gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Анударь: Гэр бүлийн хүмүүжил бол миний бардамнал, бахархал

Х.Көгершин
Хүмүүс
2020-05-12
199
Twitter logo

Ц.Анударь урлагийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин нь. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцаж буй. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан тэрбээр эх орондоо ирээд байгаа юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.   

-Хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монголдоо хичээлээ цахимаар үзэж байна. Цахим хичээл хэр байна?    
-Би БНХАУ-ын Жэжиан мужийн Ханжоу хотын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч гэсэн мэргэжлээр III дамжаанд суралцдаг. Коронавирусийн халдварын улмаас ирэх есдүгээр сар хүртэл онлайнаар хичээллэхээр болсон. Онлайн хичээл орох нь танхимын хичээл шиг үр бүтээлтэй байж чадахгүй ч гэсэн тэвчээртэй байх, өөрөө бие даан суралцах зэрэг олон зүйлд сургаж байна даа.   

-Хятадын топ таван сургуулийн нэг болох Жэжиан их сургуульд суралцдаг. Анх аавынхаа хүслээр Хятад улсад сурах сонголт хийсэн ч сүүлд өөрийн хүслээ болгон өөрчилж чадсан гэсэн. Энэ талаар хуваалцаач?    
-Би урлагийн гэр бүлээс гаралтай. Аав маань продюсер, ээж маань жүжигчин мэргэжилтэй хүн. Тийм учраас ч багадаа кино найруулагч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байв. Сургуулиа төгсөхийн өмнө аав жүжигчнээс өөр мэргэжил сонгохыг санал болгосон юм. Урлагийн хүний амьдрал ямар байдгийг биеэрээ мэдэрсэн болохоор тэр байх л даа. Манай аав “Чи SAT, TOEFL-ийн оноогоо авчихлаа. Миний охин англи хэлийг хаана ч сурчихна. Одоо хятад хэл сурч, тэнд боловсрол эзэмшвэл яасан юм бэ? Хятадын эрин зуун болж байна” гэхэд нь аавынхаа зөвлөгөөг дагасан.

Монгол залуучууд дэлхийн хүн болох асар их потенциалтай гэж боддог. Түүнийг бий болгоход энэ подкастын үүрэг, үнэ цэнэ оршиж буй.  

Аав, ээж, бид гурав бол нэг баг. Хэрэв бид гурвын аль нэг нь багийн хамтын ажиллагааг ойлгохгүй өөр замаар явах гэвэл ойлгуулж, бие биедээ зааж зөвлөх хэрэгтэй. Тийм ч учраас би эцэг эхийнхээ шийдвэрийг дагасан. Миний бодлоор Монгол Улсын урлаг хөгжлийн дээд түвшинд хүрээгүй байгаа. Монгол Улс урлагийнхаа үнэ цэнийг мэдэрч хөгжүүлэх тал дээр хангалттай арга хэмжээ авахгүй байна. Тийм болохоор төгсөөд Монголын урлагийг арай өөр түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах хүн байхыг хүсэж байгаа юм. Үүнээс улбаалан Олон улсын эдийн засаг, худалдаа гэх энэ мэргэжлийг сонгосон. Урлагийн контент хийж, олон улсын зах зээл рүү гаргах боловсрол олж авч байгаа учир мэргэжилдээ дуртай.   

-“Дэлхийн нүүдэлчид” хэмээх подкастаар тань хүмүүс сайн мэднэ. Анх яагаад подкаст хөтөлж эхэлье гэж бодсон бэ? 
-Монголд подкаст хөгжөөгүй байхад би өөрийн зохиосон уран зохиолын өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр фэйсбүүк хуудаснаа байршуулдаг байв. “Дэлхийн нүүдэлчид” подкастыг эхлүүлэх санаа нь өгүүллэгтэй холбоотой. Манай ээж хоолой чинь хүмүүст таатай сонсогддог юм чинь подкаст хийвэл яасан юм гэж хэлсэн.  Үүний дараа “Дэлхийн нүүдэлчид” подкастаа хийж эхэлсэн юм. Би шинэ хүнтэй танилцаж тэр хүний ертөнцөөр аялах дуртай. Тухайн хүнтэй ярилцаж амьдралын философиос нь суралцдаг. Түүнчлэн ЕБС-аа төгсөх гэж буй сурагчид болон олон хүүхэд залуус Хятадад сурах, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зэрэг олон асуултуудыг миний цахим хуудас руу илгээдэг байсан. Дэлхийн нүүдэлчид подкастын дугаар бүрт үр өгөөжтэй зочдыг урьж тэд нараар дамжуулан надад ирж буй асуултуудад хариу өгөх мөн хүүхэд залуусын сонголтод нь туслахыг хүссэн юм. Монголын залуучууд дэлхийн хүн болох асар их потенциалтай гэж боддог. Түүнийг бий болгоход энэ подкастын үүрэг, үнэ цэнэ оршиж буй. “Дэлхийн нүүдэлчид”-ээс гадна өгүүллэгийн подкаст бас хөтөлдөг.   

-Өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр нийтэлдэг гэлээ. Хэдэн настайдаа анхны бүтээлээ бичсэн бэ?   
-12 настайдаа. “Цамхагт хоригдсон чи минь” гэдэг нэртэй. Тэр өгүүллэгийг бичих болсон шалтгаан нь их сонирхолтой. Би ямар нэг буруу юм хийвэл ээж намайг загнахаас илүүтэй гэрийн хорионд оруулчихна. Хорионд байхдаа гар утас хэрэглэхгүй, зурагт үзэхгүй, гадаа гарч тоглохгүй бүтэн долоо хоног өрөөндөө хичээлээ хийдэг байлаа. Ер нь ээж намайг загнадаггүй харин дуугаа хураачихна. Тэр үед би маш их өгүүллэг бичдэг байсан юм. Ээжийгээ гомдоосон эмзэглэл юм уу даа. Түүнээс хойш өгүүллэгээр дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай болсон.    

Бид гэр бүлээ сонгож төрдөггүй. Харин найз нөхдөө сонгох боломж бий. Найз нөхөд бол миний хоёр дахь гэр бүл. Найзууд намайг илтгэж чадах миний хүрээлэл, миний нэрийн хуудас. 

-Бичсэн шүлэг, өгүүллэгүүдийг нь их шимтэн сонсдог шүү. Надад “Сэтгэл” “Дурламтгай хүн” зэрэг богино өгүүллэгүүд чинь маш их таалагдсан. Өөрөө хэр дурламтгай хүн бэ?   
-Дурламтгай шүү. Манай найзууд надад чи өмнө нь дурлаж байгаагүй юм шиг дурлах юм аа гэж их хэлдэг. Гэхдээ би дурламтгай хүмүүсийг өмөөрнө. Хүний сайхан чанарыг хамгийн амархан олж хардаг хүмүүс дурламтгай байдаг юм болов уу гэж боддог.    

-Аливаа уран бүтээлч хүнд мэдрэмж гэж байдаг шүү дээ. Чиний өгүүллэгээ бичих мэдрэмж ямар үед илүү ихээр төрдөг вэ?    
-Би дурласан үедээ шүлэг, өгүүллэг бичдэг. Тэр үед миний сэтгэл хөдөлдөг гэж хэлж болно. Бас хүнтэй найзалж, нөхөрлөсний дараа тухайн хүнээс авсан сайхан мэдрэмжээ цаасан дээр буулгах дуртай. Мөн найз нөхдийнхөө ярьсан түүхүүдээс авсан мэдрэмжээрээ бас өгүүллэг бичдэг. Өгүүллэг бичихдээ дуу сонсоно. Чимээгүй орчинд бичиж чаддаггүй юм. Дуугаа сонсоод өөрт байгаа бүх мэдрэмжээ цаасан дээр буулгаж өгнө дөө.    

-Та урлагийн гэр бүлээс гаралтай болохоор урлагийн мэдрэмж өндөр юм шиг санагдлаа. Тэгвэл таны хувьд мэдрэмж гэж юу вэ? Юунаас гоё мэдрэмж авдаг вэ?    
-Ээж маань надад хүн ямар ч тохиолдолд хүнээрээ байх ёстой гэж байнга хэлдэг. Хүн байх гэдэг ухагдахууны талаар эргүүлэн бодоход мэдрэмж юм билээ. Хүн болгон эргэн тойрноосоо ямарваа нэгэн зүйлээс мэдрэмж авч амьдардаг. Гэхдээ юунаас мэдрэмж авч байгаа нь тэр хүний сонголт л доо. Миний хувьд эцэг эхийн минь баяр хөөр, найз нөхдийн минь надад өгсөн итгэл, хийж буй подкаст, уншиж буй ном зэрэг маш олон зүйлээс сайхан мэдрэмж авдаг. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг шиг үргэлж аз жаргалтай, баяр баясгалантай байна гэж байхгүй шүү дээ. Хүн юм чинь гуниглах үе бас бий. Гунигласан үедээ тэр мэдрэмжээ хурдан хөөн явуулах биш илүү их мэдрэхийг хичээдэг. Гунигаа ч гэсэн мэдрээд аз жаргалтай амьдарч болно шүү дээ.   

