Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Б.Цэрэндолгортой ярилцлаа.
-Хүмүүс санамсаргүй байдлаасаа болж нүдэндээ гэмтэл авах нь бий. Ийм үед иргэд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн халтай зүйл бол нүдний гэмтэл. Хүүхдүүд тоглож, гүйж байгаад санамсаргүйгээр нэгнийхээ нүдийг цохих, шүргэх, шилбүүрдэх тохиолдол бий. Мөн санамсаргүй тохиолдлын зүйл, байгалийн гаралтай өвчин, ослын үед нүд гэмтэж хараа алдагддаг. Мөн бие доргиод, хөл хугарч, булгарахад нүд ерөнхий өвчний нөлөөгөөр хараа алдагдаж муудах шинж тэмдэг илэрдэг. Иргэдэд анхааруулахад машинд, автобусанд явахдаа бусдад хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Олон нийтийн унаанд чихэлдээд ирэхээр тохойгоороо ёвроод өөрөөсөө намхан хүүхэд зогсч байхад нүдийг нь цохихгүй гэх баталгаагүй. Бие биеэ гэмтээх гэсэн санаагүйгээр хөдөлгөөний эв дүй муутайгаас гэмтээдэг. Тиймээс автобусанд явж байхдаа би ганцаараа биш надаас хамааралтай хүмүүс байгаа гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Манайхан нүдээ өвдлөө гэхэд эмийн сангаас дусаагуур аваад дусаачихна гэдэг. Ингэж болохгүй. Ямар ч гэсэн мэргэжлийн эмч юм уу эсвэл сум, өрхийнхөө эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Манайхан дур мэдэн эм хэрэглэх дуртай хүмүүс. Нүд гэмтсэн тохиолдолд эмнэлэгт очихгүйгээр өөрөө эмчлэх гээд байдаг?
-Манайхан ер нь тэгдэг. Хөдөө гадаа ялангуяа, сумдад мэргэжлийн эмч байдаггүй. Манай ерөнхий мэргэжлийн эмч нар нүдний анхан шатны тусламж үзүүлэх стандарт заалттай. Үүнийгээ баримталдаг. Гэтэл үүний маань хэмжээнээс өссөн тийм гэмтлүүд, өвчлөөд ирэхэд өөрийнхөө хэмжээнд оношлоод дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг. Нүд гэдэг юугаар ч сольшгүй, дахин давтагдашгүй байгалиас бидэнд заяасан гайхамшигтай дуран авиа. Манайхан нүдээ өвдлөө гэхэд эмийн сангаас дусаагуур аваад дусаачихна гэдэг. Ингэж болохгүй. Ямар ч гэсэн мэргэжлийн эмч юм уу эсвэл сум, өрхийнхөө эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Дусааж байгаа эмээ аль болох мэдэж байх нь чухал. Нүдний дусаагуур гэж андуураад цавуу дусаасан тохиолдол ч гарч байсан. Тиймээс эмийн сангаас дураараа эм авч байгаа нөхцөлд эмийн санчаас энэ нүдний эм мөн үү биш үү, үйлчилгээ нь ямар вэ гэдгийг сайн асуу. Дураараа эм дусаах нь нүдний эдгэрэлт, хараа хамгаалахад чухал юм шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хэрэв нүдэндээ гэмтэл авсан тохиолдолд эмнэлэгт хандахаасаа өмнө иргэд өөрсдөө ямар арга хэмжээ авах вэ?
