх боломж бий юү?
-Боломжтой. Төрийн албан ёсны хэлний тухай хуульд “Монголоор орчуул, эсвэл утгын тайлбартай хэрэглэ” гэсэн заалт бий. ШУА-ийн түүхээс үзвэл 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Нэр томъёоны тасгийг 10 салбартай, Жамсрангийн Цэвээн даргатайгаар байгуулсан байдаг. Энэ хэлтэс 1970-аад оныг дуустал Хэл зохиолын хүрээлэнгийн харьяанд байж, нэр томъёо тогтоох, жигдлэх, залруулах бүх ажлыг хариуцдаг байсан.
Дашрамд дурдахад өвөг дээдсийн маань өв их эрдэм болсон эх хэлээ цэвэр ариун байлгахад манай нэр томьёочдын гүйцэтгэсэн үүрэг асар их шүү. 1990 оны эхээр бүх газар хөл толгойгоо алдсан шүү дээ. Нэр томъёоны комисс ч үүнд өртсөн. Тэгээд сүүлд хуулиар Төрийн хэлний зөвлөлийн дэргэд байна гэж заасан юм. Тийм учраас хэлний мэргэжилтнээс их хол хөндий болж, хяналтаас жаахан гарчихсан талтай. Үүнийг эзэнтэй болгох талаар анхаарах хэрэгтэй. Ц.Оюунгэрэл сайд нэг удаа төрийн хэлний үйл ажиллагааг жижигхэн тасалгаанаас нь гаргана гэж хэлсэн. Төрийн хэлний зөвлөлийн дарга нь соёл хариуцсан сайд байдаг юм. Гэхдээ жижигхэн тасалгаанаасаа одоо бүрэн гарч чадаагүй байна л даа. Бидний үед уламжлан ирсэн энэ эрхэм өвөө улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ уламжлуулах ёстой.
-Эх хэлний дархлааг сайжруулах, хөгжүүлэх талаар эрдэмтэд юу хийж байна вэ. Академич Төмөртогоо гуай ъ, ь тэргүүтэй дөрвөн үсгийг байхгүй болгох талаар ярьсан нь хүмүүсийн дүргүйцлийг төрүүлсэн. Больё, болъё гэдгийг яаж ялгах юм бэ.
-Больё, болъё хоёрын зөөлөн, хатуугийн тэмдгийг нь хасаад биччих амархан л даа. Болиё, болоё гээд биччихнэ. Асуудлын гол тэндээ биш. Хятадууд ханз үсгийг төдийгөөс өдий хүртэл хэрэглэсэн. Япон ч ялгаагүй. Монгол хэл хэзээ үүссэнийг ямар ч ухаантан хэлж чадахгүй. Харин монгол хэлний тухай, монголчуудын тухай түүхэнд хэзээ тэмдэглэгдэв гэвэл асуудал өөр. Саяхан Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэлээ. Түүний гол цөм нь монголчууд байсан гэдгийг ч баталлаа, олон улсад хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ үед монголчуудын дээд өвөг бичиг үсэгтэй байсан юм шүү. Үүнийг нь хятад сурвалжид “кэмо” гэж тэмдэглэсэн байдаг.
Энэ үгийг “Мод хэрчих” гэсэн утгатай гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ Робинзон Крузо малынхаа тоо толгойг модон дээр хэрчиж тэмдэглэдэг шиг байсан юм биш ээ. Энэ нь бидний судалгаагаар бол тогтолцоотой, авианы үсэг байжээ. Үүний баталгаа нь бичиг гэдэг үг өөрөө юм. Бичиг гэдэг үгийн анхны утга нь “хээлэх, сийлэх” юм. Модон дээр тодорхой авиаг сийлж бичдэг байсан. Үүнийг баталсан түүхч, хэл шинжээчдийн судалгаа түгээмэл байдаг л даа. Харин түрэг хэлнүүдэд бичиг гэсэн утгыг “yazi” буюу монгол хэлний “зур” гэсэн үгээр илэрхийлдэг. Үүнээс үзвэл, Хүннүгийн үеэс монголчууд авианы бичигтэй байжээ гэж дүгнэж болох юм. Барагцаалбал V-VI зууны үеэс монголчууд уйгаржин монгол бичигтэй болсон нь бас л авианы бичиг юм.