-Найз нөхдийн хүрээллийг маш чухалчилдаг юм шиг санагддаг. Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?    
-Бид гэр бүлээ сонгож төрдөггүй. Харин найз нөхдөө сонгох боломж бидэнд бий. Найз нөхөд бол миний хоёр дахь гэр бүл. Найзууд бол намайг илтгэж чадах миний хүрээлэл, миний нэрийн хуудас. Тиймээс ч би найз нөхөрлөлийн хүрээндээ маш их цензур тавьдаг. Эсрэгээрээ өөрөө ч гэсэн найз нөхдийнхөө итгэлийг, цензурыг алдахгүйн тулд маш их хичээдэг. Хоёр биенээ хурцалдаг, дэмждэг хүнийг найз гэнэ. Хэцүү үед, намайг хамгийн муугаараа байх үед миний мөн чанарыг олж хардаг хүнийг найз гэх байх. Найзаар нь хүнийг тань гэдэг үгэнд итгэдэг. Найзуудаараа уулзахаар шинээр уншсан ном, нийтлэл, шинжлэх ухааны нээлт зэргийг хуваалцаж нэг нэгэндээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Найзууд маань дандаа сонирхолтой, мэддэггүй сэдвээр ярилцдаг. Хүн ямар хувцас өмсөж, хэр их мөнгөтэй байх нь тэдэнд хамаагүй. Тэд уншиж, харж, сонссоноо ярьж байгаа нь илүү хүртээмжтэй. Залууст хандаж хэлэхэд хүн муулах, хов жив ярихад цаг заваа битгий зарцуулаарай. Монголд байгаа энэ хугацаанд би зөндөө шинэ найзтай болсон. Хөл хорио тогтоосонд баярлах ганцхан шалтгаан энэ юм болов уу. Миний хувьд аливаа хүнтэй найзлахад цаг хугацаа хамаагүй. Харин бид хоёрын гэр бүлийн хүмүүжил адилхан, хамт байхад ярих ярианы сэдэв баялаг бол тэр хүнтэй танилцаад ганц хоног болсон ч сайхан найзууд болж чаддаг.   

-Ээжийг тань “Хувьсал” продакшны захирал, жүжигчин У.Уранчимэг гэдгээр нь сайн мэднэ. Ээжтэйгээ найзууд мэт дотно уу?
-Ээж миний ээж төдийгүй найз, ментор. Миний амьдралд болж буй бүх зүйлийг мэддэг, миний хамгийн дотны найз. Найзууд ээжтэй маань дурлалын түүхээ хуваалцаж, зөвлөгөө авах дуртай. Зарим хүүхэд найз нөхдийн хүрээлэл дунд гаргадаг зан авир нь нэг өөр, гэртээ эцэг эхтэйгээ бас өөр хүн шиг харьцдаг. Харин миний хувьд ээж минь миний хамгийн дотны найз, зөвлөгч. Манай ээж үлгэр дууриалал болсон эмэгтэй. Их сургуульд орсноос хойш жилдээ сар хүрэхгүй хугацааг л гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг болсон. Харин одоо хөл хорионы ачаар илүү их хугацааг эцэг эхтэйгээ өнгөрүүлэх боломж гарч байна. Би ээжийгээ хараад төгс төгөлдөр эмэгтэй гэж боддог. Ээжээсээ илүү их суралцаж байгаа. Гэр бүлийн хүмүүжил бол миний бардамнал, бахархал. Надад ийм сайхан хүмүүжил олгосон аав ээждээ маш их талархаж явдаг. Гэр бүлийн хүмүүжлийн суурийг тавьсан хүн бол манай ээж. Тэр хүний үзэл санаа надаар дамжиж байгаа учир надад буруу замаар явах сонголт байхгүй. Ээж аавынхаа нэр төрийг залгуулах үүрэгтэй.   

-Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг гэдэг. Өдрийг хэрхэн эхлүүлж, оройг хэрхэн дуусгадаг вэ? Та хэр эртэч вэ?   
-Би эртэч хүн биш. Өглөө найман цагт хичээлтэй үед хоёр цагийн өмнө босдог. Өглөө босоод угаалгын өрөөнд нэг цагийг өнгөрүүлдэг уламжлалтай. Дараа нь тайван дуу хөгжмийн аянд өглөөний кофегоо ууж, таашаал авах дуртай. Оюутны дотуур байрныхаа тагтан дээр суунгаа өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухай эргэцүүлж, дуртай хөгжмийн аянд найган бүжиглэдэг. Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийн үр бүтээмжид нөлөөлнө. Би дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээдэг болохоор өдөрт нэг цаг дасгал хийдэг. Ер нь эртэч байхыг хичээж байгаа. Цаг төлөвлөлтийн тухайд хамгийн чухал гэж бодож байгаа ажлуудаа эхэнд амжуулахыг хичээнэ.   

Гурван төрлийн хүн байдаг. Айл гэрийн, улсын, дэлхийн хүн. Энэ гурвын хэн байхыг чи өөрөө шийднэ гэж ээж маань хэлдэг. 

-Хөл хорио тогтоосон болоод ч тэр үү амьдралын хэв маяг удааширсан юм шиг санагдаж байна. Энэ үед  шинээр юм сурах ч юм уу өөрийгөө хөгжүүлье гэж бодож байна уу?    
-Хүн бүтээмжтэй байх, шинэ юм сурах хөл хориотой ямар ч холбоогүй гэж боддог. Яагаад гэвэл хүн сэтгэлтэй байвал хөл хориотой, ажилтай байхаас үл хамааран амжуулдаг юм. Хэрэв хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол ажил дээр гараад ч ахиж дэвшихгүй. Ер нь хүнд сэтгэл байвал бүхнийг амжуулдаг юм. Би ажил хийж үзээгүй л дээ. Гэхдээ манай сургууль маш их ачаалалтай байдаг учир өглөөнөөс орой хүртэл өдрийн найман цаг тасралтгүй хичээлтэй байж үзсэн. Их сургуулийн хичээл миний хувьд үндсэн ажил минь. Би өдөрт 1-2 цагийн дасгал хөдөлгөөн, өдөр тутмын хичээл, шинэ үг цээжлэх, ном унших зэргээр өдрөө өнгөрөөдөг. Өдрийн сүүлд өнөөдрийг дүгнээд хэвтэхэд дэмий хоосон өнгөрөөгүй бол тэр миний хувьд жижиг амжилт. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийнхөө зорилгодоо үнэнч байх нь миний хувьд хамгийн чухал.   

-Үзэл санааны дархлааны талаар ямар бодолтой байдаг вэ? Та өөрийгөө үзэл санааны дархлаатай болсон гэж боддог уу?    
-Миний үеийн залуус бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэдэгт маш их ач холбогдол өгдөг. Хүмүүс чамайг үгүйсгэж байгаад эмзэглэдэг мөртлөө өөрөө өөрийгөө үгүйсгэж байгаад эмзэглэдэггүй нь өрөвдөлтэй. Надад үзэл санааны дархлаа сууж яваа. Тиймээс  өөрийгөө үгүйсгээд байхыг хүсдэггүй.

Харин шүүмжлэлийг нээлттэй хүлээж авна. Монгол хүмүүсийг дэлхийн хүн болох чадвартай гэж боддог. Би өөрөө ч дэлхийн хүн болохыг хичээж буй.

Миний 10 жилийнхэн дунд намайг “Чи хэзээ ийм байсан юм бэ” гэж хэлдэг хүүхдүүд бий. Гэхдээ би тэр хүмүүсийн үгийг тоодоггүй. Мөрөөдлөө бусадтай хуваалцаж буйгаа хэлбэрдэлт гэж бодохгүй байна.   

-Дэлхийн хүн гэж дурдлаа. Тэгвэл таны хувьд дэлхийн хүн гэж хэн вэ?     
-Гурван төрлийн хүн байдаг. Айл гэрийн, улсын, дэлхийн хүн. Энэ гурвын хэн байхыг чи өөрөө шийднэ гэж ээж маань хэлдэг. Бага байхдаа би дэлхийн хүн болмоор байна гэж их ярьдаг байж билээ. Тухайн үед дэлхийн хүн гэж хэн бэ гэдгийг бүрэн гүйцэд ойлгоогүй. Харин одоо дэлхийн хүн гэж хэн бэ гэдгийг ойлгоод дэлхийн хүн болохын тулд хичээж явна. Өөрийн үйлдэл, хийсэн зүйлээрээ Монголыг дэлхийд таниулж чадах нь дэлхийн хүн болсны илрэл юм болов уу. Түүнчлэн олон хэлтэй, тухайн хэлээрээ сэтгэдэг хүнийг дэлхийн хүн гэнэ. Манай монгол залуус оюуны маш их потенциалтай. Даанч ганц гэм нь залхуу.   