-Нүд янз бүрийн байдлаар гэмтэж болно. Том гэмтэл бол нүднээс халуун нулимс, цусархаг шүүс гарвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Сум, өрхийн эмч үзээд нүд бүтэн байна уу, үгүй юү гэдгийг харна. Бүтэн биш байвал тодорхой хэмжээний халдварын эсэргүүцэх бодисоор угаах арга хэмжээ авч тос хавчуулаад цэвэр боолтоор боогоод дараагийн шатлалын эмнэлэгт хүргэдэг. Нүдэнд юм орсон тохиолдол их байдаг. Ялангуяа, төмөр таслагч дээр юм хийж байхад, машин тэргээ засч янзалж байгаад төмрийн, шавар, шорооны үртэс орох, ойд явж байхад модны мөчирт нүдээ цохих зэргээр гэмтээдэг. Тэр үед нүд цочирч нулимс гоожоод улайж өвддөг. Гэсэн ч хүмүүс, маргааш болтол гайгүй байх гээд удаадаг. Гэтэл нүдэнд орсон юм шигдээд удахаараа хөндүүрлэж гурав хоногийн дараа эдгэрэх байсан бол долоо хоноод эдгэрэх жишээтэй. Хараа нь ямар ч ул мөргүйгээр эдгэх байсан бол өвчин ямар нэг хэмжээгээр харааг нь сулруулдаг учраас дур мэдэн эмчилж болохгүй.
Хүн бүр адилгүй, өөрийн гэсэн онцлогоос хамаарч өвчин хурцаар болон аажмаар өвдөх магадлалтай. Хурцаар өвдөх магадлалтай нүдний онцлогтой хүмүүст бол зүгээр байж байхад нь гэнэт нүдээр хүчтэй өвдөөд хараа алддаг.
-Сэлэнгэ аймагт нүдний өвчлөл хэр байна вэ?
-Аймгийн хэмжээнд нүдний өвчлөл их байдаг. Сүүлийн үед нүдний үрэвсэлт өвчний тархалт ихэссэн. Сургуулийн болон цэцэрлэгийн насны бөөнөөрөө байгаа бага насны хүүхдүүдийн дунд нэг хүүхэд өвдлөө гэхэд нөгөөдүүлдээ халддаг. Нэг нүд өвдөхөд нөгөө нүдэндээ халдварладаг. Хүүхдийн нүд өвдөхөөр нулимс гоожиж, зовхи нь эвгүйрхэнэ. Гараараа нүдээ нухчихаад нөгөө нүдэндээ хүрдэг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчдийн дунд нүдний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, мэдээллүүдийг өгдөг. Нэгдүгээрт, нүдний үрэвсэлт өвчин бага насны хүүхдүүдийн дунд, хоёрдугаарт, нүдний харааг их хэмжээгээр муутгадаг болор цайх өвчин байна. 50 нас дөхөөд 60 гараад ирэхээр бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас нүдний болор цайх, цийх эхлэл явагддаг. Гуравдугаарт, нүдний даралт ихсэх өвчин байна. 30-аас дээш эхлэх магадлалтай. 35, 40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа нүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй.
-Нүдний даралтыг ямар аргаар эмчилж болдог вэ. Энэ талаар манай уншигчдад зөвлөгөөөгөхгүй юү?
-Нүдний даралт ихсэх өвчин хоёр янз. Хүн бүр адилгүй, өөрийн гэсэн онцлогоос хамаарч өвчин хурцаар болон аажмаар өвдөх магадлалтай. Хурцаар өвдөх магадлалтай нүдний онцлогтой хүмүүст бол зүгээр байж байхад нь гэнэт нүдээр хүчтэй өвдөөд хараа алддаг. Нүдээ өвдөж байгаа учраас шууд эмчид ханддаг. Эмчид хандахаар нүдний даралт их байна гэдэг учраас мэс заслын аргаар аврах боломжтой. Харин аажим явцтай хэлбэр нь нэг нүдэнд эхэлж байгаад сүүлдээ өвдөхгүй, өөрт нь мэдэгдэхгүй болохоор анзаарахгүй яваад байдаг. Тэгээд нэг мэдэхэд санамсаргүй тохиолдлоор нэг нүдээ аниад, хаагаад ээлжлээд харах үед эсвэл данхтай цайгаа аяга руугаа хийх гэж байгаад асгахдаа “Миний нүд яагаад байгаа юм бол” гээд үзэхээр нэг нүд нь муудсан байна гээд эмчид очдог. Ингэж хандах нь онцлогоосоо хамаарч нүдний аажуу явцтай нүдний даралт ихсэх өвчин нэлээд ужиг явцандаа орсон байна. Эмчлэгдэхэд тодорхой хэмжээний хүндрэлтэй гэсэн үг. Тиймээс үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.
Р.Оюун