“Бямбын ярилцлага”-ын маань энэ удаагийн зочин Нацагийн Ганхуяг хэмээх эрхэм.
2007 онд Сүхбаатарын талбайд болсон Хүрээ цамыг манай уншигчид санаж байгаа нь лав. 108 цамыг хориод оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр нь олон нийтэд дэлгэн үзүүлсэн гавьяа түүнийх.
Арван жилийн хөлс, хөдөлмөрөө зориулсан энэ ажилд ёстой л бор зүрхээрээ зүтгэж яваад ард нь гарсан гэдэг.
Өдгөө тэрбээр бас нэгэн том ажил эхлүүлчихсэн завгүй явна. Цамын баг урлаач, барималч Н.Ганхуяг АНУ-ын Вашингтон хотноо амьдардаг бөгөөд саяхан эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, та. Сар гаруйн өмнө АНУ-д тантай уулзахад үзэсгэлэн гаргахаар нутаг руугаа зун очно гэж байсан. Монголд ирээд удаж байна уу?
-Сайн, сайн байна уу. Зургадугаар сарын 5-нд ирлээ. Хоёр сар болоод буцна. Тэр үзэсгэлэнгийнхээ ажлаар ирлээ. Долдугаар сарын 5-нд Америкийн уран бүтээлч, гэрэл зурагчин, компьютер графикч, уран бүтээлийн анд нөхөр Эрик Д.Хатчелтэй хамтраад “Гэрэл гэгээс үр сүлд” нэртэй үзэсгэлэн гаргах гэж байна. “Монгол хаус” гэж олон улсын байгууллага байгуулсан юм. Түүнийхээ төвийг Монголд нээж, энэ үзэсгэлэнгээр салхийг нь хагалах гэж байгаа. Би 2009 онд Монголын соёл урлагийг хамгаалах сан байгуулсан. Тэр үеэс Эриктэй хамтрах болсон. Авьяастай, чадалтай уран бүтээлчийн нэг л дээ.
-Юуны тухай үзэсгэлэн байх вэ?
-Ногоон, Цагаан дарь эх гээд Өндөр гэгээн Занабазарын урласан бурхдыг бид шүтээд байдаг шүү дээ. Гэтэл Өндөр гэгээн хайртай байсан бүсгүйнхээ дүрээр, түүнээс тиг аваад Ногоон дарь эхээ бүтээж байсан. Буддизм Төвдөөр дамжаад Монголд орж ирэхдээ шал өөрөөр, урлагийн сод бүтээл болж дэлгэрсэн. Түүн шиг энэ сайхан бүтээлийг орчин үед хүмүүст яаж хүргэвэл зүгээр вэ гэдэг үүднээс ийм үзэсгэлэн хамтарч гаргая гэж зорьсон. Би шашны урлагаар уран бүтээл хийдэг хүн. 108 цам бүтээж 2007 онд Монголд дэлгэн тавьж байлаа. Тэр үед Дуурийн театрт “Улаан сахиус” гээд цамынхаа нэг дүрээр нь цомнол бичиж, бүжиг дэглээч Энхгэрэл модерн бүжиг тавьж байсан. Цамыг хоёр өдөр гадаа дэглэдэг бол орчин үеийн тайзан дээр мюзикл маягаар тавьсан. Цам гэж харах, орчин үеийн театр урлагийн бүтээл болгоод харах хоёр өөр юм. Түүнтэй адил шүтээн дарь эхүүдээ бас орчин үеийн урлагийн бүтээл болгон гаргаж ирье гэсэн. Дарь эх чинь эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан, гэгээрч, бясалгасан сайхан сэтгэлтэй эх хүний дүр шүү дээ. Өнөөдөр ч гэсэн ээж нар, дарь эхүүд бидэнтэй цуг ажиллаж амьдарч байна. Монголчууд маань янз бүрээр л хүлээж авах байх. Гэхдээ энэ бол буруу зүйл биш юм. Урлаг, гоо сайхных нь талаас гаргаж ирэх гээд байгаа юм.
