gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таны үс эрүүл байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ

2020-10-03
22
Twitter logo

Хүний нэг ширхэг үс ойролцоогоор 85 грамм жинтэй эд зүйлийг даах хүчин чадалтай байдаг бөгөөд нойтон үедээ энгийн үеэсээ 30 хувь илүү сунадаг гэдгийг мэдэх үү? Гэсэн ч бид үсээ буруу арчилж гэмтээсний улмаас төрөлх чадвараа алддаг байна. Харин үс гэмтсэн эсэхийг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй учраас та бүхэн дараах дөрвөн аргаар үсээ эрүүл байгаа эсэхийг шалгаарай. 

1.ҮСНИЙ УУТАНЦАР ЭРҮҮЛ ЭСЭХИЙГ ШАЛГАХ

Үс ихээр унаж, нэг л эрүүл бус юм шиг санагдсан ч эдгээр шинж тэмдгүүд дээр тулгуурлан дүгнэлт хийх нь өрөөсгөл. Тиймээс юун түрүүнд үсний уутанцар эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэхийн тулд дараах зааврын дагуу шалгаарай. Үүнд:

  • Нэг ширхэг үсээ хуйхнаасаа салгаж авах бөгөөд ингэхдээ аль болох үснийхээ уг хэсгээс татахыг хичээгээрэй.
  • Хэрвээ үсний уг нь бондгор, чийдэн шиг байвал санаа зовох шаардлагагүй аж. Харин үсний уг нь шулуун бөгөөд ямар нэг чийдэн шиг булцуугүй байвал та үсэндээ анхаарал тавих цаг нь болжээ.

Үс унахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • "Mediterranean diet" барих. 2017 онд Кристина Фортес (Christina Fortes), Мастрони (Mastroeni) зэрэг эрдэмтэд хамтарч хийсэн нэгэн судалгаагаар Газар дундын тэнгис орчимд амьдардаг ард иргэдийн хооллолтын хэв маяг үс халзралтыг зогсоодог болохыг тогтоожээ. Уг хоолны дэглэм жимс жимсгэнэ, үр тариа, самар, шош, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд багтдаг аж. Мөн өндөг, сүү зэргийг түлхүү хэрэглэдэг бол махыг бага хэмжээгээр хэрэглэдэг байна. 
  • Үсээ чанга боохоос татгалз. Нэн ялангуяа үсээ боолттой чигээр нь унтах нь үс унах үндсэн шалтгаан болдог.
  • Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч үсэндээ шаардлагатай витамин болон нэмэлт тэжээлийг хэрэглээрэй.

2. ҮСЭЭ УСАНД ХИЙЖ ШАЛГАХ

Үс хуурайшиж, гэмтсэн эсэхийг дараах аргаар шалгаарай. Ингэхдээ:

  • Стакантай ус бэлдээд аль хэдийнээ унасан эсвэл саманд үлдсэн үсээ хийгээрэй.
  • Таны үс эрүүл бол усны гадаргуу дээр хөвөх бөгөөд харьцангуй хэвийн бол стаканы дунд хэсэгт хөвнө. Харин гэмтэж, чийгээ алдсан бол ёроол хэсэг рүү живдэг байна. 

Үс гэмтсэн бол хэрхэн эмчлэх вэ?

  • Үснийхээ онцлогт тохирсон тос сонгох. Үс чийгээ амархан алдаж байвал үсэндээ аль болох чийг өгөхийг хичээгээрэй. Ингэхийн тулд найрлагадаа Ши модны тос (Shea Butter) агуулсан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
  • Ангижруулагч хэрэглэх. Үсээ угаасны дараа ангижруулагч түрхээд 10-15 минут байлгах хэрэгтэй. Энэ нь үсийг чийгшүүлэхээс гадна чийгээ удаан хугацаанд хадгалахад тусална.
  • Алимны цуу эсвэл зуун наст түрхэх. Хуйхны pH буюу хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй байлгах нь үсийг эрүүл байлгах нэгэн арга билээ. Тиймээс ангижруулагчтайгаа байгалийн гаралтай алимны цуу эсвэл зуун настыг хэрэглэх хэмжээгээрээ хольж үсэндээ түрхээрэй. Ингэснээр таны үсэн дэх pH тэнцвэржиж, үс тань эрүүл торгомсог болох болно. 

3. ҮСНИЙ УЯН ХАТАН БАЙДЛЫГ ШАЛГАХ

Та үснийхээ уян хатан байдлыг шалгахын тулд дараах алхмыг хийгээрэй. Үүнд:

  • Нэг ширхэг үсээ болгоомжтой тасалж ав.
  • Хоёр талын үзүүрээс нь зөөлөн тат. Ийнхүү үс тань амархан тасарч байвал уян хатан чанараа аль хэдийнээ алджээ. Харин хэвийн хэмжээнээсээ 30% илүү сунаж байвал эрүүл байгааг илтгэнэ.

Үсний уян хатан чанараа хэрхэн сэргээх вэ?

  • Үсээ сэнс ашиглахгүйгээр хатаах. Үсээ угаасны дараа байнга сэнсээр хатаах нь үсний уян хатан чанарыг алдагдуулна.
  • Сайн чанарын үсний тосоор массаж хийх.
  • Зөгийн балаар массаж хийх. Зөгийн бал нь байгалийн шилдэг ангижруулагч бөгөөд хуйхыг чийгшүүлж, чийгээ хадгалахад тусалдаг.

4. ҮСНИЙ БҮТЭЦ АЛДАГДСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ

Та үснийхээ ширхгийг гэмтсэн эсэхийг шалгахын тулд дараах алхмыг гүйцэтгээрэй. Үүнд:

  • Хоёр хурууны завсарт хэсэг үс хавчуулж үсний угаас үзүүр хүртэл хуруугаа аажуухан гулсуулаарай. Үс барзгар, тэгш бус байдалтай байх нь гэмтэлтэй байгааг илтгэнэ. Харин ямар нэг саадгүй бол үс тань эрүүл гэсэн үг. 

Үсний бүтэц алдагдсан байвал ямар арга хэмжээ авах вэ?

  • Кератин хэрэглэх. Кератин нь үсний бүтцийг эрүүл байлгахад зайлшгүй шаардагддаг нэгэн төрлийн уураг юм. Та үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо кератин агуулсан эсэхийг шалгаж байгаарай.
  • Үсний сэнс ашиглах, үсээ индүүдэх, будах талаар МАРТ. Үс бол арьснаас дутахгүй эмзэг эрхтэн учраас үсээ сэнсдэх, будах, индүүдэх бүрд тодорхой хэмжээгээр гэмтэж байдаг. Эдгээрээс болж үсний эрүүл байдал алдагддаг учраас аль болох татгалзаарай.
  • Цагаан будааны шүүсээр угаах. Японы "Kracie Home" компаниас цагаан будааны шүүс үсний бүтцэд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна. Ийнхүү гэмтсэн үсийг цагаан будааны шүүсээр угаасны дараа дотроосоо нөхөн төлжиж, бат бөх болж байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Bright Side

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан