Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт аравдугаар сард нэмэгдэж, өдөрт дунджаар 1100 орчим автомашинаар нүүрс тээвэрлэн гаргаж байна. Аравдугаар сар гарснаас хойш 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1.38 сая тонн нүүрс экспортолжээ. Үүний 66.8 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 25.2 хувийг “Энержи Ресурс”, найман хувийг “Тавантолгой” ХК гаргажээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өндөр дүн болохыг Гашуунсухайт боомтын Гаалийн газар мэдээллээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр "Ногоон гарц" журмыг хэрэгжүүлж эхэлсэн нь нүүрсний экспортод ихээхэн дэмжлэг болж байгаа аж.
Үүнээс гадна аравдугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьж эхэлснээс хойш БНХАУ-ын ган, коксжих нүүрсний үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа эрчимжүүлэхээр идэвхтэй алхмууд хийж байгааг “SXCoal” мэдээллээ. Тухайлбал: Хэбэй мужийн Таншан руу тээвэрлэх Монголын коксжих нүүрсний хэмжээ эрс өссөн байна. Нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд Төрийн өмчит үйлдвэрүүд нь тонн тутмынх нь үнийг 30-70 юаниар нэмэгдүүлсэн тухай мэдээллийг “SXCoal”-ийн нийтлэлд дурджээ. Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1020-1040 юань орчимд байгаа ч хил дээрх үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн төлөөлөгч нар энэ сард Сэхэ боомтоор зочилсон нь энэ боомтын гарц нэмэгдэх боломж гэж шинжээчид мөн харж байна. Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогчдын нэг “Өсөх зоос” ХХК Австралийн хоригтой холбоотойгоор экспортын хэмжээ, үнэд өөрчлөлт гараагүй гэдгийг мэдээллээ. Тус компани өдөрт 200 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо байна. Энэ онд нийт 2.2 сая орчим тонн нүүрс экспортолжээ.
Ховдын Булган боомтоор Хөшөөтийн нүүрсийг гаргаж байгаа “Mongolia Energy Corporation” энэ онд нийт 450 орчим мянган тонн нүүрс экспортлоод байна. Тус компани Шинжан дахь өөрийн хөрөнгө оруулалттай угаах үйлдвэрт нүүрсээ нийлүүлдэг. Австралийн нүүрсний хориг нь Шинжаны бүс нутгийн коксжих нүүрсний эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж тус компани үзэж байна.
Т.Элиса