-Үзэсгэлэнд цамаа бас тавина биз?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь буддын шашны эртний зан үйлийг орчин үеийн хэлбэрт оруулсан үзэсгэлэн гаргах гээд байгаа юм. Зарим хүнд сонин санагдаж магадгүй. Манай урлангийн залуус энд цам, уран бүтээлээ хийж байгаа. Анхны 108 цамаа 2007 онд Монголд тавиад Индиана мужийн Блүүмингтонд Далай багшид аваачиж үзүүлсэн. Далай багш дэлхийн энхтайвны төлөө монгол түмний оруулж байгаа хувь нэмэр гэж өндрөөр үнэлж, үнэхээр гайхаж бахархаж байсан. Хоёр дахь 108 цамаа одоо дахин Монголдоо гаргах гэж байгаа.
-Та өөрийн гэрээ музей болгон тохижуулаад үзэсгэлэнгээ гаргана гэж байсан. Хэвээрээ юү?
-Тийм ээ, миний өөрийн хувийн хаус юм л даа. Олон улсад Монголын соёл урлагийг сурталчлах төв байгуулах зорилгоор “Монгол хаус” гэж олон улсын байгууллага байгуулсан. Түүнийхээ төвийг Монголд байгуулж, нээлтийнх нь салхийг энэ үзэсгэлэнгээрээ хагалах санаатай. Тэр байрандаа нэг давхарт нь тоглолт зохион байгуулж, хоёрдугаар давхарт нь үзэсгэлэн гаргадаг, байнгын үйл ажиллагаатай байлгахаар зорьж байна. Монголын соёл урлагийг түгээдэг ийм төв олон оронд байвал илүү сайхан юм. Бидний үүсгэн байгуулаад байгаа Монголын соёл урлагийг хамгаалах сангийн нэг гол төсөл нь энэ юм.
Сүүлийн 20-30 жил гадаадад Монголыг сурталчлаад явж байгаа хүний хувьд манай урлагийнханд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хаа ч очсон байрны асуудал байдаг. Очих газар байдаггүй, тэнд байдаг монголчууд, Элчин сайдын яамныхан маань л дэмжинэ шүү дээ. Алийн болгон тэгэх вэ. Улс маань мөнгөтэй болж байна. Үүнийг бодлогоор дэмжээд гадаадад олон улсад “Монгол хаус” гэсэн сүлжээ байгуулчихвал маш том сурталчилгаа болно. Зураачид очоод үзэсгэлэнгээ гаргадаг, морин хуурчид тоглолтоо хийчихдэг, гадна, дотнын зочдыг урьдаг, цомхон аятайхан байр байртай болчихвол уран бүтээлчдэд том хөрөнгө оруулалт болно. Том арга хэмжээгээ театруудад нь хийнэ биз. Үзэсгэлэндээ бэлтгэх, бүжгийн бэлтгэлээ хийдэг байр нь тэр болох юм.
-Та бас суварга барих тухай цухуйлгаж байсан?
-“Монгол хаус”-аа байгуулахаар би 2-3 жил ярьж байна. Мөнгө байхгүй хүмүүс яах вэ. Тэгээд ерөөсөө суварга бүтээе гэж зорьсон. 108 цам маань 108 бурхан гэсэн үг шүү дээ. Суварга чинь бурхдын орон юм. Монголын соёл урлагийг хамгаалах сангийнхаа хамгийн анхны том ажил болгож, Дэлхийн энхтайвны суваргыг бүтээх гэж байгаа юм. Удахгүй шавыг нь тавина. Үүсгэл санаачилга нь Баянхонгор аймгаас гарсан. 2012 онд Баянхонгор аймгийн ард түмэн баруун аймгуудыг нэгтгэсэн сайхан суварга бүтээлгэе гээд надад хандсан. Миний шүтээн Өндөр гэгээн Занабазар л даа. Бүтээлүүд нь дэлхий дахинд гайхамшиг болж байна. Тэр агуу хүний бүтээл, Бурхан багшийн сэрэг дүр, нөгөө талд нь бодь суварга байх юм. 15 метрийн өндөртэй энэ суварга дөрвөн том хаалгатай. Цагаан өвгөн, Ногоон дарь эх, Очирваань, нөгөө талд нь Улаан сахиус байх юм. Дэлхийн энхтайвны багана бас байна. Бид Дэлхийн энхтайвны суварга гэдэг байгууллагатай холбогдоод, энэ ажилд хамтарч нэгдье гэдэг санал тавьсан. Дэлхий дээр 80 гаруй ийм байгууллага байдаг юм билээ. Тэднийг нэгтгэсэн мэдээллийн сан бүхий вэб сайт хийж байгаа. Түүндээ Монголд бүтээх гэж байгаа суваргынхаа загвар зургийг оруулсан. Өнгөрсөн жил Баянхонгорт очиж төслөө үзүүлээд, газраа сонгосон байгаа. Тус аймгийн Баацагаан суманд Далантүрүү гэдэг газар шавыг нь тавина. Нутгийн ард олон өөрсдийн боломжоор дэмжлэг үзүүлье гэсэн.
-Өмнө нь ийм томоохон ажил хийж байсан туршлага танд бий юү?
-Наймдугаар Богд хааны хөрөнгөөр барьсан Монгол дацан Ленинградад (хуучнаар) байдаг нь Европын Буддын шашны гол төв болсон. Тэр дацангийн гол шүтээн, таван метр өндөр Бурхан багшийг би хийсэн. дэлхийн Энхтайвны суваргыг олон түмний хандив, тусламж дэмжлэгээр барьж байгаа. Хоёр жилийн дотор босгочих байх гэж бодож байгаа. Бурхдын орон бүтээж чадвал 100 оронд “Монгол хаус”- тай болох буяны замаа нээчихлээ гэж ойлгож байгаа. Зориг өгч байгаа хэрэг шүү дээ.
-Америкт хэдэн жил амьдарч байна вэ?
-11 дэх жилдээ амьдарч байна.
-Манай урлагийнхан нэгэн үе гадаадад гарч ажиллаж амьдрахыг илүүд үздэг байсан. Тэдний хэлдэг шиг боломж, нөхцөл нь илүү байж чадаж байна уу?
-Би Монголоо сурталчлах зорилгоор гадаадад гарсан. Тэр зорилго маань ч амжилттай биелж байгаа. Гэхдээ хүний нутагт уран бүтээл туурвиад юм хийнэ гэдэг амаргүй. Үнэхээр чадалтай байж л гарч ирэхгүй бол цэвэр уран бүтээлээрээ хоолоо олж, тэр нь өндөр үнэлэгдээд, ашиг орлоготой байна гэж бодвол амарг үй. Зах зээл гэдэг талаасаа Азидаа юм уу, Монголдоо байвал илүү боломж байна гэж би хардаг. Миний зарим найз нөхөд уран бүтээл нь өндрөөр үнэлэгдээд, сайн с айхан л явж байна шүү дээ, энд. Гэтэл Америкийн зах зээл дээр Монголын уран бүтээлч танигдаж гарч ирэх хэцүү. Гэхдээ би хэд хэдэн үзэсгэлэн Нью-Йорк, Сан-Франциско орчимд, Вашингтон ДС, Жоржиа мужийн Атланта хотод гаргасан.
-Та тэнд чөлөөт уран бүтээлч гэж явж байна уу, ямар нэгэн байгууллагад “данс”- тай юу?
-Би Америкт очоод “Арт драма терафи” институт гээд жүжгийн урлагаар сэтгэл мэдрэлийн болон тахир дутуу хүмүүсийг эмчилдэг театрт ажиллаж байсан. Тэр театрт гурван жил шахам ажиллаж, баг, хувцас, нэлээд олон бүтээл хийж өгсөн. Одоо тэр театртаа зөвлөхөөр ажилладаг.
-Яриагаа бага зэрэг өөрчилье. Цаасан шуумлын аргаар цамын баг урладаг уран бүтээлч олон уу?