Уйгаржин монгол бичгийг бидэнд мэдэгдэх үеэс хойш солих гэсэн эрмэлзэл Монголын түүхэнд маш олон гарсан байдаг. Улс төрийн зорилготой ч юм шиг. Тухайлбал, Кидан гүрэн байгуулагдахад кидан үсэг, Монгол гүрэн бий болоход уйгаржин үсэг, Юань гүрний үед дөрвөлжин үсэг, Зүүн гарын улсын үед тод үсэг гэдэг ч юм уу. Анхааралтай үзвэл цаад талд нь авианыхаа өөрчлөлтийг бичигт тусгах гэсэн эрмэлзэл маш тод харагддаг.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчдаас авсан шалгалтанд улсын хэмжээнд 172 сургуулийн 13423 сурагч шалгагдсанаас 7169 сурагч буюу 53.4 хувь нь стандарт хангаагүй. Нийт сурагчийн 65.7 хувь нь өгөгдсөн даалгаврын 50 хувийг гүйцэтгэж чадаагүй.
Энэ үүднээс авч үзвэл зөөлний тэмдэг, хатуугийн тэмдгийг авах хэл шинжлэлийн үндэс нь тийм ч их биш. 1950-иад оны үед энэ асуудлыг бас ярьж байсан байдаг. Хэвлэлээр өргөн санал асуулга явсан. Гэвч олон түмэн ъ, ь-ийг хэвээр байлгах гэсэн санал давамгай илэрхийлж, Дамдинсүрэн гуай хэвээр нь үлдээсэн шүү дээ. Саяын шуугиан ч бас тийм юм боллоо. Монгол шиг утга зохиол, бичиг үсгийн баялаг түүхтэй үндэстэнд зөв бичих дүрмийн асуудал хэзээ ч тавигдсаар ирсэн түүхтэй. Түүний нэгэн адил шинэ үсгээр бичээд одоо ч 100 хувь цэгцэрчихэж чадаагүй байна шүү дээ, бид. Үүнийг давж гэтлэх арга ямар байна вэ гэдгийг эрдэмтэд олон талаас нь дотооддоо ярьдаг. Харин таны асуултад дурдсан маргаан ч уламжлалт үг зүйн зарчмаа баримталъя л гэсэн санал шүү дээ.
-Жил гаруйн өмнө хэсэг эрдэмтэн хамтраад Ерөнхий сайдтай уулзаж санал дэвшүүлж, үр дүнд нь тогтоол батлагдсан санагдаж байна?
-2012 оны сүүлчээр МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бидний эрдэмтэд хамтраад Ерөнхий сайдтай уулзсан юм. Бид “Үсгийн дүрмийн нэгдсэн нэг тольтой болъё. Мөн их, дээд сургуульд элсэх залуус болон төрийн албанд орж байгаа хүмүүсээс эх хэлний тухай мэдлэгээр нь шалгалт авъя. Сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авмаар байна” гэж хэд хэдэн санал тавьсан.
Засгийн газрын тэргүүн бидний саналыг маш уриалгахан хүлээн авч, Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах 37 дугаар тогтоол баталсан. Ерөнхий сайдад ингэж хэлэх үндэслэл бидэнд байсан. Би өөрийн хэдэн нөхрийн хамт 2012 онд МХЕГ-т хандан Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр, дунд сургууль, дээд сургуулийн багшийн эх хэлний мэдлэгийг шалгаж, орон даяар маш өргөн хүрээнд судалгаа хийсэн юм. Түүвэр маягийн судалгаа л даа. Эндээс харахад ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчдаас авсан шалгалтанд улсын хэмжээнд 172 сургуулийн 13423 сурагч шалгагдсанаас 7169 сурагч буюу 53.4 хувь нь стандарт хангаагүй. Нийт сурагчийн 65.7 хувь нь өгөгдсөн даалгаврын 50 хувийг гүйцэтгэж чадаагүй. Энэ бол монголчуудын эх хэлний мэдлэг ямар түвшинд байгааг харуулах үнэхээр хангалтгүй, харамсмаар тоо баримт. Үүний зэрэгцээ ямарваа асуудалд төр засгийн зөв бодлого, хуулийн зөв зохицуулалт дутагдаж буй, бид ч хууль, дүрэм гэдэг зүйлээс гадуур л яваад байна уу даа гэсэн эмзэглэл төрснийг нуух юун.
-Сонинд ажилладаг бидэнд маргаантай үг өдөр тутам маш олон гардаг л даа. “Манай сонин энэ үгийг ингэж бичээд хэвшчихсэн, түүгээрээ явъя” гэдэг. Ингээд сонин болгон нэг үгийг өөр өөрөөр бичдэг болсон байх жишээтэй. Үүнийг яагаад цэгцэлж болдоггүй юм бол оо?
