Улаанбаатар Хотын Музейг засах "УБ музей төсөл"-ийн хүрээнд засварын ажил эхлээд байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх сарын 2-ны өдөр дуусна.
Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаж байгаа тул Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг иргэдээс хүслээ.
- Хандив өргөх дансны дугаар: ХААН банк 5027867954
- Данс эзэмшигч: ҮЕ ДАМЖИХ ӨВ СОЁЛ ТББ
Одоогийн Улаанбаатар хотын музейн барилгыг анх 1919 онд буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав хувийн сууцны зориулалтаар бариулж байжээ.
Тэрээр хувьсгалт хүн байсан учраас Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр Нийслэл Хүрээг чөлөөлөх үед энэхүү байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.
1944 онд МАХН-ын Төв хорооны 7-р тогтоолоор уг байшинд Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гарч 1946 оны гуравдугаар сарын 1-нд МАХН-ын 25 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын музейг байгуулжээ. 1953 онд Д.Сүхбаатарын музейг Х.Чойбалсангийн музейтэй нэгтгэж Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх зүйлс тэр музейд шилжиж, энэ байшинд Хэвлэлийн төв газар оржээ.
1956 оны 07 дугаар сарын 09-нд уг байшинд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн”-г нээснээр өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3,200гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруйүзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.