Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бага нуга гэдэг газар Хан-Уул дүүрийн иргэн 50 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолджээ.
Дуудлагын дагуу аврагчид тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон байна.
Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. Зургаадугаар сарын 17-ны өдрийн 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.