-Монгол хэлний зөв бичих дүрмийн толь аль 1983 онд гарсан. Түүнээс хойш 2002 онд уг дүрмийн тольд ороогүй, орсон ч амьдрал дээр тэр бичлэг нь хэвшээгүй үгсийг хамарсан нэг толь гаргасан боловч санхүүгийн бэрхшээлээс болоод тун цөөн хувь хэвлэгдсэн. Энэ нь өнөөдрийн манай харьцааг зохицуулахад үнэхээр цөөдөөд байгаа юм аа. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийг дагаад монгол хэлний үгийн сан ихээр хөгжиж байна. Монгол хэл ер нь хэдэн үгийн сантай юм бэ гэдэг асуулт тавигддаг. Монгол үгээ бид мэддэггүй. Хэн ч хариу хэлж чадахгүй. Хэл зохиолын хүрээлэн энэ асуултад хариу өгөхийг эртнээс эрмэлзсэн юм байна лээ. 1921-1960-аад он хүртэл гаргасан бүх утга зохиолын номын үгийг карт болгосон байдаг юм. Таван сая карт цуглуулсан. Тэр таван сая үгийн картанд тулгуурлаад Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг миний редакторласнаар гаргасан. Боломжийн л толь болсон шиг байсан. Гэтэл нийгмийн хөгжил маш өргөн хүрээнд явагдаад ирсэн учраас уг толийг дахин засмаар, ялангуяа үгийн багтаамжийг нь нэммээр зүйл их байгаа юм. Энэ нь зүй ёсны хэрэг шүү дээ.
Хэл зохиолын хүрээлэн саяхан Монголын уран зохиолын дээж 108 ботийн бүх үгийг компьютерт оруулсан. 108 ботид давхардсан тоогоор 7.880.161 үг, давхардаагүй тоогоор 255.617 үг болоод 839.843 өгүүлбэр байна. Бидний санаанд ороогүй үг хүртэл тэнд явж л байна. Энэ нь баримт мөн боловч хангалттай биш. Учир нь орчин цагийн утга зохиолын хэл нь найруулга зүйн ухааны үүднээс үзвэл уран зохиол, шинжлэх ухаан, албан бичиг, сонин нийтлэл, ярианы гэсэн гол хэдэн төрөл зүйлтэй. Үүнээс одоогоор зөвхөн уран зохиолын хэлний үгийн санг хамарч байна. Иймд дараа нь бид сонин хэвлэл, хууль, албан бичиг, шинжлэх ухааны хүрээнд хэрэглэгддэг бүх үгийг, бас дунд сургуулийн сурах бичгийн үгийн санг оруулмаар байна. Үүнийг хурдан хугацаанд түргэн хэрэгжүүлэх боломж бий. Төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. Бодлогоор дэмжинэ гэдэг зөвхөн тунхаглах биш. Үүнд шаардлагатай төсөв мөнгийг нь өгөх хэрэгтэй л гэж санаж байна. Гэхдээ зөв бичих дүрмийн толийг ганц нэг хүн юм уу, эсвэл дан ганц байгууллага хийх нь яг одоо цагт утгагүй. Олон байгууллагын төлөөлөлтэй, олон эрдэмтний (гэхдээ уг асуудалд мэргэшсэн) оролцоотой зохиох шаардлагатай.
-Эрдэмтэд өөрсдөө энэ асуудалд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй, зөрчилдөөнтэй байдаг юм биш үү?
-Шинжлэх ухааны алтан зарчим бол тухайн хүний академик эрх чөлөө буюу сэтгэн бодох эрх чөлөө юм. Чи “Зөөлний тэмдгийг хасаад бичье” гэдэг, би “Хасахгүй” гэдэг. Чиний байр сууринаас харсан ч, миний зүгээс ч аль аль нь зөв байдаг. Харин хэрэглээнд алийг нь оруулах вэ гэдэг бодлого дээрээ харин тогтож нэгдэж бид чадна аа. Тийм туршлага ч бидэнд бий шүү дээ.
-Яам гэтэл мэргэжлийн эрдэмтэн судлаач та бүхний амыг хараад байдаг. Эрдэмтэд миний зөв, чиний буруу гээд тал тал тийшээ хараад суучихвал энэ бүхнийг цэгцэлж чадах уу?
