Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны эхний шалгаруулалтын дүнг танилцууллаа.
Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 бүтээл ирсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлүүдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас болох www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан бөгөөд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар шалгаруулжээ.
Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд “Монгол Архитектур” ХХК-ний бүтээл, гуравт “Маза Эм эй Зэйт Эй”-ийн бүтээл шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн зураг төслийн уралдаанд идэвхи санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт Талархалын бичиг гардуулав.
НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан уралдааныг дүгнэжээ. Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах юм байна.
“MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс