Орчин үед хүмүүс дурсамж тээсэн гэрэл зургуудаа цомогт хадгалахаасаа илүү интернэтэд байршуулж, олон нийтэд дэлгэдэг болсон.
Ухаалаг гар утсаар авсан зургаа интернэтэд байрлуулж “Фэйсбүүк”, “Твиттер” зэрэг сүлжээнд холбож, бусадтай санал сэтгэгдлээ хуваалцахад тусалдаг "Инстаграм" хэмээх программ өдгөө 80 сая давсан хэрэглэгчтэй болжээ.
Энгийн утсаар гайхамшгийг бүтээж, олон хүнийг мэргэжлийн гэрэл зурагчин болох зам руу хөтөлсөн энэхүү программ 2010 оноос дэлгэрчээ. "Инстаграм"-д нийт дөрвөн тэрбум зураг байгаа бөгөөд “Фэйсбүүк” компани нэг тэрбум ам. доллараар худалдаж авсан “Форбс” сэтгүүлээс саяхан "Инстаграм"-ын хамгийн алдартай хүмүүсийг тодруулжээ.
1. 992 зураг Инстаграмдаа байршуулсан ч 891 мянган дагагчтай болсон Нью-Йоркийн зурагчин Лиз жагсаалтыг тэргүүлжээ. @newyorkcity хаягаар түүнийг дагах боломжтой гэнэ.
Их хотын тэнгэр баганадсан барилгуудын сүрлэг хийгээд үзэсгэлэнг тодотгосон зураг дардаг нь хүм үүст таалагддаг бололтой.
2. Английн график дизайнер, зураач Майк Кус 1003 зураг оруулж, 610 мянган хүний анхаарлыг татжээ.
Аз туршсан үйлдлүүдийг мэргэжлийн түвшинд утасны дурандаа амжиж буулгадгаараа алдартай.
@mikekus хаягаар зургуудыг нь сонирхоорой.
3. CNN агентлагийн Хонконг дахь ахлах редактор Тайсон Вэтли 510 мянган дагагчтай.
Азийн эдийн засаг, техникийн хөгжлийг гэрэл зургийн дурандаа буулгаж, олны анхаарлын төвд аваачдаг тэрбээр 1855 зураг оруулсан байна.
Тайсон гэр бүлийн хамт аялж, ер бусын зураг авдгаараа онцлог.
4. Хотын амьдралын эгэл жирийнийг энгийн бус өвөрмөцөөр амьд дүрсэлдгээрээ Энтони Даниелын зургууд үнэ цэнэтэй.
@takinyerphoto хаягтаа 1600 зургаа олонд дэлгэсэн Энтони 186 мянган дагагчтай гэнэ.
5. Английн гэрэл зурагчин, кино зохиолч Зак Шелхамер 126 мянган дагагчаараа тавдугаарт оржээ.
“Би бол мөрөөдөгч” хэмээн инстаграмдаа өөрийгөө тодорхойлсон тэрбээр Сан Франциско хотын тэнгэр, жаргаж буй нарыг янз бүрээр авдаг аж.
Түүнийг @zakshelhamer хаягаар дагаарай.
Б.Дөл