-Энэ тухай сая тодорхой ярилаа шүү дээ. Бид өв соёл, эх хэлээ эрхэмлэж, утга зохиолынхоо хэлний нийгмийн хэрэглээг цэгцэлж, үнэлэмжийг нь дээшлүүлэх юм уу, яах юм. Монголд талцаж маргах зүйл дэндүү их болжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжих үү, үгүй юү, Тавантолгойгоо ашиглах уу, яах вэ, төмөр замаа өргөн царигтай байгуулах уу, нарийнаар тавих уу гэх мэт. Ийм цуваа цаашдаа ч их хөврөх биз. Харин дээрх асуултын талаар ийм талцсан хариу хэлж таарахгүй, бүгд санал нэгдэж чадна гэж найдаж байна. Төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд ялих шалихгүй зүйлээр арга саам тоочиж, хойш тавих эрх хэнд ч байхгүй. Нэгэнт зорилго тодорхой учир үүнийг хэрэгжүүлэх л шаардлагатай. Манай БШУЯ-ны нөхөд нэгийг бодож, хоёрыг эргэцүүлж суугаа гэж би хувьдаа найдаж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг хэрхэн цэгцлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн үед дэндүү олширчээ. Манай улсын хэмжээнд одоогоор 100 гаруй сонин, 50-иад телевиз, үүн дээр бас FM радио зэргийг нэмбэл миний дээр хэлсэн үг батлагдах биз ээ. Ийм олон сувгаар иргэд мэдээлэл авч байгаа нь нэг талаас сайн хэрэг. Гэхдээ эдгээр мэдээллийн хэрэгсэл эх хэлний дархлааг бэхжүүлэх үүргээ хэр сайн биелүүлж байна вэ гэдэг өөр асуудал шүү. Бидэнд ийм олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байсан туршлага байсангүй. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй газруудын туршлагыг авах хэрэгтэй.
Тухайлбал, Өвөрмонгол, Хятадад жилийн эцсээр эрдэмтдийг оролцуулсан ажил зохиож, тэр онд гарсан бүх хэвлэлээ уншуулдаг юм байна. Гэхдээ зөвхөн үсгийн дүрмийн талаас нь биш, нэр томъёо, учир шалтгаан, хэл найруулга гээд хэл шинжлэлийн үүднээс үзэж болох бүх зүйлд нь дүн шинжилгээ хийлгэдэг. Тэгээд алдаатай бичсэн болон хэлний хэм хэмжээ зөрчсөн, гажуудал гаргасанд нь арга хэмжээ авдаг. Бүр тэр хэвлэлийг нь хаах хүртэл шүү. Японд хэлний талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлдэг Эх хэлний хүрээлэн гэж байдаг. Энэ хүрээлэн жил бүр үүсч бий болсон шинэ үгийн толь гаргадгийн зэрэгцээ ямар ямар сонин буруу ташаа ойлголт өгөхүйц үг хэллэг хэрэглэсэн, таарч дүйх япон үг байсаар байтал харь үг аль нь хэрэглэсэн тухай нийтэд мэдээлдэг байна. Ийм мэдээлэлд өртсөн хэвлэлийн нэр хүнд унаж, магтуулсан сониных нь өсдөг. Хятад шиг кампаничлаад, хууль дүрэмдээ оруулаад явбал болохгүй юм байхгүй.
Хоёрт, Түдэв гуайн хэлсэн аргыг дурдах гээд байна л даа. Хэдэн үгэнд багтааж тухайн мэдээг бичив, аль сонин хамгийн оновчтой, хялбараар хүргэж байгааг шалгаруулдаг болъё. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийвэл энэ бол дааж давшгүй ажил биш. Гагцхүү эхлүүлэх хэрэгтэй.
-Монголчууд маш баялаг үгийн сантай хэрнээ цөөхөн хэдэн үгэнд эргэлдэж ярьдаг гэдэг. Хүүхдүүдийг багаас нь утга, уран зохиолд дур сонирхолтой болгох, үүн рүү хандуулсан ажил дутмаг явуулж байгаатай холбоотой гэж би ойлгодог.
-Холбоотой. Засгийн газрын хөтөлбөрт монгол хүүхдээр монгол хүн хийх тухай асуудлыг нэлээд тод тусгасан. Манай мэргэжлийн үүднээс бол үүнийг нь монголоороо сайхан ярьдаг, бичдэг, Монголоороо бахархдаг хүн байна л гэж төсөөлж байгаа шүү дээ. Монголчууд “Ухаанд үгүй бол уруулд үгүй” гэдэг байсан. Ухааны савыг нь сайн дүүргэх хэрэгтэй. Дунд сургуулийн сурах бичигт ямар үгийг сонгож оруулах вэ, хэр баялаг үгийн сантай байлгах вэ гэдэг нь гадаадын эрдэмтдийн хувьд бөөн асуудал байдаг юм байна лээ. Манайд тийм юм байхгүй. Жишээлбэл, сурагчдад “За үүнийг заая” гээд хар ухаанаар зааж байна. Гэтэл хүүхдэд зориулсан бүх номын үгийг түүж байгаад хийчих ажил. Шат шатаар өргөжсөн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол хэлнийхээ сургалтыг явуулах ёстой л гэж хэлэх гээд байна.
