“Гоёл-2014” наадмын “Топ модель” С.Ариунбилэгтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргье. “Гоёл-2014” наадмын үдэш шилдэг нь байж чадлаа?
-Маш их баярлалаа. Баярласандаа хэлэх үг олдохгүй л байна.
-Нэрийг тань дуудах мөчид....?
-Шуудхан л ийм боломж тохиох өдөр ингэж ирдэг юм байж дээ гэж бодогдсон доо. /инээв/
-Топуудын эгнээнд багтлаа. Өнөөдрөөс эхлэн загвар өмсөгч С.Ариунбилэг биш “Топ модель” гэж цоллуулах боллоо?
-Харин тийм ээ. Гэхдээ эргээд надад энэ нэр хүндийг өндөрт авч явах том үүрэг хариуцлага ногдож байна.
-Загвар өмсөгчөөс “Топ модель” хүртэл хэдэн жилийн хөдөлмөр байсан бол?
-13 настайгаасаа эхлэж загварын ертөнцөд хөл тавьсан. “Ган гоёл” компанийн Дунгаамаа эгчдээ баярласнаа хэлье. Мөн загварын ертөнцөд анх хөтөлж “А”-г заасан топ модель Цолмон багшдаа баярлалаа. Загварынхны нэрлэж заншснаар том Цолмон багшийнхаа ачаар өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж чадлаа. Таньдаа маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Гэр бүлийнхэн хайртай ханьдаа дэмжиж явдагт баярлалаа гэж хэлье. 13 жилийн хөдөлмөрийг минь шударгаар үнэлсэн Монголын дизайнеруудын холбооны хамт олонд баярласнаа илэрхийлье.
-“Гоёл” наадмын тайзнаа хэд дэх жилдээ алхаж байгаа вэ?
-12 жил тасралтгүй “Гоёл” наадамд оролцсон. Нэг жил хүүхдээ гаргаад завсарласан даа.
-Тайзнаа гарч ирэх бүрт алга ташилтаар угтах дэмжигчид олон байсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд мэдээж хэрэг ирсэн байх?
-Тийм ээ. Багийн найз нөхөд минь дэмжихээр ирсэн. Гэр бүлийнхэн маань бас ирсэн. Бүгдээрээ л надаас дутахгүй баярлацгааж байна.
-13 жилийн хөдөлмөрөө үнэллүүлээд “Топ модель” болчихлоо. Харин цаашдаа...?
-ЭМШУИС-ийг Эрүү нүүрний чиглэлээр суралцаж төгссөн. Ирээдүйд эх орон, олон түмэнд тус хүргэсэн сайн эмч болохыг зорьж байна. Мэдээж загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулж, олон сайн шавь бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна төлөвлөсөн олон ажлууд бий.
У.Бадам