Хамгийн их порцыг хамгийн том гэрт зооглоорой
Гадаад, дотоодын зочдод Монгол үндэсний өвөрмөц хэв маяг, өв уламжлал, нүүдэлчин ахуйг санагдуулсан Говь-Мираж гэр-ресторан арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Германы өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Мираж ресторан нэг дор 350 хүн хүлээн авах хүчин чадалтай, цэлгэр уудам танхимтай. Үндсэн хоёр танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Говь-Миражийн өргөтгөл хэсэг болох Улаанбаатар хотын хамгийн томд тооцогдох 20 ханатай Монгол гэр ресторан 2014 онд анх нээгдэж байв.Үндэсний гэр ресторан дангаараа 120 хүртэлх хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд гаднаа 150 автомашины зогсоолтой. Ийнхүү Мираж рестораны чадварлаг хамт олон төрөл бүрийн хүлээн авалт, бяцхан үрсийн сэвлэг үргээх ёслол, одонгийн найр, хосын хурим, төрсөн өдөр гээд таны амьдралын нандин бүхнийг хамтдаа мөнхөлж мэргэжлийн өндөр түвшинд найдвартай үйлчилгээг үзүүлсээр байна.
Хамгийн хамгийн зоог бэлтгэгч чадварлаг тогооч нар:
Монгол, Ази, Европ үндэсний зоогийг өөрийн өвөрмөц амтаар нь үйлчлүүлэгчиддээ өргөн барьдаг Мираж рестораны хамгийн хамгийн хоолнуудыг танилцуулж байна. Их хотын хамгийн их порцтой хоолнуудаараа үйлчлүүлэгчид, тэр дундаа Монгол эрчүүдийн сэтгэлийг татсан Мираж ресторан нь 2010 онд байгуулагдаж байв. Монголчууд төдийгүй гадны зочид жуулчид тус рестораны тогооч нарын гарын хоолыг амтархан идэхээр зорьж ирдэг уламжлалтай. Салбартаа 10-аас дээш жил ажилласан Говь-Мираж рестораны мэргэжлийн тогооч нарын хоолнуудаас онцолвол Монголын хамгийн их порцтой “Уул цуйван”, Парисын цамхагыг санагдуулам “Үхрийн махан цамхаг” Мираж нэрийн “Хуушуур, хорхог” зэргийг жилийн дөрвөн улиралд хүссэн цагтаа амтархан зооглох боломжтой юм.
Түүнчлэн Монгол түмний их баяр наадамд зориулан эрхэм үйлчлүүлэгч нартаа шинэ төрлийн хуушуур хорхогны сэт гарган таны хүссэн газарт хүргэлтээр үйлчилж байна. Энэ бүх үйлчилгээг Хан-Уул дүүрэгт байрлах дэлхийд алдартай ноолууран эдлэлийн “Factory store” дэлгүүртэй залгаа байрлах Мираж ресторанд тухлан шинэхэн цэсэнд багтсан олон төрлийн нэрийн хоолнуудаас амтархан зооглох боломжтой.
Хаяг: Хан-Уул дүүрэг “Говь”ХК-ийн үйлдвэр “Factory store” дэлгүүрийн дэргэд Говь-Мираж ресторан байрлаж байна.
Утас: 7577-5656, 99903564, 94078689
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-16:00