Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлсөн. Хурдан азарга морь барианы газар руу хөдөллөө.
Хурдан азарганы уралдааны Түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга, гуравдугаарт Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга хурдаллаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал дөрөвдүгээрт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга айргийн тавд хурдаллаа.
Энэ жилийн тухайд наадамчин олныг Хүй долоон худаг руу нэвтрүүлэхгүй, телевизээр наадмаа үзэх юм.