-Ер нь олон биш. Шинээр гарч байгаа уран бүтээлч бий, бий. Амаргүй ажил, цаг хугацаа их ордог. Хамгийн үнэтэй зүйл орчин үед цаг л болоод байна шүү дээ. Нэг багийг хийхэд сарын хугацаа шаардана. Эхлээд зураг төслөө гаргана, баримлаа барина, хэвээ авна, хэвнээсээ шуумлаа хийнэ, түүнийгээ хатаана. Шуумал нь 2-3 хэсэг болдог учраас түүнийгээ холбоно. Дараа нь будна, шохойдно, зүлгэнэ.
-Та 108 цамаа жил болгон дэлгэн тавьдаг гэл үү. Америкт 108 бүжигчин танд олдох уу?
-Олон жүжигчинтэй хамтарч ажилладаг. Манай язгуур урлагийн “Ханбогд” гээд чуулгын залуус байна. 108 цам бүжиглэхэд тэд маань орно. Монголоос байнга жүжигчид авчраад байж чадахгүй. Сайн дурынхан оролцоно. Бүжиглүүлэхийн тулд 45 хоног, нэг сар бэлтгэх хэрэгтэй болно. Байр олох хэрэгтэй болно. Дахиад л өнөөх хаусын хэрэг гарна. Монгол сургуулийн хүүхдүүд их авьяастай болж байна. Зарим нь мэргэжлийн чиглэлээр хэдийнэ сурч эхэлж байна. Миний хүү Америкийн “Синетик” гээд мэргэжлийн театрт жүжигчнээр ажиладаг. Энэ жил 12 дугаар ангиа төгсөнө. Мэргэжлийн жүжигчидтэй театрт гурав дахь шоугаа тавих гэж байгаа. Эд нартаа л зориулж, Монгол хаусыг нь бэлдэж өгөх хэрэгтэй байгаа юм шүү дээ.
-Та өөрөө Цагаан өвгөний дүрд орж бүжиглэдэг гэсэн үү?
-Ёстой л “Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр бүжигчин биш ч надад ганц тохирох нь тэр. Угаасаа ч нас “явж”, сахал ургаж байна. Цагаан өвгөнтэйгөө би дэлхийн 30 гаруй оронд очиж бүжиглэсэн. Хаа ч явсан авч явдаг. 108 насыг насалсан, зургаадай таяг тулсан Цагаан өвгөн үнэхээр сайхан дүр л дээ. Монголчууд 108 эрхи эргүүлдэг шүү дээ. Хүн төрөлхтөн 108 нас наслах ёстой юм. Гэтэл бид буруу идээд, буруу амьдраад 70-80 хүрвэл дээд болчих гээд байна. 108 гэдэг тоо цаанаа учиртай. Тэр хүн урт насыг, сайн сайхныг хүмүүст бэлэглэж байдаг. Тэр утгаараа сайхан дүр.
-108 цамын багийг дүрийг нь анх байснаас нь өөрчилж болох уу? Та ер нь анх яаж гаргаж тавьсан бэ?
-Миний хувьд 108 цамыг 100-гаад жилийн тэртээ яг ямар байснаар нь хийсэн. Би Богдын музейд нэг хэсэг ажиллаж байсан юм. 1988 онд шүү дээ. Жав гуай тэргүүтэй хүмүүс тэр үед “Хүрээ цам” гээд баримтат кино хийсэн юм. Манай хосгүй үнэт бүтээл шүү дээ, тэр баг цам, шүрэн Жамсран эд нар чинь. Чойжин ламын музейгээс бүгдийг нь авчраад Богдын музейд баримтат кино хийсэн. Тэр үед 108 цам гэдэг чинь ямар гоё юм бэ, дахин сэргээх юмсан гэсэн хүсэл анх төрсөн. Миний хийж байгаа цам шиг эсэн бусын ямаар хийчихээгүй. Хааны хөрөнгөөр, алт, мөнгө, шүр, сувдаар, жинхэнэ хосгүй үнэт зүйлсээр хийсэн учраас гайхамшигтай сайхан эд байсан. Тэгээд 1997 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байж, найз нөхөд, шавь нар, хамт олон, ах дүү нарынхаа тус дэмээр 108 цамаа бүтээсэн. Нэгэнтээ бүтээсэн юм чинь ном журмаар нь жилдээ нэг удаа дэлгэн тавьж байя гэсэн. Ерээд оны эхтэй залгаад театрууд цамаа тавьж эхэлсэн. Сүм хийд сэргэж эхэлсэн. Амарбаясгалант хийдийн цамыг би хийж өгч байлаа. 1999 онд Гандан хийдэд Данзан багшийн заавраар цам хийж өгч, Хүрээ цамыг 1999 онд Ганданд дэлгэсэн. Дашчойлин хийдийн Дамбажав хамбатай эртнээс хамтарч ажиллаж байсан. Тэр хийдэд жил болгон цам гарч байна. Сүм хийдүүд их бага хэмжээгээр цам гаргадаг болсон байна.
