gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн хазаар

Зууны мэдээ
Нийгэм
2020-04-03
2
Twitter logo
Зууны мэдээ
2
Twitter logo
Нийгэм
2020-04-03
Мөнгөн хазаар

Төв аймгийн орон нутгийн музейн үзмэрүүдээс цувралаар хүргэж байна. Монголчууд морио хазаарлахаас гадна хазаараа мөнгөлөн гоёж чимэглэн наадамд унах морио гоёдог. Ийм хазаарыг дархан хүн хийдэг билээ.Энэхүү хазаарын хийц нь маш гоёмсог ба ёстой л дархан хүний бурхан ухаанаар бүтжээ. Эрт цагаасаа эр хүний гоёл сайхан морь мөн эмээл,хазаар гэдэг. Үүний нэгэн баталгаа болгож энэхүү хазаарыг танилцуулж байна.Чамин хийцтэй энэ хазаарын бүтээгдсэн он нь 1990-ээд оны үед хамаарагдах юм.

Хазаарын тархи, сагалдраганаас бусад сурыг хос мөнгөн утсаар битүү ороож зангилан зангилаа бүрт нь өндөр 4х2 см хэмжээтэй ба зургаан ширхэг товруутай.Товруу тус бүрийн нэрлэвэл толгойн хэсэгт цэцгэн хээний голд нь оюу, тана, сувд, номин, шүр, мөнгөн эрдэнийн чимэгийг урлажээ. Харин хазаарын магнайн хэсэгт нь мөн л гоёмсог байх агаад 9 × 5 см унжлага хэлбэрт мөнгөн дэвсгэр дээр мөнгөн товрууг алтаар бүрсэн байна.

Үүнээс гадна амгай зуузай нь сонирхол татахаар чамин ба 1×2.5 см хэмжээтэй шүр шигтгэсэн зэс зуузай мөн ган амгайтай, амгайныхаа 2 үзүүрт морины толгойг гуулиар хийжээ. Товруу хоорондын зай нь 13-14 см харин 2 шанаандаа мөнгөн тээг, мөнгөн аралтай.мөнгөлсөн хэсэгийх урт нь 1.66 см ба жингийн хувьд 1 кг 05 гр юм.Энэхүү өвийг 1991 онд музейн үзмэрт авсан ба хазаарын гоёл зүүсгэлийг харахад Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуйан ийм нэгэн шүлэг санаанд орох аж.

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

 "Мөнгөн хазаарын чимээ

Ийм нэгэн хосгүй өв бидэнд өвлөгдөн үлджээ.

А.Доржханд
Эх сурвалж: www.polit.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан