Агнуурын зарим амьтныг агнах, түүхий эд бэлтгэх, экспортлохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд түр хугацаагаар хориглолоо.
Үлийн цагаан оготно, үхэр огодой гэх мэт бэлчээрийн мэрэгчдээр хооллон, тэдний тоо толгойг өсгөлгүй барьж байдаг үнэг, хярс болон тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрсөн.
Тиймээс бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулах зорилгоор үнэг, хярс болон тарвага агнахыг хориглосон хугацааг БОНХ-ийн сайдын тушаалаар дахин гурван жилээр сунгав.
Хулгайн анчдын балгаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт саарал чоно нүдний гэм болох шахаад байгаа аж. Энэ бүс нутаг дахь “байгалийн эмч”-ийг аварч үлдэхийн тулд БОНХ-ийн сайд эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнах хугацааг мөн гурван жилээр сунгажээ.
Энэ хугацаанд дээрх гурван аймгийн Засаг дарга нар агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулж, эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүрэгтэй. Үүний өмнө 2012 оны нэгдүгээр сарын 3-нд БОАЖ-ын сайд Л.Гансүх А-06 тоот тушаал гаргаж, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хоёр жил хориглосон.
Мөн Монгол орны хэмжээнд бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй биологийн аргаар тэмцэх, нөөцийн хэвийн байдлыг хангах зорилгоор үнэг, хярс агнахыг, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот, Хэнтий аймгийн Баянмөнх, Баянхутаг, Баян-Овоо, Дархан, Дэлгэрхаан, Галшар, Мөрөн, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумаас 2014 оны нэгдүгээр сар хүртэл саарал чоно агнахыг хориглосон юм. Энэ хоригийг БОНХ-ийн сайд С.Оюун ийн сунгалаа.
Т.Анужин