-Цамыг хийдийн лам нар өөрсдөө хийдэг үү, тан шиг уран бүтээлчдэд захиалж хийлгэдэг үү?
-Захиалж хийлгэнэ. Ер нь ихэнх анхны цамуудыг бид хийж байсан. Надтай анх Баттулга, Улаанхүү нарын уран бүтээлчид цам хийж байсан. Тэд одоо тус тусдаа уран бүтээл хийж байгаа.
-Монголд 108 цам бүрэн эхээрээ хэр олон бэ?
-Үнэндээ бол 108 цамыг би анх шинэчилж гаргасан. Бүрэн бүтнээрээ огт байхгүй байсан. Анх 1811-1937 он хүртэл 108 цамыг иж бүрнээр нь жилд нэг удаа дэлгэж тавьдаг байсан. 1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн үеэр олонх нь устсан. Азаар Гандан хийд, Чойжин ламын музей, Богд хааны музейд 108-аас 30 гаруйхан нь хадгалагдаж үлдсэн юм билээ. Бидний өмнөх үеийн уран бүтээлчдээс Амгалан гуай Монголын музейн зургуудаар каталог гаргасан. Ядамсүрэн гуай “Хүрээний цам” гээд их сайхан гарын авлага болсон ном хэвлүүлсэн. Тэр зургуудаас эх үндэс болгоод би багаа хийсэн.
-Манай 108 цамын Төвдийн цамтай адилхан уу?
-Үгүй. Төвдийн цам шал өөр. Жижигхэн. Дандаа модоор хийдэг. хэлбэр дүрс, ур чадварын хувьд маш дутмаг. Манайхан цаасан шуумлаар баг хийдэг учраас хадгалалт сайтай. Цаасан шуумлыг үнэхээр гайхамшигтай хийсэн. 108 цамыг анх иж бүрнээр нь 108-аар нь шинээр сэргээсэн.
-Таны Америкт байгаа 108 баг хаана хадгалагдаж байна вэ?
-Яг одоо бол байр байхгүй учраас би Пенсилвания мужид нэг танилын маань агуулахад хураалттай байгаа. Байр сав байхгүй болохоор өөр яалтай билээ. 108 цамаа дэлгэчихвэл үзэсгэлэн музей шиг юм болно.
-Америкт цаасан шуумал хэр хөгжсөн бэ?
-Цаасан шуумал бас их хөгжсөн. Гэхдээ гүйцэтгэл нь манайхныг гүйцэхгүй. Бидний хийсэн шуумал цаасаар хийсэн гэж харагддагг үй, үнэхээр гүйцэтгэл сайтай. Будаад, лаакдаад ирэхээр шил шаазан шиг л харагдана. Бөх батын хувьд XIX зуунд хийсэн монгол цам өнөөдрийг хүртэл байхыг бодоход яаж хадгалахаасаа л болно доо. Чийг усанд авахуулбал шалбайгаад унана. Ердийн нөхцөлд хадгалбал хэдэн зуун жил ч болно. Ленинградад бүтээсэн Бурхан багшийг цаасан шуумлаар хийсэн. Тэр анх ямар байсан яг хэвээрээ байна лээ.
-Таны ажилд амжилт хүсье. Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Г.Оюунгэрэл