-Эх хэлний хууль батлахаар УИХ-аар ярьж байгаа. Шинэ хуулийн төсөлд эрдэмтэд та бүхний санаа оноо хангалттай тусаж чадсан уу?
-Чадаж байгаа. Би Эх хэлний хуулийг боловсруулах Ажлын хэсэгт орж ажилласан. Хууль эрх зүйн баримтлал их зөв гарах ёстой. Энэ хууль яаж үйлчлэх вэ, сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг яаж барих юм бэ, зөв бичих дүрмийг хэн, яаж, ямар түвшинд ярих вэ гэхчлэн олон асуудал орсон. Өмнөхөөсөө нэлээд өөр, ахисан хууль болно гэж бодож байгаа. Хууль санаачилсан гишүүд маань хуулийнхаа үзэл санааг олон удаа ярьж иргэдэд ойлгуулсан. Иймд энэ талаар дэлгэрүүлж ярих юм алга даа. Харин ойрын үед батлагдаж гараасай гэж хүсэж байна.
-Эх хэл, соёлын үндэсний зөвлөлгөөнийг хийж, асуудлыг олон талаас нь авч үзэж, нэгдсэн шийдэлд хүрэх хүсэлтэй байгаа гэж та хэлж байсан. Яамнаас энэ санаачилгыг тань дэмжиж байгаа юу?
-Өмнө бидний ярьсан зүйлээс үзэхэд өвгөдөөсөө уламжилсан эх хэл – эрхэм өвөө цаашид цэвэр ариунаар нь хөгжүүлэх асуудал хэлбичгийн эрдэмтэн нэр зүүсэн хэдхэн хүний асуудал биш болжээ. Үүнд биднээс гадна багш сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн албан хаагчид, уран үгийн мастер болсон зохиолчид манай нийгмийн бүхий л хүмүүст хамааралтай нь ойлгомжтой байна.
Манайд тулгамдсан асуудлаа олуулаа, бүр олуулаа хэлэлцээд шийдчихдэг сайхан жишиг тогтож байна. Энэ дагуу үндэсний зөвлөлгөөн хийе гэж байгаа юм. Эсрэг тэсрэг байр суурьтай байгаа асуудлыг хүртэл зөвлөлгөөн хийгээд шийдэж болж байхад манай нийгмийн бүх салбарынхныг нэгтгэж, хөгжлийг хурдасгадаг эх хэлнийхээ талаар ярилцаж яагаад болохгүй гэж. Ц.Оюунгэрэл сайд ухаалаг, дайчин хүн. Үүн дээр тодорхой шийд гаргана гэж бодож байгаа. Санхүүгийн асуудал л байгаа юм шиг байна лээ. Сүртэй ч мөнгө биш шүү дээ. 100-гаад сая төгрөг төлөвлөсөн гэж дуулсан. Тавантолгойн нүүрсний нэг шанага нь ямар үнэтэй бол. Тэрнээс нэг юм уу, хоёр шанагыг нь өгчихөөсэй гэж л гуйж байгаа юм шүү дээ. Болмоор л юм шиг санагддаг.
-Дээхнэ үед “Ангууч” гэдэг программ гарч, сонин хэвлэлийн газрууд ашигладаг байсан. Түүнтэй адил зүйл нэвтрүүлж болдоггүй юм болов уу?
-Эхлээд бид олон янзын бичлэгтэй үгнүүдээ тогтох хэрэгтэй. Жишээ нь, гариг уу, гараг уу. Нэг үг өч төчнөөн янзын утгатай. Утга нь тэр үгийнхээ дотор байх юм уу, гараад явчих юм уу. Тийм учраас тэрийгээ эхэлж цэгцэлчихээд компьютерт хийх ёстой. “Ангууч” программ хийхэд би оролцож, хувиараа зөвлөсөн. Гэхдээ эхнийх нь байсан учраас бүрэн төгс болоогүй. Харамсалтай нь тэр программаа сайжруулахын тулд хэд хэдэн удаа тендерт орсон боловч ялагдсан. Одоо хэн нь аваад хийж байгаа юм, мэдэхгүй. Тэр программыг хийх гэж хэдэн залуучууд хувиараа их шатсан даа. Адаглаад л хайрцгийг нь урагшаа захиалахаас өгсүүлээд баахан мөнгө зарцуулсан.
Г.Оюунгэрэл