-Танд асар их потенциал байгаа ч өөрийгөө залхуу, назгай гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Тэгвэл залхууралтайгаа хэрхэн тэмцдэг вэ? Өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
-Надад одоогийн байгаа байдлаасаа илүү байх хангалттай цаг зав, потенциал бий. Өдрийн 5-6 цагийг идэвхтэй өнгөрөөгөөд бусад үед нь кино үзэх, цахим хэрэглээ зэргээр өнгөрөөдөг. Энэ цагаа бас зөв төлөвлөж чадахгүй байгаагаа залхуурал гэж нэрлээд байгаа юм. Хүн болгоны амьдрал өөр л дөө. Гэхдээ би өөрийгөө азтай гэж боддог. Эцэг эх маань миний ард асаалттай танк шиг байнга дэмждэг. Гэтэл би өөрийгөө илүү их хөгжүүлэхийн төлөө шунахгүй байгаа нь миний залхуурал юм уу даа.    

Хүн болгоны амьдрал өөр, өдрийн 99 хувь нь муухай сөрөг байлаа ч гэсэн үлдсэн нэг хувиас нь аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргалыг мэдрэх нэг хувь байгаа шүү гэдгийг битгий мартаарай.   

-Та орос, англи, хятад хэлтэй. Гадаад хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?    
-Би есдүгээр анги хүртлээ Орос гуравдугаар сургуульд сурсан. Орос школоор өссөн болохоор өөрийгөө хатуу диктатуртай өссөн гэж боддог. Дараа нь American School of Ulaanbaatar ахлах сургууль руу шилжин суралцсан. Оростой харьцуулахад Америкийн боловсролын систем нь шал ондоо. Сурагчдад бие даан сурах хугацааг илүү их олгодог. Анх энэ сургуульд орж байхад миний англи хэлний түвшин тийм ч сайн байгаагүй. Гэсэн ч хичээл зүтгэлийнхээ ачаар түвшнөө ахиулж чадсан. Сургуулиа төгсөөд гуравдагч хэл буюу хятад хэлийг сурах шийдвэр гаргасан. Орос хэл миний хувьд уянгалаг, франц хэл шиг санагддаг. Дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийг Орос хэл дээр нь унших дуртай. Англи хэл бол дэлхийн хэл. Англиар ярьж чаддаггүй хүн дэлхийтэй хөл нийлүүлж алхаж чадахгүй.

Харин 21 зуун бол Хятадын эрин зуун. Хятад хэлний түвшин маань англи, орос хэлний түвшинд арай хүрэхгүй. Гэхдээ түвшнөө ахиулахаар өдөр болгон хичээж байна. Энэ гурван хэлийг төрөлх хэл шигээ эзэмших зорилготой.    

-2020 оны төлөвлөгөөгөө гаргасан уу? Энэ оны хоёр дахь улирал дуусах гэж байна биелэлт хэдэн хувьтай байна вэ?  -Энэ жилийн миний хамгийн том зорилго “Дэлхийн нүүдэлчид” подкастаа нэг сая сонсогчтой болгох. Подкастаа эхлүүлээд жил болох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сонсогчийн тоо 400 мянгад хүрсэн. Түүнчлэн энэ жил голч дүнгээ 3.0-3.4-д хүргэх зорилготой.  

-Ц.Анударийг би маш өөдрөг хүн гэж хардаг. Гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцгөө өөрчлөх талаар бодлоо хуваалцаач?     
-Надад хэцүү байна гэж хэлэх эрх байхгүй. Би  сэтгэлээр унах үедээ би яагаад ийм байдалд хүрэв, яагаад сэтгэлээр унасан бэ гэж асуудлын үндсийг олохыг хичээдэг. Аливаа асуудлыг бид өөрөөсөө холдуулж өрөөл нэгнээс хайх гэж оролддог. Би ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд алдааг өөрөөсөө хайдаг. Хүн болгоны амьдрал өөр. Өдрийн 99 хувь нь муухай сөрөг байлаа ч гэсэн үлдсэн нэг хувиас нь аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргалыг мэдрэх нэг хувь байгаа шүү гэдгийг битгий мартаарай.   

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна вэ?   
-Бүх зүйлд талархаж байна. Аав ээждээ баярлалаа. Хамгийн эхэнд аав ээжийнхээ үгийг сонсоорой гэж хэлмээр байна. Залуус бид боловсролоос илүү хүн чанараа, эх оронч сэтгэлгээгээ битгий гээгээсэй. Бүгдэд нь амжилт хүсье. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан