Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ой мод, "Цэнхэр алт" усаа хайрлая аяныг эхлүүллээ.
Уг аяны хүрээнд Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран есдүгээр сарын 03-ны өдрөөс нэг сарын хугацаанд хэсэгчилсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулах аж.
Аян нь ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн мэдээлэл
Улсын хэмжээнд оны эхний найман сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу 95.0 хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, 58 буюу 5.0 хувь нь шийдвэрлэгдээгүй буюу хуулийн хугацаанд байгаа аж.
Үүнээс 51 буюу 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7 буюу 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байгаа ба хууль бусаар мод бэлтгэх 56 ,ой хээрийн түймэр тавих 3, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ЭЦА